Нээлттэй нийгэм форумаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах санал, шүүмжийг өгчээ.
Монгол Улсад ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх хууль тогтоомж бий боловч эрдэс баялгийн салбарын бүх шийдвэрийг бүрэн хамарч үйлчилж чаддаггүй. Тухайлбал, хайгуулын тайлан, ордын нөөц, техник-эдийн засгийн үндэслэлийг батлах зэрэг чухал шийдвэр гаргадаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)ийн гишүүд, шинжээч нар нэгдмэл сонирхолтой этгээдээ тайлагнадаггүй, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг нь ил тод байдаггүй.
Учир нь дээрх хуулиудад ЭБМЗ-ийн гишүүн, шинжээч, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисс, АМГТГ-аас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулдаг олон төрлийн гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийг хянах, ТӨК-д давуу тал олгох, засаглалыг сайжруулах зэрэг энэ салбарын онцлогт тохирч үйлчлэх зохицуулалт байхгүй.
Тэрчлэн Ашигт малтмалын тухай хуульд заасан шийдвэр гаргах процесс тодорхойгүй, зохицуулалтгүй орхигдсон зүйлс оршсоор байгаа нь оролцогч талуудад ойлгомжгүй байдал, албан тушаалтнуудад өөрийн үзэмжээр шийдвэр гаргах боломж үүсгэж, тэгш шударга өрсөлдөөнийг хязгаарлаж байна.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд, шинжээч нар нэгдмэл сонирхолтой этгээдээ тайлагнадаггүй, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг нь ил тод биш.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн 2023 онд хийсэн “Монголын уул уурхайн төслийн шийдвэр гаргах процессын авлигын эрсдэлийн зохицуулалтын үнэлгээ” судалгаагаараа тойм судалгааны хүсэлтийг шийдвэрлэх, талбай ялгах, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах, уулын ажлын төлөвлөгөө, тайлан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөө батлах, уурхайн хаалт зэрэг шийдвэр гаргах процесст зохицуулалтын цоорхой, тодорхойгүй байдал оршин байгаа нь авлигын эрсдэл үүсгэж байгааг тогтоожээ.
Тухайлбал, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцад сонгон шалгаруулах комиссын эрх, үүрэг, ажиллах горим, бүрэлдэхүүн, томилох процесс нь тодорхойгүй, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх олон нийт, мэргэжлийн байгууллагын оролцоо байхгүй нь эрсдэл үүсгэж байгааг дурджээ.
Нээлттэй нийгэм форум ТББ-аас 2024 онд гаргасан “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал” сэдэвт бодлогын шинжилгээний тайланд ЭБМЗ нь уул уурхайн төсөлтэй холбоотой хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг салбарын голлох үүрэг бүхий институтийн нэг атал уг зөвлөлийн томилгоо, бүрэлдэхүүн, тэдгээрийн хамаарал бүхий этгээд, шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй хэмээн дүгнэжээ.
ЭБМЗ-ийн чиг үүрэг, томилгоо, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх шаардлагыг хуульчлах зөвлөмж өгчээ. Тодруулбал, зөвлөлийн гишүүд, шинжээч нь хөрөнгө орлого, хамаарал бүхий этгээдээ тайлагнаж, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг нь тухай бүрд ил тод болгох нь зүйтэй гэж гэжээ.
Тэрчлэн төр засгаас олон нийтэд урьдчилан мэдээлж, хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр гэнэтийн шийдвэр гаргадаг байдал хэвшил болсон нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр тодорхой ордын тусгай зөвшөөрөл, хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжийг төрийн мэдэлд авсан боловч хууль зүйн үндэслэл, шийдвэр гаргах үйл явц нь ил тод бус хэвээр байна.
Тухайлбал, Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, зөвшөөрлийг нь ТӨК-д шилжүүлсэн, Хөтлийн цемент, шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрүүд одоо болтол ил тод бус (эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www. legalinfo.mn -д байхгүй)
Тусгай зөвшөөрөл цуцлах, олгох, шилжүүлэхэд Ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй. 2024 онд Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглож, энэ шаардлагыг хангаагүй хуулийн этгээдэд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилох заалт тусгажээ.
Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журам батлах ажлаа одоо болтол хийгээгүйгээс төлөөлөгчийн “бүрэн эрх”-д юу багтаж, ямар ажиллагааг ямар дэгийн дагуу явуулах нь тодорхойгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, 2025 оны эхээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч жил гаруй хугацаанд дүрэмгүй ажилласан гэж хэлж болно.
Энэ мэт уул уурхайн салбарт бодитоор оршин буй авлига, ашиг сонирхлын зөрчил, эрсдэл, төр засгийн гэнэтийн оновчгүй шийдвэр, төрийн өмчит компаниудад давуу байдал олгож байгаа зэрэг нь хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг бууруулж байна.
Гэтэл хуулийн төсөлд энэ мэт эрсдэлийг бууруулахад чиглэсэн зохицуулалт огт тусаагүй.
Аль нэг ТӨК-д зориулж, тусгай хууль баталдаг буруу жишиг тогтоож болохгүй.
Харин ч хуулийн төсөлд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ гэх шинэ төрлийн гэрээ бий болгох ба гэрээний агуулга, нөхцөл, үйл явцыг тодорхойгүй үлдээсэн. Энэ нь авлигын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Хамгийн гол нь уг гэрээг байгуулсан компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгох ба ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход тавих шаардлагыг сулруулсан.
Төв аймгийн Заамар суманд болсон осол хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн талбайд болсон. Бид үүнээс сургамж авах ёстой.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл нь Эрдэнэ үйлдвэрт зориулсан АМНАТ-ын тусгай нөхцөл тогтоосон буюу өмчийн төрөл хэлбэрээс хамаарсан ялгаатай байдал бий болгохоор байна.
Ийнхүү аль нэг ТӨК-д зориулж, тусгай хууль баталдаг буруу жишиг тогтоож болохгүй. Энэ нь өмчийн бүх хэлбэрийг хүндэтгэн хамгаалах, хууль ижил тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимд харш юм.
Иймд энэхүү хуулийн төсөл батлагдсанаар түүний Үзэл баримтлалд тодорхойлсон “Уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин тодорхой болж, бизнес эрхлэх таатай, тогтвортой орчин бүрдэнэ” гэх эерэг үр дүн гарах боломжгүй.
Санал зөвлөмж: Эрэл, хайгуулаас эхлээд, уурхайн хаалт, экспорт хүртэлх бүх шатны шийдвэрт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаа дахь төр, хувийн хэвшлийн хоорондох тэгш бус байдлыг хязгаарлах зохицуулалт бий болгох нь зүйтэй.
• Төрийн өмчит компанид хуулиас гадуур давуу эрхээр тусгай зөвшөөрөл олгохыг хориглох,
• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахгүй байх.
• Тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг ил тод болгож, шийдвэр гаргах үйл явцыг олон нийтийн хяналтад оруулах,
• Тойм судалгааны хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх процессыг тодорхой болгож, мэдээ тайлан гаргадаг болох,
• Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үйл явц, гэрээний агуулгыг хуулиар тодорхойлох,
• Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээт талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу орон нутгаас санал авах шаардлагыг хуульчлах,
• Хайгуулын талбайн солбицол тогтооход орон нутаг санал өгөх буюу зөвшөөрсөн, татгалзсан хариу өгөх үйл явц, хууль зүйн үндэслэлийг тодорхой болгох,
• Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлах хугацааг жил бүр тухайлсан сард эсхүл 3-аас доошгүй сарын өмнө гэх мэтээр тодорхой болгож, гарааны тэгш байдлыг хангах,
• Хайгуул, ашиглалт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комисс, уурхай хүлээн авах комисс, ЭБМЗ-ийн гишүүн, шинжээчид тавих шалгуур, томилгоо, тэдгээрийн ажиллах журам, ил тод байдлыг хуульчилж, хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй болгох,
• Сонгон шалгаруулалтын комисст иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оруулах,
• Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх үйл явцыг нарийвчлан зохицуулах, тусгай зөвшөөрлийг сунгахад гэрээний мэдээллийг авдаг байх, гэрээ байгуулаагүй, ил тод болгоогүй нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг хуульчлах,
• Уулын ажлын төлөвлөгөө, тайлан гаргах үйл явцыг цахимжуулж, тайлан хүлээн авсан, хянасан, хариуцлага тооцсон мэдээллийг ил тод болгох,
• Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцыг нарийвчлан зохицуулж, ил тод байдлыг хангах,
• Уул уурхайн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын төлөвлөгөө, дүгнэлт, гарсан үр дүнг ил тод болгох,
• Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн бодлого, удирдамж, заавар боловсруулж, сургалт, бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах асуудлыг тусгах,
• Уул уурхайн салбарт хөрөнгө, хувь эзэмшлийн хязгаарлалт тогтоох албан тушаалын жагсаалт гаргах, албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тухайн хязгаарлалт үйлчлэх хугацаа тогтоох.