Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1157 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн нутаг дэвсгэрт хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд энэ сарын 18-ны өдрөөс хойш давхардсан тоогоор 13 мянга гаруй иргэнд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, 7218 автомашинд үзлэг хийж 10 тарвагыг хураан, холбогдох хуулийн дагуу 8.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ногдуулан, холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалт 2026 оны 10 дугаар сарын 19-ийг дуустал үргэлжилнэ.
Эх сурвалж: ОБЕГ