Бидний зөв... Барилгын компаниуд яг одоо ийм байр суурьтай байна. Иргэдийн халааснаас 1.5 тэрбум төгрөг хумсалж, хохироосон нь багадаад өөрсдийгөө өмгөөлж, эхнээсээ шүүхэд хандаад байгаа билээ.
Тухайлбал, “Тайгам Алтай” компани иргэдийг хамгийн их хохироосон “шилдэг луйварчин”-аар тодроод буй. Иргэд хохирсон гэдгээ, ШӨХТГ тэргүүтэй албаныхан хохироосон гэдгийг нь нэгэнт тогтоочихоод байхад “бидний зөв” хэмээн биеэ өмөөрсөөр л байна.
Цалингаас цалингийн хооронд амьдардаг, нэмэлт орлогогүй олон мянган гэр бүлийн хувьд орон сууцанд орно гэдэг мөрөөдөл. Одоогоос хэдхэн жилийн өмнө орон сууц, байртай болох нь бараг л биелэшгүй мөрөөдлийн тоонд багтдаг байв. Харин төрийн зүгээс иргэддээ хямд үнэ, уян хатан нөхцөлөөр хувийн орон сууц, байртай болох боломжийг олгосон. Ёстой л өнөөх бэлэн загас ам руу нь хийх биш загас барих аргыг нь зааж өгсөн хэрэг.
Одоогийн байгаа нөхцөл боломждоо тааруулаад иргэдээ байр, орон сууцаар хангахыг хаана, хаанаа хичээж, чармайж л байна. Тогтмол ажилтай, орлоготой нэгний хувьд одоо байртай болно гэдэг тэртээх үүлэн дээгүүр хөвсөн мөрөөдөл биш болсон. Гагцхүү олж харах л юм бол хажууд чинь байгаа алтан боломж болж хувирсан билээ. Гэтэл дундуур нь барилгын компаниуд гэх сувдаг сэтгэлтнүүд луйвар хийж эхэлсэн нь харин саяхных.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэнгүүт нийгэмд орон сууцны эрэлт эрс нэмэгдсэн. ОССК, Төрийн банкны гадаа хонон, өнжин дугаарлаж байсан иргэдээс үүнийг харж болно. Харин чоно борооноор гэгчээр нийгэмд үүссэн энэ эрэлтэд дөрөөлж, хамгийн башир аргаар хөлжигсөд бол яах аргагүй барилгын компаниуд. Э дүгээ бэлэн мөнгөө тоолж өгөөд байртай болж байгаа нь Монголд хуруу дарам цөөн.
Ихэнх нь өр шир тавьж, банкнаас зээл аван байж байртай болдог. Нөгөө хэсэг нь гадаадад олон жил ажиллаж, зарц, барлаг болж байж хураасан хэдээрээ арай гэж орон сууц худалдаж авна. Гэтэл худалдаж авсныхаа төлөө хохирогч болдог хачин тогтолцоо зөвхөн Монголд л байна. Хуруу, хумсаа хугалан байж олсон хэдээрээ худалдаж авсан орон сууц нь чанаргүй, дээрээс нь ам.метр нь дутуу. Мөнх цэвдэгтэй газар гэдгийг нь мэдсээр байж барилга барина, улсын онцгой объектын газраас хумсална, хүүхдийн тоглоомын талбай, хөгшидийн нарлах сүүдрэвчийг булаана, энгийн иргэдийн эрх ашгийг ямагт зөрчинө, дархан цаазтай бүс нутагт хотхон сүндэрлүүлнэ, цэвэр усны ундаргыг хаана, хог хаягдлаа хотын төвд асгана, хүний амь хохирооно гээд барилгын компаниудын алдаа, дутагдлыг өнөөдөр тоочоод дуусахгүй.
Дээрээс нь одоо ашигтай талбайгаас нь хумсалж, хэтэвчин дэх хэдээс нь боловсон аргаар луйвардаж байна. Одоогийн байдлаар хамгийн багадаа хоёр ам.метр дутаж байгаа талаархи мэдээлэл бий. Тэгвэл нэг иргэн хамгийн багадаа л таван сая төгрөгийн хохиролтой болчихоод байна.
Өнгөрсөн долоо хоногт зарим хохирсон иргэдтэй уулзаж байхад хаана хандахаа мэдэхгүй, өнөөх ШӨХТГ-таас итгэл нь алдарчихсан хэдэн тамгатай цааснаас өөр зүйлгүй сууж байсан. Барилгын компаниуд ч чаддаг юм бол шүүхдээд аваарай хэмээн тавлаж суугааг тэд дуулгасан. Луйвар хийсэн нь бидний зөв ухааны юм ярьж сууна. Үүнийг харсаар, хүлцэн тэвчсээр, энгийн иргэд хохирсоор байх уу.
Уг нь энэ асуудлыг аль эрт анхааралдаа авсан ч олон компаниудын өмнө ШӨХТГ хүчин мөхөсдөж, өвдөг сөхрөх гээд байгаа талаар ч иргэд ярьж байна. Уг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ШӨХТГ хувийн хэвшлийн өмнө толгой гудайх учиргүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрхийг төр тэдэнд олгосон. Тэгвэл одоо эхэлсэн ажлаа дуусгаж, луйварчин компаниудын эсрэг дорвитойхон дуугарах цаг нь болжээ.
О.Магнай дарга аа. Таныг уг нь иргэд хувийн ашиг сонирхолд автаагүй иргэдийнхээ дуу хоолой болж чадах хүн хамгийн зөв газраа очлоо хэмээн алга ташин хүлээж авсан. Гэтэл жижиг, сажиг ундаа, шүүстэй хөөцөлдөж явахын оронд хэдэн тэрбумын хохирол, төдий тооны хохирогчтой энэ хэргийг анхааралдаа авч, луйварчдад хатуухан арга хэмжээ авах цаг нь болсон гэдгийг дахин сануулъя.
Х.Өнөржаргал