gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ай цэл залуухан 45 нас

Нийгэм
2013-07-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-07-27
Ай цэл залуухан 45 нас

“...Насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юм даа хө...” гэх хөнгөн гунигтай салхи шиг хачин их гэгэлгэн үгтэй дууны нэгээхэн хэсэг аманд аялагдсаар лав гурав хонов.

Юуны учир байсгээд л өөрөө ч мэдэлгүй ийн нартын жамыг ухаарснаа ойлгохгүй юм. Тэгээд бодлоо. Хүн гэгч ертөнц хийгээд жам ёсны талаар амьдралынхаа альхан заагт бодож юуны төлөө амьсгалж буйгаа сэхээрдэг юм бол. Тун чиг ховорхон байх.

Энэ бодол минь дан ганц дууны үгээс үүдэлтэй биш л дээ. Зүгээр л би хэн хүний тойрч биш дайрч хүрэх 45 насны тухай бодохоор сэтгэл жаахан сэмэрдэг тухайгаа л далимд нь дайх гэсэн минь энэ.

Яагаад заавал 45 гэж. Мэдээж энэ бол хэтэрхий оройтсон асуулт байж болох ч 45 нас руу дөрөө харшуулан жийж яваа нас залуу зүс хонгор охид залуусын өмнөөс асуумаар болоод болохгүй юм аа.

Дээрх насыг онцлоод байгаагийн учир нь үснийх нь сор мөнгөрч яваа аав, ээж, эгчийнхээ иргэний үнэмлэхийг хараад бараг л хамаг бие хөшдөггүй юм аа гэхэд хачин жигтэй эвгүй бодол гол зурсныг санахдаа юм шүү. Эвий дээ тэдэн минь.

“Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат”, дөч хүрээд дөнгөж амс, дөч хүрсэн эр хүн үнэнч л баймаар, дөчин наснаас амьдрал эхэлдэг...гэх мэт үгийн цаана тэд нартын жамыг ухаарсан улс гэж ойлгогдохгүй байна гэж үү.

Гэтэл ийм л ухааны цараатай эрчүүд эмэгтэйчүүдээ Монгол Улс ажил амьдралын тойргоос гаргачихжээ. Монгол Улсын иргэн болохыг нь баталдаг иргэний цахим үнэмлэх үүнийг нурших тайлбаргүйгээр гэрчлэх болов уу. Өөрөөр хэлбэл, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авах бол 25 насандаа зүс биеэ хэр хувирсныг шалгуулж зургаа солиулж биеийн байцаалтаа шинэчлэх боломжтой.

Ингэж явсаар 45 насандаа дахин биеийн байцаалтаа улс гэртээ бүртгүүлээд түүнээс хойш хэдэн насыг элээх, туулах нь хэнд ч хамаагүй гэсэн үг. Энэ цаг хугацаанаас цааш үнэмлэхний зураг хийгээд 45-тнуудын талаарх мэдээллүүд улсад л лав хэрэггүй болж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрмөөр.

Таны үхнэ үү, сэхнэ үү хэнд ч хамаагүй болж байгааг их товч тодорхой байдлаар илэрхийлсэн нь харагдана. Нялуунаас шулуун гэдэг дээ. 45 наснаас цааш үнэмлэхийг сунгахгүй гэх энэ мессэж юу өгүүлнэ вэ. Би л хувьдаа иргэнээ доромжилж байна гэж хардаг.

Үгүй юм аа гэхэд аливаа улсын иргэний үнэмлэх төрийн нууцад багтаж, тэр ч байтугай тухайн улсын үнэт цаас болж хамгаалагддаг гэж ойлгодог. Тэгвэл төр үнэт цаасаа үнэгүйдүүлж байгаа хэрэг биш гэж үү. 45 наснаас хойш иргэнийх нь үнэмлэхийг сунгахгүй ээ гэх нь “Одоо та хэзээ мөдгүй үхэж магадгүй тул сунгаад хэнд ч ашиггүй” гэсэн хатуу үг биш гэж үү.

Гэтэл дахиад ч амьдралд хайр зарлаад 30 магадгүй түүнээс ч олон жил амьдарна биш гэж үү. Магадгүй төрийн ийм л хатуурхлаас болж 40 хүрсэн иргэндээ ажил олгогчид ч, арилжааны банкууд нь ч итгэхээ больсон байна гэчихье.

Овоо дориун цалинтай ажилд ч тэнцэж болохгүй, орон сууцны зээл бол бүр горидоод ч хэрэггүй ийм л нэг нийгмийн эмзэг хэсгийнхэн болж хувирч буй 45 настнуудаа нас, зүсээр нь хазаарласаар байх уу.

Нартын жамыг ухаардаг энэ л үед нь 40 гарсан иргэдээ улс өөртэй нь ч зөвлөхгүйгээр амьдралын улаан шугамны ард жагсаачихжээ. Гомдмоор. Гэвч ийм ялгаварлалыг бодож гансармааргүй. Учир нь урт насламгүй бодогдоно. 40 л хүрэх юм шүү. Ай цэл залуухан 45 нас...

М.Мөнхтунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан