“Оюутолгой” компани, Засгийн газартай хэлэлцээнд хүрч чадаагүй тул Лондоны арбитрийн шүүхэд хандах боллоо. Энэ талаар Рио Тинто группийн цахим хуудсанд мэдээлжээ.
2013-2015 онд төлсөн, “Оюутолгой” компанийн татвартой холбогдуулан Татварын ерөнхий газар анхлан маргаан үүсгэсэн юм. Үүнээс хойш талууд удаан хугацааны турш хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй тул 2009 онд байгуулсан, Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Лондоны арбитрийн шүүхэд хандах болов. Шүүхийн шийдвэрийг талууд үл маргах журмаар шууд биелүүлэх үүрэгтэй.
Энэ гэрэээний маргаан хянан шийдвэрлэх хэсэгт Лондонд байрлах UNCITRAL арбитрын шүүхэд хандана гэж заажээ.
Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюу толгой" компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй юм.