Өнөөдөр Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын их хаан Чингисийн төрсөн өдөр тохиож байна.
Тэрээр 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн хэмээн бичсэн байдаг. Түүнийг төрөх үеэр Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар эцэг нь Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан ялалт байгуулсан аж.
Энэхүү үйл явдлыг бэлгэдэн шинэ төрсөн хүүгээ Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжин 17 настай байхдаа өмнө нь сүй тавьсан Бөртэтэй гэрлэжээ.
Бөртэ үжин Тэмүжинд Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгсөн ажээ. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн аж.
Ийнхүү Чингис хаан дэлхийн түүхэн дэх гарамгай удирдагч болж чадсан юм. Түүний үр хүүхдүүд нь ч үүнийг үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзэлснийхээ дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газрыг одоо хүртэл олоогүй байгаа билээ.
О.Чанцалдулам