Газрын үнэлгээний, төлбөр, татварын системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр татварын удирдлагын нэгдсэн системээс иргэн, аж ахуйн нэгжүүд нэхэмжлэл хүлээн авч, нэхэмжлэлийн дагуу дурын банкны болон Ибаримт аппликэйшн ашиглан газрын татвар, төлбөрөө төлөх боломжтой болжээ.
Иргэд газрын үнэ, үнэлгээ, төлбөр, татвартай холбоотой мэдээллийг www.egazar.gov.mn сайтаас авна. ДАН системээр нэвтрэн, эзэмшиж буй газрын үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийг тогтмол хүлээн авах боломжтой юм.
Хэрэглээнд шинээр нэвтэрч буй газрын үнэлгээний систем нь олон улсад ашиглагддаг масс үнэлгээний арга зүй болон орчин үеийн дэвшилтэт технологи болох хиймэл оюуныг ашиглажээ. Энэ ажлын үр дүнд газрын татвар, төлбөрийг үнэн зөв, нарийвчлалтай тогтоох, төрийн үйлчилгээний ажилтнуудын ачаалал буурах, ногдуулалт, төлөлтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, иргэн бүр хянах боломж бүрдсэнийг салбарын мэргэжилтнүүд дурдлаа.