gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Онцлог, содон, дуулиант үйл явдал

Улс төр
2007-10-06
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-10-06

Солонгосын хойгийн дулаарал
Солонгосын хойгт цаг дулаарах нь. Эл дулаарал нэг үндэстэн хоёр хуваагдан, хөрш залгаа хэр нь нүүр нүүрээ харахыг больсон 50 гаруй жилийн гунигт түүхэнд цэг хатгах мөчийг ойртуулж байна. Солонгосын хойгийн хоёр хөршийн лидерийн Пхеньянд хийсэн уулзалтаар эрхэм хүсэл зорилго өөд нэг алхам дөхөв. Өмнийн Солонгосын удирдагч асан, Нобелийн шагналтан Ким авгайн долоон жилийн өмнө гаргасан эвлэрэл, зохицол, дэвшлийн жимийг улам тодруулсан гэж болохуйц хэлэлцээний үр дүнд энхийн тунхаглал амиллаа. Хүйтэн дайны уур амьсгалыг халж, албан ёсоор дайны байдалд зогссоор буй солонгос түмний хооронд эл тунхаглал итгэлцлийн гүүр болно. Зовж зүдэрсэн нэгэндээ гар сунгах хүний ёсон бий. Хойд солонгосчууд эдийн засгаа хөл дээр нь босгох гарааны шавыг өмнөд нутгийн ах дүүсийн тусламжтайгаар тавих нь. Монголчууд бид дээд хэмжээний уулзалт амжилттай болсонд баяр хүргэж, бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд энэ нь үнэтэй хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.

Эл үйл явдлыг залган бас нэг чимэгтэй мэдээ дуулдсан нь Хойд Солонгос энэ ондоо багтаж Йонбен дэх цөмийн байгууламжаа жагсаалаас гаргах тухай байлаа. Эл алхмынхаа ачаар Пхеньян "терроризмыг талархагч" хэмээх муу нэр, луу данснаас бүрмөсөн салах буй за.

Аваргыг амсхийлгэсэн дуулиан
Японы сүмогийн холбоо Их аварга Асашёорюүтай холбоотой дуулианыг арай гэж намжаагаад байтал өнгөрч буй долоо хоногт дахин хэвлэлийнхний бай боллоо. Энэ удаад Токицүказэ дэвжээний эзэн нь долдугаар сарын башёд анхны тэмцээндээ зодоглох байсан 17 настай Токитайзан гэдэг сүмочийнхоо амь насыг хохироосон хэрэгт холбогдоод хуулийн байгууллага болон Сүмогийн холбоонд мэдүүлэг өгч байгаа.

Дээрх дэвжээний эзэн болон ахмад бөхчүүд сүмочдоо хатуу чанга дэглэдэг тухай холбооныхоо удирдлагад өгсөн тайлбартаа хэлсэн байсан. Манай сүмочдоос Токитэнкү А.Хүчитбаатар харьяалагддаг уг дэвжээний эзэн талийгаач хүүг шар айрганы шил, бейсболын цохиураар жанчиж, макүшита, санданмэ зиндааны "ах нар нь" нэмж сургасан нь хэргийг шалгах явцад тодорхой болоод байна. Энэ асуудлаас улбаалж Токицүказэ ояката Сүмогийн холбооноос хөөгдөх нь тодорхой болоод байгааг Японы хэвлэлүүд мэдээлж буй бөгөөд тус дэвжээний хувь заяа өөр хүний гарт очихоор болоод байна.

Харин энэ дуулианы сүрд их аваргын "хөлбөмбөгдсөн" асуудал дарагдаж Д.Дагвадорж маань тус улсын сурвалжлагчдаас нуугдах зовлон багатай, эмчилгээгээ хэвийн хийлгэж байгаа аж.

Нэг хэсгийн цалинг нэмснээр нийтийн амьдрал дордохуй
Хүрэх цэгээ мэдэхгүй нисэн дүүлж буй үнийн өсөлтөд монголчууд хэдийнэ сөхөрч эхэлсэн. Удаан сонсогдсон төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл энэ сард бодитой боллоо. Төсвийнхөн доод тал нь 250 мянган төгрөгийн цалин авч, өнгөрсөн хавар, зун, намрын турш өгссөөр буй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн өмнө өвдөг нугарахгүй алхах боломж бүрдлээ гэх. Харин цалингийн нэмэгдэл, инфляцийн хөөрөгдөлд чирэгдэх хүний тоо цалин нь өсөөд баярлаж суугаа албаныхнаас хэдэн арав  дахин их.

МҮХАҮТ-аас нэг хэсгийн амьдралыг дээшлүүлнэ гэж буруу бодлого явуулснаас нийтийн аж амьдрал хохирч буйг анхаарах цаг болсныг төр, засгийн сонорт хүргэв. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг тус байгууллагаас зах зээлийн тоглоомын дүрмийг үл ойшоодог төр эдийн засагт бодит шалтгаангүйгээр, хөндлөнгөөс оролцдог арга барилаа өөрчлөхийг уриалсан нь олон түмний сэтгэлд нийцэв.

Ирцгүй намрын чуулган
Хаврын чуулганаа төр, түмэндээ хэрэгтэй хэлэлцэх асуудлаар бус хэрүүл шуугианаар үдсэн гишүүд намрын чуулганыхаа эхний өдрөөс ажилдаа ихэнх нь ирсэнгүй. Гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй гэсэн элдэв шалтагтай гишүүд  энэ өдрүүдэд 23 байв.

Харин Улаанбаатарт 53 гишүүн байлаа. Тэд чуулганыхаа нээлтэд оролцох бүрэн боломжтой байсан ч улсын хэргийг уландаа гишгэж, төрийн машиныг төөрүүлж орхив. Пүрэв гаригт болсон намрын чуулганы анхны хуралдаанд гуйлгаж, түүлгэсээр 26 гишүүн л ирсэн. Гэтэл ирцийн самбарт 39 гишүүн бүртгэгдсэн нь гайхал төрүүлсэн. 13 гишүүн ирц бүртгэж санал өгдөг картаараа өөрсдийгөө орлуулав.

Баасан гаригт хэлэлцэх асуудал байхгүй гэсээр нэгдсэн хуралдаан мөн болсонгүй. Уг нь бол тэдний өмнө юу байна хэлэлцэх асуудал л хуралдсан байгаа юм. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, хүн амыг орон сууцаар хангах хөтөлбөр, улсын эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэртэй Оюутолгой, Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх гээд олон арга хэмжээ намрын чуулганы ирц бүрдэхийг хүлээж хэвтэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан