Мөнгөн хонх жингэнэн дуугарч хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, боловсролын салбарт хоёр дахь жилдээ ажиллаж буй залуу багш Н.Хонгорзултай ярилцлаа.
-Би 2025 онд МУБИС-ийг багш мэргэжлээр төгссөн. Төгсөөд ажлын гараагаа Ерөнхий боловсролын 21-р сургуульд эхлүүлсэн. Одоо хоёр дахь жилдээ англи хэлний багшаар ажиллах гэж байна.
Хичээлийн шинэ жилийн сэтгэгдэл өндөр байна. Зуны турш амарсан учир ажилдаа орохыг хүсэн хүлээж ирлээ. Би энэ хичээлийн жилд бага ангийн сурагчдад англи хэлний хичээл заана. Бага ангийн хүүхдүүд их дотно, найрсаг харилцаатай. Бүхнийг сониучирхан сурч буй нь өхөөрдөм санагддаг.
Өнгөрсөн жил эхний жилдээ ажиллахад бага ангийн сурагчид маань гүн дурсамж үлдээсэн.
Нэг жил ажилласан ч сурагчдаа их санажээ. Хичээлийн шинэ жил, ажилдаа орно гэхээр хамгийн түрүүнд сурагчид маань бодогдлоо.
Дунд ангиасаа л англи хэлний багш болох мөрөөдөлтэй байв. Багш болох хүсэл, урам зоригийг ЕБС-ийн англи хэлний багшаасаа авч байлаа. Багшийн маань хичээл заах арга барил, сурагчидтайгаа харьцаж буй харилцаа нь хамгийн ихээр таалагддаг байсан.
Магадгүй тэр нөлөөлсөн юм болов уу. Эцэст нь тасралтгүй хичээсээр мөрөөдлийнхөө ажлаа хийж байна.
ХҮН БҮРД СЭТГЭЛД ТОД ҮЛДСЭН БАГШ ОЛОН ЖИЛ ӨНГӨРСӨН Ч БАЙДАГ
Багшийн мэргэжлийн хамгийн гоё нь хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд үлдэх. Хүн бүрд сэтгэлд тод үлдсэн багш олон жил өнгөрсөн ч байдаг шүү дээ. Тийм л багш болохыг хүсдэг.
Багш сурагчдаа мэдлэг мэдээллээр тогтмол хангаж, тэдний тухтай суралцах орчныг бүрдүүлж чадвал Монголын ирээдүйд хөрөнгө оруулж чадлаа гэж боддог.
Өнгөрсөн жил анх удаа мэргэжлээрээ ажиллахад бүх зүйл шинэ санагдсан. “Яах бол?” гэсэн хүлээлт, сандрал мөн түгшүүр байсан. Нэг хичээлийн жилийг давсны дараа өөрийгөө харахад ажиллах арга барилаа олчихсон юм шиг санагдаж байна. Тиймээс сандрал бага, догдол ихтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Зуны турш сурагчдадаа хичээлээ хэрхэн үр дүнтэй заах талаар бодсон. Хүүхдүүдийг урамшуулж дэмжсэн, тэмцээн уралдаан зохион байгуулж, хичээлээ сонирхолтой байдлаар заана.
Англи хэлний мэдлэгийг сонирхолтой арга барилаар заах нь илүү үр дүнтэй. Хичээл бүрийг нэг л арга барилаар заан, даалгавар өгөөд явбал сурагч залхах магадлалтай байдаг. Иймд тэмцээн, уралдаан, тоглоомыг хослуулж, хичээлийн сонирхолтой болгох нь сурах хүслийг сэдэлжүүлнэ.
GEN-Z БАГШ УЧРААС СУРАГЧИДТАЙГАА ХАРИЛЦАХАД АСУУДАЛГҮЙ БАЙДАГ
Би Gen Z багш учир сурагчидтайгаа харьцахад асуудалгүй гардаггүй. Зарим нь найзтайгаа харилцаж байгаа мэт найрсаг дотно байдаг.
Зарим сурагчийн хувьд англи хэл заасан анхны багш нь би. Тиймээс сурагчдынхаа дурсамж, сэтгэлд хамгийн сайн багшаар үлдэхийг хичээдэг дээ. Тухайн хүүхдийн сурах хүсэл зоригийг бадраах нь багш хүний үүрэг. Хүүхдүүдтэйгээ эелдэг, найрсаг харьцаж, тухтай суралцах орчныг бүрдүүлж, хичээлээ сонирхолтой заахыг хичээж ажилладаг.
Хичээлийн шинэ жилийн дурсамж хүн бүрд онцгой. Миний хувьд энэ өдрийн онцгой дурсамж гэвэл багшаар ажиллаж эхэлсэн анхны минь жил юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын нэгэнд арван жилдээ эргээд оччихсон мэт санагдаж байлаа. Гэхдээ сурагчийн хувиар биш багш болж сургуульд элсэж буй нь онцгой байв.
Ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье.