Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2026.09.04) цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргаж, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэлд тайлбар хийв.
Допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд уучлал хүсэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хугацаанаасаа өмнө эрхээ сэргээж, цол чимгээ баталж барилдаж байгаа жишээ бий. Мөн допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж, бусад бөхчүүдэд сурталчилгаа, таниулга хийсэн тохиолдолд эрх хассан хугацааг багасгах боломжтой. Залуу бөхчүүд алдаа гаргаж болно. Гол нь дүрмээ баримталж, алдаагаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрхээ сэргээх боломжтой. Харин Бадарч гарьдын хувьд одоогоор эрхийг нь сэргээх ямар нэгэн шийдвэр гараагүй" гэсэн юм.