Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9-11 дүгээр саруудад нэр бүхий хохирогчийг эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, Баянгол дүүргийн … байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, орогнуулжээ.
Мөн 2025 оны 7 -11 дүгээр саруудад олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар нийтэлж, үйлчлүүлэгч олох замаар нэр бүхий иргэнийг биеэ үнэлэхэд нь зуучилж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Б.А, Ц.Л нарыг бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан, мөн бие үнэлэлтийг зохион байгуулсан хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А-д нийт 5 жил, Л-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 22.4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монгол улсын Ерөнхий Прокурорын газар