ЭМШУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, сургуулийнхаа нэрийг өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна. Удирдах зөвлөлийн шийдвэрээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нэртэй болгожээ.
Тус сургуулийн удирдлага нэрээ өөрчлөх тухай саналаа БСШУ-ы сайдад хүргүүлсэн бөгөөд сайдын тушаал гарвал шинэ нэрээрээ үйл ажиллагаа явуулах юм.
Мөн тус сургууль долоон салбар сургуулийнхаа хоёрыг татан буулгажээ. Энэ өөрчлөлтөөр Уламжлалт анагаах ухааны сургуулийг Анагаах ухааны сургуультай, Био анагаахын сургуулийг Эмзүйн сургуультай нэгтгэсэн байна.
ЭМШУИС-ийн нэрийг яагаад өөрчлөх болсон талаар тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаагаас тодруулахад, “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нэртэй болно. Гол нь эмч бэлтгэдэг манай улсын хамгийн том сургууль гэдэг утгаар үндэсний гэсэн үгийг оруулсан” гэв.