gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүлэв

Б.Ирээдүй
Эрүүл мэнд
2020-01-20
59
Twitter logo
Б.Ирээдүй
59
Twitter logo
Эрүүл мэнд
2020-01-20
ФОТО: Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүлэв Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр  боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ.  

Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотроос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төв байгууллаа. Сургалтын орчин онол, практик хосолж бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн төвийг УНТЭ-ийн удирдлага ажилчид хамтран зохион байгуулжээ. Төгсөлтийн дараах сургалт гэж томоохон даваа эрүүл мэндийн салбарт байдаг. Энэ эмч нараа чадвартай мэдлэг боловсролтой, төгсөлтийн дараа амьдрал дээр ямар ч өвчний үед мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах тэр боломжийг бүрдүүлэхэд чадварлаг эмч нараас гадна орчин нөхцөл сайн байх ёстой. Анх удаа улсын хэмжээнд дэлхийн жишигт нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төвийг өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр байгуулна гэдэг бол УНТЭ-ийн удирдлага хамт олны асуудалд хандаж байгаа сэтгэл, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцөд зөвхөн нэг байгууллага хэрхэн анхаарч болдгийн томоохон жишээ болсон ажил болж байна” хэмээн сайшаалтай байгаагаа илэрхийллээ.

БҮХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ НЭГ ДОР ТӨВЛӨРЧ ХҮЧИН ЧАДАЛ НЬ 2-3 ДАХИН НЭМЭГДСЭН

УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан "Яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамж хоёр дахин нэмэгдэж, зохион байгуулалтаа шинэчиллээ. Иргэд шинжилгээ, оношилгоогоо бүрдүүлэх гэж нэлээд хугацаа ордог байсан бол яаралтай тусламжийн төв дээр оношилгоо, шинжилгээ ходоодны дуран, хэвлийн эхо бүгдийг нь нэг дор үзүүлэх боломж нээгдэж байна. Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд хүлээх танхим байгаагүй. Харин одоо ар гэрийнхэн хүлээх тухтай танхимтай боллоо. Гаднаас ямар нэгэн байдлаар хордсон хүн орж ирэх юм бол цэвэрлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Дээрээс нь үйлчлүүлэгчдийн чирэгдлийг багасгах тал дээр анхаарсан. Өвчний түүхээ нээлгэхийн тулд ийш тийшээ явдаг байсныг болиулж, яаралтай тусламжийн төвийн үүд хэсэгт байрлуулж өгсөн. Үйлчлүүлэгч хэвтдэг ор нэг байсныг тав болгон нэмэгдүүлсэн зэрэг бүх тусламж үйлчилгээ нэг дороо төвлөрч хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдсэн гэж ойлгож болно.

УНТЭ нь эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургах сургалтын эмнэлэг болохын хувьд суралцагч, оюутнуудын хөгжлийг дэмжих зорилгоор Сургалт эрдэм шинжилгээний төвийг нээн ашиглалтад оруулж байна. Сургалтын төвд оюутны номын сан, сургалтын танхимууд, онлайн төв, амралтын хэсэг, хувцас солих, хадгалах өрөө зэрэг дадлагажигч эмч нарт хэрэгтэй бүхнийг цогцоор шийджээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан