gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэрлэгсдийн мөнгийг ирэх онд олгоно

Нийгэм
2008-11-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-11-24

Нийгмийн хамгаалал, хө­дөл­мөрийн яамныхан өнгөр­сөн бямба гаригт сэтгүүлчид­тэй уулзав. Нийгмийн халам­жийн салбарт тулгарч буй асуудал, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, баримталж буй бод­логын чиг хандлагаа танил­цуул­сан юм. Тухайлбал, "Өр­хийн хөгжлийг дэмжих үндэс­ний хөтөлбөр"-ийг хэрэгжүүл­нэ. Ингээд 2012 он гэхэд 50 мянгаас доошгүй ядуу айлын өрхийн амьжиргааг дээшлүү­лэх зорилт тавьжээ. Ер нь өрх, гэр бүлийг дэмжих бодлогыг түлхүү баримтлах тухай тус яамны сайд Т.Ганди илт­гэлдээ дурдаж байлаа. Ши­нээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонтой эхэд 500 мянга, нэгдүгээр одонтой бол сая төгрөгийн тэтгэмж олгох.

Цалин тэтгэвэр, тэтгэмжийг энэ оныхоос гурав дахин өсгөж, өрхийн дундаж орлогыг саяас доошгүй төгрөгт хүргэх бодлого барина хэмээн ярьж байв. Манай улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин таван жилийн өмнөхтэй харьцуу­лахад гурван хувиар өссөн дүн гарчээ. Өдгөө манайд 260 гаруй мянган иргэн ажилгүй байгаа гэсэн тоо байна. Үүнийг бууруулахын зэрэгцээ тэднийг нийгмийн даатгалд хамруулна. Тэдний болон малчдын даатгалын шимтгэ­лийн тодорхой хувийг төрөөс хариуцах тухай бодлого хэ­рэг­жүүлэхээр ярьж байгаа юм байна. Энэ үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзоригоос тодруул­га авав.

-Малчдын нийгмийн даат­галын шимтгэлийг тө­рөөс хариуцах тухай ярьж байна. Малчид бусад ир­гэдийг бодвол харьцангуй амьдралын боломжтой юм биш үү?
-Улсын хэмжээгээр 350 орчим мянган малчин бий гэж тооцдог. Одоогийн хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулах ёстой. Гэтэл сайн дурын даатгалын шимтгэлийн тө­лөлт нэг их биш л дээ. Хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээг 108 гэж үзвэл түүний есөн хувь нь сард дунджаар 10 мянган төгрөг төлнө. Одоо­гийн байдлаар нийт малч­­дын найман хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Цаана нь үлдсэн 92 хувь нь төлөхгүй байна ш дээ. Гэтэл энэ хүмүүс ахмад настан болсон үедээ нийг­мийн баталгаагаа алдаж, тэт­гэвэр тэтгэмжид хамрагдах боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс малчдыг яаж нийгмийн даатгалд хамруулах вэ гэдэг тулгарч буй гол асуудал болж байна. Гэвч нөгөө талаар малчдын орлого тогтмол биш байгаагаас даат­галд хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр үүнийг зо­хицуулахын тулд тэднийг орлого олж байгаа үедээ шимтгэлээ төлөөд байх бо­ломжтой цаг хугацааны зохи­цуулалт хийж болно. Эсвэл ерөөсөө тэдний даатгалын шимтгэлийг төр хариуцах гэсэн арга бий. Үүнийг нэг мөр шийдчихээгүй байна. Магад­гүй төрөөс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж эхлүүлчихээд хэсэг хугацаа­ны дараа зогсоочихож болно. Нэгэнт төлөөд эхэлчихсэн даатгалын шимтгэлийг мал­чин өөрөө үргэлжлүүлэн хийх боломжтой гэж үзэж байгаа.

-Шинээр гэрлэгсдэд ол­гох 500 мянган төгрөгийг олгохоо больж байгаа ту­хай яриа байна. Энэ үнэн үү?
- Гэр бүлийг дэмжих мөнгө бол халамжийн мөнгө биш. Манайхан энэ мөнгийг олгож эхлэхээс өмнө гэр бүлээ батлуулна гэсэн ойлголт ба­раг байгаагүй. Бидний судал­гаагаар жилд 13 мянган хүн гэр бүл болдог байсан. Гэтэл энэ тоо нэг хэсэг 45 мянгад хүрсэн. Тиймээс ирэх оны төсөвт залуу гэр бүлийн мөн­гийг олгоно гэдэг хэвээрээ. Ер нь цаашдаа эдийн засаг, санхүүгийн хямрал яаж үр­гэлж­лэхээс шалтгаалж зарим нэг төсөл хөтөлбөрийг зог­соох эсэх асуудал тухайн үед нь яригдах байх. Хүүхдийн мөнгө, алдарт эхийн одонтой эхэд олгодог мөнгө ч гэсэн цаашид олгогдоод явна.

-Тэтгэвэр тэтгэмж, ца­лин нэмэгдэх болов уу гэж иргэд чих тавьж байгаа. Он гараад алдар, цолтой хү­мүү­сийн тэтгэвэр нэмэг­дэнэ гэсэн яриа ч байна?
-Одоо нийгмийн даатга­лын сангаас тэтгэвэр авч байгаа 290 мянган иргэн байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 85 мянган төгрөг. Цаашдаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий. Гэхдээ инфляцийн түвшин ийм өндөр байгаа үед тэт­гэвэр нэмэх нь оновчгүй. Тэтгэвэр нэмчихлээ гэхэд тэр хэмжээгээр ахмад настны худалдан авах чадвар нэмэг­дэхгүй. Үнийн өсөлтөд нөхөг­дөөд явчихна. Тэгэхээр эх­лээд үнийн өсөлт, инфляцийн түвшинг бууруулах ёстой. Ирэх онд тэтгэврийг дунджаар 20 хувиар нэмэх тухай төс­вийн төсөлд тусгагдсан. Мөн Халх голын ялалтын 70 жи­лийн ой болно. Үүнтэй холбог­дуулан ахмад дайчдад олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл Засгийн газарт оруул­сан. Одоогийн байдлаар 1800 гаруй ахмад дайчин байдаг. Тэдэнд улирал тутам 50 мян­ган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож байгаа. Харин ирэх оны нэгдүгээр сараас эхлээд сар тутам 200 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгож байя гэсэн хуулийн төслийг түрүү­чийн Засгийн газрын хурал­даанаар оруулаад дахин боловсруулах шаардлагатай гээд буцаагдсан. Одоо энэ Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон байгаа.

-Хөдөө орон нутагт ялан­гуяа нэг сумын бараг иргэн бүр нийгмийн халам­жийн ямар нэгэн тэтгэмжид хамрагдчихсан байдаг. Бие биеэ таньдаг, мэддэг уч­раас халамжид хамрагда­хааргүй иргэд ч тэтгэмж авах жишээтэй. Энэ асууд­лыг яаж зохицуулах вэ?
-Сумын удирдлага хэнд асрамжийн үйлчилгээ хэрэг­тэй байна гэдгийг мэддэг байх ёстой. Тэгээд амьжиргаа дээшлүүлэх зөвлөлтэйгээ хэлэлцээд шийддэг. Мөн сумын нийгмийн ажилтныг аймгийн хөдөлмөр халам­жийн хэлтсээс томилдог бай­сан бол одоо сумын Засаг даргын шийдэх асуудал бол­сон. Үүнийг би нэлээд оновч­той тогтолцоо гэж үзээд бай­гаа юм. Ер нь нийгмийн ха­ламж гэдэг бол тодорхой хязгаартай асуудал. Өөрийн­хөө амьдралыг бие даан аваад явчих чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрх­шээл­тэй иргэд байна. Эдэнд олгож байгаа мөнгө бол халамжийн мөнгө мөн. Түүнээс хүүхэд, шинэ гэр бүлд олгож байгаа мөнгө бол халамжийн мөнгө биш. Энэ нь хүн амынхаа өсөлтийг дэмжих зорилгоор өгч байгаа мөнгө. Үүнийг ялгаж, салгаж ойлгохгүйгээр нийтдээ халамжид хамраг­даад байна гээд байдаг. Нөгөө талаар бид халамж авах иргэдийн хамрагдах хүрээг оновчтой тогтоож чадахгүй байгаа байх. Хоёрдугаарт амьжиргааны түвшинг тооцож байгаа аргачлал боловсрон­гуй болоогүйтэй холбоотой асуудал байна. Сүүлийн үед энэ улс төрийн намуудын сонгуулийн амлалтаас хамаа­раад хүүхдийн мөнгө, алдарт эхийн одон, шинээр гэрлэгс­дийн мөнгийг өргөн хүрээнд олгоно гээд байгаа нь нийг­мийн хамгааллын бодлогыг алдагдуулаад байгаа юм. Ер нь орон нутагт танилын нүүр халуун гэгчээр хүн болгонд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэсэн тодорхойлолт гаргаж өгдөг тал бий.

-Гадаадад ажиллах хүч илгээх тал дээр ямар бод­лого баримтлах вэ?
-Цаашдаа гадаадаас ажил­лах хүч авах, илгээх тал дээр зарчмын нэлээд том өөрч­лөлт хийнэ. Ер нь ажил­гүй залуусыг гадаадад ажил­луу­лахаас илүү тодорхой ажлын байртай хүмүүсийн ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор явуулах тогтолцоо руу орох шаардлагатай. Нө­гөө талаар Монголд бэлтгэ­дэггүй өндөр мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг гаднаас авах чиглэлээр бод­логоо хэрэгжүүлнэ. Манайх одоогоор Азид бол БНСУ, Японд ажиллах хүч, дадла­гажигч илгээж байна. Европт Чех, Унгар зэрэг оронд тодор­хой хэмжээгээр ажиллах хүч илгээж байна.

-"Зөөлөн-Эх"-ийн Б.Цэрэндэжид шоронд хо­ригдож байгаа. Ер нь энэ хэрэг зөв шийдэгдсэн гэж та үздэг үү?
-"Зөөлөн-Эх" төрийн бус байгууллагад Японд ажиллах хүч илгээх лиценз олгосон. Тэгээд дараа нь иргэдийг явах гэж байхад нь яам лицензээ хураасныг дэд сайд надтай холбоотой гэж их ярьдаг л даа. Гэтэл энэ хэрэг бол хууль тогтоомжийнхоо дагуу ший­дэгдчихсэн. Гэм буруутай хүмүүс нь хариуцлагаа хү­лээ­гээд явж байгаа. Тиймээс би зөв, буруу гэж ярих нь утгагүй. Тухайн үед тэр бай­гууллагад лиценз өгөхдөө тодорхой хязгаартайгаар өгч байсан. Тухайлбал, ажиллах хүн бүртгэж болохгүй. Төлбөр хураамж авч болохгүй гэж байж тухайн үеийн сайд ли­ценз өгсөн байдаг. Мөн "Зөө­лөн-Эх" компанитай түнш Японы байгууллага нь тэд­нийхтэй гэрээгээ цуцалчих­сан байсан. Тиймээс ийм тохиолдолд лиценз өгч болох­гүй. Хэрэв цаад байгууллага нь гэрээгээ сунгавал болох юм гэдгээ л тэр үед илэр­хийлсэн байдаг. Түүнээс биш миний буруу үйл ажилла­гаанаас болоод тэр айл гэр сүйдчихсэн юм байхгүй гэж би боддог.

Я.Мөнгөнцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан