gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нууц увидастай хүүхдүүд манайд олон бий

Нийгэм
2009-04-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-08

Хүн төрөлтхний соёл иргэншил хийгээд амьдралын хэв маяг, дадал хэвшил цаг үеэ дагаад тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байдаг нь мэдээж. Тэгвэл бидний оршин буй цаг хугацаа, амьдралын өнгө төрхийг эрс өөрчилж, бодол сэтгэлийн ариусгал бүхий шинэ эрин тосч байгааг эрдэмтэд шинжлэх ухааны олон баримтаар нотолжээ. Харин хүн төрөлхтнийг аюулаас гэтэлгэж, сайн сайхан амьдрал руу хөтлөх энэхүү шинэ эринийг далд увидас буюу нууц ухамсрын аргаар тайл-барлах боломжтой аж. Энэ ч утгаараа, Монголын Эзотерик ухааны академиас "Шинэ эрин Эзотерик" сэдвээр олон нийтэд зориулсан лекц яриа зохион байгуулахаар болжээ. Ирэх баасан гарагт UB паласын концерын их танхимд болох уг лекцийг тус академийн тэргүүн Монголын Эзотерик академийн тэргүүн Н.Сома унших юм байна. Ингээд түүнтэй уулзаж ярилцлаа.

-"Шинэ эрин Эзотерик" лекцийнхээ талаар сонирхуулаач?

-Хүний сэтгэлгээний ухамсрыг судалдаг шинжлэх ухааны салбарт энэхүү шинэ эриний талаар нээлт хийж, олон баримт гаргаж ирсэн. Гэвч энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн сайн дурдаагүй учир бид олон түмэнд оюун санааны цоо шинэ мэдээллийг Сүргэхээр шийдсэн юм. Үүгээрээ шинэ эриний талаар тодорхой ойлголт өгөх, шинжлэх ухааны баримт нотолгоог дэлгэх, эзотерик ухамсраас чухам юуг шаардаж байгааг нь тайлбарлана. Хэт аминч үзэл, өрсөлдөөн тэмцлээс болоод хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт хүрээд байгаа нь нууц биш. Амьдралынхаа  хуучин дадал, хэвшлээс салж чадахгүй бол бид мөхнө гэсэн үг. Дэлхийг сүйрлийн ирмэгт хүргэсэн хүчин зүйл зөвхөн дулаарал бус. Маш олон хямралын дунд бидний амьдрал өрнөж байгааг мэдэхгүй л яваа. Тэгэхээр "Шинэ эрин Эзотерик" лекцээр дамжуулан энэ бүх хямрал зовлонгоос хэрхэн гэтэлгэх, хуучин дадал зуршлаа яаж хаях, шинэ амьдралд ямар аргаар суралцах гэх мэт олон талын мэдээллийг хүргэх болно. Улмаар сэтгэл судлалын салбарт тулгуурлан шинэ эринийг бий болгох хэрэгтэй. Шинэ эрин биднээс сайн санаа, эвсэг найрсаг оршихыг шаардаж байна. Сайн санаа гэхээр л сайхан үг, романтик харилцаа  юмуу магтаалын үг харамгүй хайрлана гэж ойлгож болохгүй. Энэ бол агуу энерги, эрчим хүч. Уг энергийг ашигласан дэлхийд алдартай суут хүмүүсийн амьдрал, үүх түүхийг эрдэмтэд хэдийнэ судалсан шүү дээ.

-Тэгэхээр энэхүү сайн санааны эрч хүчийг ашигласнаар шинэ эринд орох боломжтой гэсэн үг үү?

-Яг тийм. Амьдралын хэв маяг, оюун сэтгэлээс шалтгаалж бидний шинэ эринд орох юмуу, аль эсвэл мөхөх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Тиймээс энэ бүхэнд суралцахаас өөр арга алга. Сайн санаагаар амьдарч чадвал агуу их эрчим хүч олохоос гадна нүүрлэж болзошгүй олон гамшгийг сөрөх чадвартай болох юм. Энэ ч утгаараа, сайн санаа хүний сэтгэлийн агуу том зэвсэг. Айж болгоомжлох, хардаж сэрдэх, өмчлөх, хуурч мэхлэх, хувиа хичээх гэх мэт аминч үзлээс салах цаг нь болсон гэж бодож байна. Үүнтэй шат дараалан тэмцэх хэрэгтэй болов уу. "Би" гэх биш, "Бид" гэж хэлж, ярьж сурах нь хувьслын эрин үед хамгийн чухал зүйл. Хүн төрөлхтөн генийн хувьд төгс төгөлдөр болсон ч оюун сэтгэлгээний тал дээр улам боловсронгуй болох нь зайлшгүй хэрэг. Энэ ч утгаараа, эрдэмтэд "Хүн төрөлхтөн хувьслын долоо дахь шатандаа орж яваа" гэж хэлсэн нь учиртай. Тэгэхээр сайн санааны энергийг хуримтлуулж, бусадтай хуваалцах буянлаг чанартай буюу сэтгэлийн гэрэлтэй хүн л байгалийн шалгарал, зүй зохицолд тэсч үлдэнэ. Өнөөдөр материаллаг үнэт зүйлийг шүтсэн хуучин соёл иргэншил устаж байгаа. Эдийн засгийн хүрээнд гарч байгаа энэ хямрал, мөнгө зүгээр л нэг цаас болон хувирсан эдгээр асуудал чухам юуг илэрхийлж байгаа хэрэг вэ.
Өнөөгийн нийгэм, хүний амьдралын гол шүтээн нь эрх мэдэл, эд хөрөнгө, садар самуун хувирсан. Иймээс буруу шүтээнтэй уруугаа харсан гурвалжинг солих хэрэгтэй.

-Яаж солино гэж..?

-Өвгөд дээдсийн маань шүтэж ирсэн гурван эрдэнийг шинэ цагийн нэрээр нь хайр, эр зориг, гэгээрсэн эрдэм гэж тайлбарладаг юм. Эдгээр шүтээнийг буруу бүхний оронд тавих ёстой. Хэт аминч үзлийн үүднээс байгалийн шалгаралд ганцаараа үлдэнэ гэсэн ойлголт хэзээ ч байхгүй. Бодол, оюун санаа гэдэг гайхамшигтай энергийг хуримтлуулж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах нь хамгийн чухал учраас тэр. Бидний дээр үй түмэн сарнимал гэрэл бий. Эдгээр гэрлийг төвлөрүүлж, аз жаргалын төлөө зориулна гэдэг багагүй ажил шүү дээ.

-Ийм гэрэл байдаг хэрэг үү?

-Байлгүй яахав. Энэ бүхэнд нууц энерги тун чухал үүрэг гүйцэтгэдэг. Нууц энергийг авралын төлөө нэгтгэж чадвал бид аюулыг гэтэлнэ. Үүнийг шинжлэх ухааны салбарт аль хэдийнэ нотолсон. Нэгэн үе хүмүүсийг үй олноор нь хөнөөх хүйтэн зэвсэг бүтээж байсан бол улс орнууд хүртэл өдгөө өөр арга сонгож байгаа. Энэ нь хүмүүсийг дуулгавартай нь аргагүй байлгах. Томоохон улс гүрнүүд иймэрхүү шалгарсан арга, сэтгэлгээний зэвсгээ нууж байгаа нь тодорхой. Гэтэл бид бодол санаа, оюун сэтгэлээ удирдаж чадвал ямар ч зэвсгийг сөрж чадна гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Нууц ухамсрын талаар маш сайн ойлголттой болж, оюун сэтгэлээ залснаар эдгээрийн хэлбэр бус, мөн чанарт нөлөөлнө.

-Монголын Эзотерик ухааны академи хэдийнээс эхэлж үйл ажиллагаагаа явуулах болсон юм бэ?

-Академи маань 2006 онд байгуулагдсан төрийн бус байгууллага. Анх "Монголын далд увидасын нийгэмлэг" гэсэн нэрээр байгуулагдаж байсан ч өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Далд увидасын маш олон төрлийн судалбар ухаанууд багтсан учраас тэр. Элдэв янзын үзмэрч, мэргэч, төлөгч, сүнс судлаач болон шоо хаядаг хүмүүсийн энэхүү ойлголтод багтах юм билээ. Уг ойлголтыг сонирхлын бус мэргэжлийн түвшинд ойлгуулахыг хүссэн болохоор нэрээ өөрчилсөн юм. 1996 онд бичсэн "Урлаг шашин хоёр нэгдмэл зүйл" гэсэн нийтлэлдээ эзотерик ухааныг олон талаас нь тайлбарлаж байсан удаатай. Иймээс олон түмэн үүнийг далд ухамсрын эзотерик гэдгээр нь ойлговол зохино. Эзотерик онолын түвшинд маш том ухаануудыг багтаасан. Эдгээр салбарыг агуу хүмүүс нууц абшигаар залгуулж ирсэн гэлцдэг. Хүний бие галбир, царай зүсээр шинжих болон алганы хээ, тооны ухаанаар судлах гэх мэт хөнгөн хэлбэрүүд нь маш их түгсэн. Гэвч энэ бүхэн эзотерик ухааны хувьд, хавсарга төдий зүйл. Олон түмэнд зөвхөн хөнгөн хэлбэрээр нь хүргэж, эзотерикийг нууцлалын салбарт хамааруулдаг юм. Урлаг, шинжлэх ухааны салбарыг эзотерик ухаанаас эхтэй гэж үздэг юм билээ. Мэдээллийн эх булаг гэсэн үг.

-Тийм бол эзотерик ухааныг хэдий үеэс судалж эхэлсэн юм бол?

-18,5 сая жилийн өмнөөс эх үүсвэртэй гэдэг. Харин энэ салбарт томоохон түлхэж өгсөн зүйл нь төрөлхийн нууц увидастай хүүхдүүд нэмэгдсэн явдал. Тайлбарлахын аргагүй олон талын авьяас чадвар, гайхамшигт чанарыг агуулсан эдгээр хүүхдүүдийг "Индиго төрхтөн" хэмээдэг.

-Нууц увидастай хүүхдүүд манайд хэр олон байдаг вэ. Энэ талаар судалж үзэв үү?

-Одоогоор нарийвчилсан судалгаа алга. Тэгээд ч монголчууд үр хүүхдээ хайрлах үүднээс далд увидасыг нь олон нийтэд мэдэгдэхийг хүсдэггүй. Мэдээж хэрэг, манайд иймэрхүү төрлийн хүүхэд олон байгаа. Миний мэдэж байгаагаар, ийм увидастай 2-3 хүүхэд бий. Төрөлхийн шинжтэй энэхүү увидасыг биедээ шингээсэн хүүхдүүдийг улс орныхоо сайн сайхан амьдралд тус нэмэр болгохын тулд тусгайлан анхаардаг гэсэн. 1970-аад онд тун цөөхөн байсан индиго төрхтэй хүүхдүүд 1980 он гармагц эрс нэмэгдсэн юм билээ. Зарим тохиолдолд, энэхүү увидасыг нь ойлгоогүй эрдэмтэд индиго төрхтнүүдийг эмчлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн гэдэг. Тэдний сэтгэхүй цаг хугацаа, орон зай ялгахгүйгээр маш өндөр түвшинд хөгжсөн байдаг учир үнэхээр дайчин, хуучин сэтгэлгээг ч нураах чадвартай. Бид бус тэд л шинэ эринийг бүтээх учир түүнд нь дасан зохицох, шинэ амьдралын хэв маягаас хэрхэн суралцахаа мэдэх нь чухал. Хүмүүс энэ ярианд итгэхгүй, үлгэр домог мэт санагдаж байж болох юм. Гэвч тийм биш шүү. Энэ бүх гайхамшгийг баталсан шинжлэх ухааны баримт нотолгоо хангалттай байгаа. Эдгээрээс тун удахгүй болох "Шинэ эрин Эзотерик" лекцийнхээ үеэр сонирхуулах бодолтой байна.

-Лекц унших өдрөө тусгайлан гаргасан байх уу?

-Мэдээж хэрэг, тэргэл сарны өдөр тохиож байгаа. Зурхайн үүднээс судалбал ирэх 2-3 жил маш хүндхэн байдалтай өнгөрнө гэсэн. Тиймээс бид энэ бүхнээс гэтэлгэх, оюун санааны маш өндөр түвшинд нэгдэх, сөрөг үйлийн үрийг зайлуулах зорилгоор "Тэргэл сарны бясалгал" зохион байгуулах болсон. Далд ертөнц дэх бурханлиг чанартай нэгдэх энэхүү бясалгалд маань төвлөрлийн дадлагатай хүмүүс оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, багагүй хугацаанд бясалгасан хүн юмуу бясалгалын төвийн багш нарыг урьж хамтдаа бясалгал хийдэг.

Р.Есүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан