“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Тэгш эрхийн төлөөх алхалт” энэ жил наймдугаар сарын 29-нд болно.
14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Тэгш эрх, бахархлын өдрүүд” наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилж байна. Аяныг “ЛГБТ Төв” болон Trans For Unity, Youth LEAD MNG, Marriage Equality Coalition зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.
Анх “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ыг наймдугаар сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлын зохион байгуулалттай холбоотойгоор хойшлуулсан байна. Одоогоор наймдугаар сарын 29-ний бямба гарагт зохион байгуулах товтой байна.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны зүгээс ч ЛГБТИК+ хүмүүсийн тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаатай хангаж, аливаа хязгаарлалтыг ялгаварлан гадуурхах байдлаар хэрэглэхгүй байхыг Монгол Улсад зөвлөжээ
“Тэгш эрхийн төлөөх алхалт” нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээс үл хамааран хүн бүр ялгаварлан гадуурхалтаас ангид, эрх тэгш амьдрах эрхтэйг олон нийтэд таниулах, ЛГБТИК+ хүмүүсийн хүний эрхийг хамгаалахыг уриалсан нөлөөллийн арга хэмжээ юм.
Энэ арга хэмжээ Монгол Улсад анх 2014 онд зохион байгуулагдсан бөгөөд тухайн үед Сүхбаатарын талбайд 15 орчим хүн оролцож байжээ. Оролцогчид “ЛГБТ эрх бол хүний эрх” гэсэн байр суурийг илэрхийлэн алхсан нь Монголын ЛГБТИК+ эрхийн хөдөлгөөний олон нийтэд ил болсон чухал үйл явдлуудын нэг болсон байна.
Гэвч тус алхалтыг 2018 оноос хойш зохион байгуулахад захиргааны болон бусад хүндрэлүүд тулгарч ирсэн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тайлангуудад дурдсан байдаг. Харин 2024 онд “ЛГБТ Төв”-д Чингисийн талбайд “Тэгш эрхийн төлөөх алхалт”-ыг зохион байгуулах боломж олгогдсон бөгөөд 2025 онд мөн алхалт амжилттай болсон байна.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны зүгээс ч ЛГБТИК+ хүмүүсийн тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаатай хангаж, аливаа хязгаарлалтыг ялгаварлан гадуурхах байдлаар хэрэглэхгүй байхыг Монгол Улсад зөвлөсөн байна.
“Тэгш эрхийн төлөөх алхалт”-ын цаг, маршрут болон оролцоотой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагч “ЛГБТ Төв”-өөс албан ёсоор мэдээлэх юм.