gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.11
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгуулийн үеийн хуулийн зохицуулалттай холбоотой түгээмэл АСУУЛТ ХАРИУЛТ

Д.Лутбаяр
Сонгууль 2020
2020-06-11
0
Twitter logo

Сонгуулийн үеийн зохицуулалттай холбоотой иргэдээс ирүүлсэн нийтлэг асуултад хуульч Б.Пүрэвсүрэн хариулсныг тоймлон хүргэж байна.

-Нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага бүхий сонинг 3000 ширхэн хэвлэн тарааж болох уу?
-Хэдэн хувь тараах дээр хязгаарласан зохицуулалт хууль болон холбогдох журамд байхгүй. Харин сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны хэмжээг зааж өгсөн бөгөөд "нэг хэвлэлийн хуудас" гэдэгт А4 бичгийн цаасны 8 нүүрийг ойлгоно. Сурталчилгааны хэвлэмэл материал нь сонин, сэтгүүлд 3 нүүр байх бол ухуулах хуудаст 1 хэвлэлийн хуудас байхыг шаарддаг.

-Сонгуулийн хороонд бүртгэлгүй фэйсбүүк, пэйж хуудсаар сонгуулийн сурталчилгаа агуулсан нэвтрүүлэг, ярилцлага бэлтгэж болох уу?
-Олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлэх хугацаа нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор байна. Энэ хугацаанд багтаж бүртгүүлээгүй бол та тухайн пэйж хуудсаараа сонгуулийн сурталчилгаа явуулах эрхгүй. Мөн цахим орчинтой холбогдсон нарийвчилсан харилцааг СЕХ-ноос 2020.04.11-ний өдрийн баталсан ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ-аар зохицуулж буй тул энэ холбоосоор орон дэлгэрэнгүйг харна уу.

-Энэ жилийн сонгуулиар "цагаан сонголт"-ыг зөвшөөрч байгаа юу?
-Цагаан сонголт өгөх эрх МУИХСТХ-ийн 71.10."Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" гэсний дагуу нээлттэй.

Олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлэх хугацаа нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор байна.

Өмнө хуулиар ч энэхүү заалт байсан. Гэвч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэгжсэн шиг цагаан сонголтын ач холбогдол энэ удаад байхгүй болсныг АНХААРНА уу. Мөн хуулийн 72 дугаар зүйлд "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэсэн тул танай тойрогт 3 мандат байгаа бол зөвхөн 3 хүн л дугуйлна. Илүү буюу дутуу нэр дэвшигч дугуйлахгүй. Зөвхөн нэг нам, эвслийн хүнийг дугуйлна гэсэн ямар ч хуулийн зүйл, заалт байхгүй.

-Мэтгэлцээн явуулах нь сонгуулийн сурталчилгаанд хамаарах уу?
-Хуульд мэтгэлцээнтэй холбоотой ганц заалт бий нь 46.17 бөгөөд мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй. Харин уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байхыг хуулиар шаардаж байна. Мөн РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ-д хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай гаргах болон оролцсон нам, эвсэл, бие даагч болон нэр дэвшигчдийн нэрийг намын харъяаллын хамт тодорхой илэрхийлэх шаардлагууд тавигдсаныг анхааран үзнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан