Японы сумогийн холбоо
нийслэлийн спортын "Риогоку Кокугикан" цогцолборт наркологийн эмч нар
өчигдөр гэнэт очжээ. Тэд сумогийн 69 бөх, тухайлбал Оросын хоёр иргэн Сослан
Борадзов болон Батраза Борадзов нараас шинжилгээ авсан байна. Оросын иргэдийн
шээснээс шинжилгээгээр илэрсэн бодис нь тамирчид марихуан татдагийг хөдөлбөргүй
нотолж байна. Японы бараг бүх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өчигдөр ингэж
мэдээлэв.
Хоёр тамирчин одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа ажээ. Тэд мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ няцааж, дахин шинжилгээ өгөхийг хүсч байна.
Японы хуулиар, тэд их хэмжээний мөнгөн торгууль төлөхийн зэрэгцээ 1-5 жил хүртэл хугацаагаар хоригдох ял болон тэнсэн ял сонсож мэднэ. Үүнээс гадна тэдний барилдах эрхийг бүх насаар нь хасах магадлал их байна. Оросын бөх Сослан Гаглоев /Ваканохо/ наймдугаар сарын 21-нд сумогийн түүхэнд анх удаа ингэж шийтгүүлсэн юм. Тэр мансууруулах бодис хадгалж, хэрэглэж байсан хэргээр байцаагдаж байгаа ажээ. Ах, дүү Борадзов болон Гаглоев нар бүгдээрээ Умард Осетийнх бөгөөд найз нөхрийн харилцаатай байсан байна.
Японы сумогийн холбооны эргэн тойронд сүүлийн хэдэн жил дуулиант хэрэг хэд хэдэн удаа гарсан юм. Өнгөрсөн онд тухайлбал, "ах нартаа" зодуулснаар нэг залуу бөх амь насаа алдсан билээ. Сумогийн тамирчид залуучуудын хувьд үлгэр дууриал байх ёстой гэж үздэг учир, иймэрхүү явдлууд холбооны нэр хүндийг сүрхий муутгаж байна.
Я.Сүхбаатар