Уг уралдаан нь нийслэлийн есөн дүүргээс шалгарсан эмч, эм зүйч нарын мэргэжлийн ур чадвар, эм судлалын мэдлэгийг дээшлүүлэх, эмийн жорын маягт-жор бичилт MNS 5376:2011 стандартын хэрэгжилт, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний оролцоог сайжруулах зорилготой аж.
Эмийн жор бичилтийн стандарт, холбогдох хууль тогтоомжийн дагуу эмч, эм зүйч нараас шалгалт авч, эмийн зохистой хэрэглээний тандалт сургалт- төлөвлөлт, иргэдэд эмийг зөв хэрэглэх дадал заншил эзэмшүүлэх “СБИА” аргыг өөрийн байгууллагад хэрхэн хэрэгжүүлж буй талаар гэрийн даалгавар, онол практикийн бага хуралд эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаарх илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Мэргэжил ур чадварын II шатны уралдааны шалгаруулалтын дүнгээр Баянгол дүүргийн эмч, эм зүйчдийн баг нэгдүгээр байр, Хан уул дүүргийн эмч, эм зүйчдийн баг хоёрдугаар байр, Баянзүрх дүүргийн эмч, эм зүйчдийн баг гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур дүүргийн 36 эмч, эм зүйч нарын баг, нийслэлийн эмийн сангийн 56 эм зүйч, эм найруулагч нар тус тус идэвхтэй оролцлоо. Уралдааны дараа ЭМШУИС-ын Анагаах ухааны болон Эм зүйн ухааны эрдэмтэн багш нар “Эмийн жор бичилт, олголтыг сайжруулах”, “Антибиотик эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” сэдвээр уралдаанд оролцогч эмч, эм зүйч, эм найруулагч нарт хичээл заав.