УИХ дахь намын бүлгүүдийн хурал өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох газар, хэлтсийн дарга нар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлэлтэй уулзлаа.
Уулзалтаар хуулийн төслийн үзэл баримтлал, хүлээж буй эрх зүйн шинэчлэл, орон нутгийн оролцоо, ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн зориулалттай мод бэлтгэлийн зохицуулалт, тусгай зөвшөөрлийн асуудал, хамгаалалтын бүсийн ойн ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төсөлд ЗГХА Ойн газар, мэргэжлийн байгууллагууд, D-parliament цахим системд олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэн тусгаж байгаа талаар ажлын хэсгийнхэн танилцууллаа.
Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
Сайд Ц.Сандаг-Очир салбарын хууль эрх зүйн шинэчлэлийг бодит хэрэгцээ, орон нутгийн санал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд тулгуурлан хийх шаардлагатайг онцолж, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө талуудын ойлголт, байр суурийг нэгтгэх нь чухал гэв.
Талууд хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв гэж БОУАӨЯ-наас мэдээлэв.