"Forbes" сэтгүүл уламжлал ёсоор хамгийн нөлөө бүхий эмэгтэй удирдагчдын жагсаалтыг гаргасан байна. Энэ удаад ХБНГУ-ын канцлер Ангела Меркель жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Түүнийг Засгийн газрыг тэргүүлэх хугацаанд Германы эдийн засаг хөгжиж, ДНБ нь 3.3 триллион ам. долларт хүрэн, ажилгүйчүүдийн тоо багассан байна. Түүнээс гадна канцлер тууштай эсэргүүцсэнээр тэтгэвэрт гарах насыг өөрчлүүлээгүй, мөн хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн юм. Өөрийн үзэл бодолдоо тууштай байж буддын шашны тэргүүн Далай ламыг хүлээн авч уулзсан, Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабег шүүмжилж, байгаль орчныг хамгаалах асуудалд ч нэлээд анхаарал хандуулсан байна. Тиймээс ч түүнийг хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрчөөр тодруулсан байна.
Жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс бичигджээ. Гуравдугаарт Америкийн "PepsiCo" компанийн гүйцэтгэх захирал Индра Нуий орсон байна. Энэ эмэгтэй компанийнхаа нэр хүндийг дэлхийн тавцанд хадгалан үлдэхэд маш их хүчин чармайлт гаргасныг нь ийнхүү өндрөөр үнэлжээ. Уг жагсаалтын эхний аравт "WellPoint"компанийн гүйцэтгэх захирал Анжела Брейли, "Anglo American" компанийн гүйцэтгэх захирал Синтия Керролл нар багтжээ.