Сүүлийн хэдэн өдөр хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр хаалтын гэрээний тухай ярьлаа. Үнэндээ энэ бол мэргэжлийн хэллэг гэдэг шиг сэтгүүлчид, улс төрчид болон энэ салбарт ажилладаг хэдхэн хүний л хэрэглэдэг үг хэллэг юм. Харин одоо хүн бүр хаалтын гэрээ гэж юу болохыг маш сайн мэддэг боллоо.
УИХ-ын гишүүн Г.Уянга “С.Баярцогт гишүүний уурга нь урт юм” гэж хэлж байсан удаатай. Тэрээр С.Баярцогт гишүүн хэвлэлийнхний амыг сайн барьдаг юм байна гэдгийг ил тод хэлсэн хэрэг.
Үнэндээ хаалтын гэрээ хэмээн товч агаад тодорхой нэрлэснээс харахад энэ нь саяхнаас л бий болсон зүйл биш нь ойлгогдоно.
УИХ-ын гишүүн С.Баярцогт офшор данстай, түүнийгээ ХОМ-тээ тусгаагүй нь ил болоход хэвлэл мэдээллийнхэн хэсэгтээ шуугисан ч төдийлөн газар аваагүй. Харин дараа нь чуулганы танхим дотор УИХ-ын гишүүн Г.Уянга “С.Баярцогт гишүүний уурга нь урт юм” гэж хэлж байсан удаатай. Тэрээр С.Баярцогт гишүүн хэвлэлийнхний амыг сайн барьдаг юм байна гэдгийг ил тод хэлсэн хэрэг.
Хаалтын гэрээний маргаан хаанаас үүдэв?
ЗГ-аас өргөн барьсан эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийн төсөлд хаалтын гэрээний тухай анх тусгайлан заасан. Гэтэл хаалтын, гуйлтын хэмээн янз янзаар нэрлэсэн энэ гэрээтэй хамаатай заалтыг “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоос чуулган дээр хассан юм.
Тогтоолын “Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх” гэсэн эхний бүлгийн 1.1 дэх заалтад “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа хийх, “хаалтын гэрээ” байгуулахыг хориглох” гэж тодоос тодоор заан, оруулж ирсэн байв.
Энэ гэрээнд татвар төлөгчдийн багагүй мөнгө урсдөг болоод л энэ заалтыг ажлын хэсгийнхэн оруулсан байж таарна гэх хардлага төрлөө. Үүнийг батлах мэт “Ил тод байдлын сан”-гийн тэргүүн Д.Цэрэнжав хийсэн судалгаандаа үндэслэн, “2013 онд төрийн байгууллагууд 4.1 тэрбум, УИХ гэхэд 2.9 тэрбум төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зарцуулжээ. Энэ мөнгө нийт татвар төлөгчдийнх тул төр чухам хэнд, хэчнээн төгрөг төлж, юунд энэ мөнгийг зарцуулснаа тайлагнах ёстой. Хамгийн нээлттэй байх ёстой хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө хамгийн их хаалттай байна” гэв.
Хэрэв тогтоолыг төсөлд зааснаар баталсан бол төрийн байгууллагад ил далдаар хаалтын гэрээ хийдэг нь тодорхой боллоо, хэн хэнтэй, хэзээ, хаана ямар гэрээ хийснээ хэл гэсэн шахалт дарамт хөврөх байсан биз.
Хаалтын гэрээ хийх нь зөв буруу хэмээн сэтгүүлчид ч хэдийнэ талцаад байна. Зарим нь салбарын нэр хүндийг унагаалаа гэж байгаа бол зарим нь ардчилсан нийгэмд байх л зүйл гэж харж байна.