Иосиф Сталиний цорын ганц охин Светлана Аллилуева 86 насандаа АНУ-ын Висконсин мужийн Ричленд хотод таалал төгсчээ.
Светлана Аллилуева шулуун гэдэсний хорт хавдраар энэ сарын 22-нд нас барсан ч энэ тухай тус мужийн захиргаа дөнгөж өчигдөр л мэдээлсэн байна.
Светлана Аллилуева 1926 оны хоёрдугаар сарын 28-нд Оросын Ленинград /одоогийн Санкт-Петербург/ хотноо төржээ. Түүний ээж Надежда Сергеевна Аллилуева Сталины хоёр дахь эхнэр байсан юм. Сталины охин М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид аспирантурт сурч төгссөн байна. Сүүлд нь орчуулагч, утга зохиолын редактороор ажиллаж байжээ.
Тэрээр 1967 онд Энэтхэг рүү түр явсан ч, ЗХУ-д эргэж ирэхээс татгалзжээ. Хожим нь АНУ-д цагаачилсан юм. АНУ-д байхдаа түүнийг нэрд гаргасан “Найздаа бичсэн 20 захидал” хэмээх номоо хэвлүүлжээ. Энэ номдоо эцгийнхээ тухай болон Кремлийн амьдралын талаар бичсэн байна. 1984 онд ЗХУ-д эргэн ирсэн ч 2 жилийн дараа АНУ руу буцжээ.
Харин АНУ-д Аллилуеваг түүний нөхөр, архитекторч Уильям Питерсийнх нь нэрээр сайн мэддэг байжээ.
Б.Нар