2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлж байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Монгол хүүхэд, залуучуудыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” 2026-2028 он хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Салбарын сайд илтгэлдээ "Энэ жил 1 дүгээр ангиас шинэ хөтөлбөр эхлүүлж байна. Хичээлийн шинэ жил эхлээд 10 дугаар сарын 1-н хүртэл "Би сурагч боллоо" гэдэг хөтөлбөрийг эцэг эх, багш, сурагчид хамтран хэрэгжүүлнэ. Цэцэрлэгт суудаг байсан шиг нь жижиг ширээ сандал дээр сууна. Цаашид 1-3 дугаар ангид нь цэцэрлэгийн орчныг бүрдүүлнэ.
Гэрийн даалгаврын тогтолцоог шинэчилнэ. Монгол гэр бүлийн хамгийн том хэрүүлийн алим бол "гэрийн даалгавар". Хүүхэд эцэг эх, багштайгаа муудалцдаг нэг шалтгаан. Ачаалалтай байна. 1 дүгээр ангийн хүүхэд тарж ирээд өдөрт 2-3 цаг гэрийн даалгавар хийгээд байж болохгүй. Тиймээс бид нэг хичээлийн гэрийн даалгаврыг 10 минутаас хэтрүүлэхгүй. Мөн цаашдаа хичээл бүр дээр гэрийн даалгавар өгөхгүй, хичээлүүдийг хооронд нь уялдуулж гэрийн даалгавар өгч өдөр бүр шалгах бус 2 долоо хоногт, эсвэл сард нэг удаа шалгадаг уян хатан тогтолцоо руу шилжүүлнэ. Мөн гэрийн даалгавруудыг фэйсбүүкээр өгөхгүй." гэлээ.