“Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ-ын тэргүүн М.Цасчихэртэй эмэгтэйчүүдийн эсрэг эрчүүдийн үйлдэж байгаа хүчирхийлэл, түүний шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
Тус байгууллага нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн болон зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалт явуулж, гэр бүл, эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг байна. Мөн архинд донтох өвчтэй хүмүүст сургалт явуулдаг билээ.
/Эрчүүдийн эсрэг эмэгтэйчүүдийн үйлддэг хүчирхийллийн талаарх ярилцлагыг бид дараагийн удаад хүргэх болно/
НИЙГМЭЭС ЭРЭГТЭЙ ХҮНД “ЧИ ТЭЖЭЭГЧ, ХАМГААЛАГЧ БАЙХ ЁСТОЙ” ГЭЖ ТУЛГАДАГ
-Эрчүүд ихэвчлэн хүчирхийлэл үйлдэж байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Эр хүнийг хүн гэж хүлээн зөвшөөрөх процесс манай нийгмийн хувьд алга. Учир нь эрэгтэй хүүхэд ийм байх ёстой гэсэн хэвшмэл хайрцганд оруулчихдаг. Тэр хайрцаг дотор байхгүй бол “би арчаагүй эр”, “өөдгүй эрэгтэй хүүхэд” болж байгаа юм. Тэгэхээр тухайн хүн тэр хайрцаг дотор багтаж, эр хүн гэдгээ батлах шаардлага гарна.
Үүнээс үүдээд мэдрэмжгүй, бусдыг ойлгох чадваргүй, дуугаа хураасан хүн болдог. Уйлахаар эрэгтэй хүүхэд уйллаа гэнэ, асуудлаа ярих гэж оролдох гэвэл олон юм ярилаа, охид шиг шалчиганалаа гэж хэлдэг
Хүчирхийллийг юман чинээ бодохоо больчихсон, эсвэл үйлдэхгүй ч гэсэн дуугүй харсаар хүлээн зөвшөөрч дэмждэг.
Эрчүүд цэцэрлэг, сургууль, оюутан ахуй цагаасаа зан үйлийн өөрчлөлттэй болж бэлтгэгдээд байна. Шалтгаан нь эр хүн ямар байх ёстой тухай тогтсон хортой хэм хэмжээ (toxic masculinity) нийгэмд оршсоор байгаатай холбоотой.
Насанд хүрэхээр эрэгтэй хүүхэд эр хүн гэдгээ батлах гээд аль хэдийн архи уудаг, тамхи татдаг, зодоон цохион хийдэг болчихсон байдаг. Хүчирхийллийг юман чинээ бодохоо больчихсон, эсвэл үйлдэхгүй ч гэсэн дуугүй харсаар хүлээн зөвшөөрч дэмждэг. “Болохгүй” гээд хэлчихвэл эр хүн биш болчихно.
Энэ явцад өөрийгөө хүн гэж мэдрэхгүй “эр” гэсэн хүйс дээр тулгаж харьцаад байгаа юм. Гэвч эрэгтэй хүнд бусадтай л адилхан уйлж, ярилцах хэрэгцээ байсаар байдаг.
-Үүнээс ямар үр дагавар гарч байна вэ?
-Зан үйлийн өөрчлөлтүүд их байна. Асуудлыг дандаа хүчээр шийддэг. Хүнтэй харилцах харилцаа үгүй болж. Аав гэж хэн бэ, хүний хань ямар байх ёстой вэ, гэр бүлд үүрэх үүрэг хариуцлага, харилцааны талаар ямар ч ойлголтгүй байна. Тийм болохоор бэлгийн харилцаанд ороод хүүхэдтэй болчихоод “амьдраад үзье” гэдэг. Гэвч бэлтгэгдээгүй учраас маш амархан шантарна.
Дөнгөж гэр бүл болоод халуун дээрээ буулт хийгээд эв эеэ ололцоод байдаг бол 3-5 жилийн дараа эргээд асуудлыг хүчээр шийддэг байсан хуучин арга руугаа буцаад ордог. Тиймээс залуу гэр бүлд хүчирхийлэл их байна. Гэр бүлийн үнэ цэн, яах гэж амьдраад байгаагаа, эцэг хүний мөн чанарыг ойлгохгүй, зөв мэдээлэл үгүй байна.
Харин нийгмээс “Чи тэжээгч, хамгаалагч байх ёстой” гэж тулгаж, “ажилгүй, гэр оронгүй, мөнгөгүй бол арчаагүй” гэсэн байдлаар ханддаг. Мөн хадмуудын талаас “Машин, байр, бизнес, мөнгөтэй юу?” гэх мэтээр маш өндөр шаардлагууд тавина. Үгүй бол “Яаж миний охинтой амьдрах вэ” гэдэг.
Хүний эцэг, нөхөр болсон бол би ч хүн, манай гэрийнхэн ч хүн гэдгийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр аав, нөхөр хүний хариуцлага ямар байх ёстой вэ?
-Хүн гэдэг ойлголт дээр суурилахгүй бол бид бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй үргэлж ялгаварладаг хэвээр байх болно. Тэгэхээр хүний эцэг, нөхөр болсон бол би ч хүн, манай гэрийнхэн ч хүн гэдгийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй.
Гэр бүлд ойлголцохгүй юм гарвал зөвшилцөж, цаашдаа хамтраад гэр бүлээ дараагийн түвшинд гаргах, амьдрал, амьжиргаагаа сайжруулах хэрэгтэй. Гэтэл үл ойлголцол бий болохоор тэрсэлдээд ирдэг. Бие биеийнхээ давуу болон сул талуудаар тэмцэлдээд, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас зөрчилдөж, шийдэж байгаа арга нь хүчирхийлэл болоод байна.
-Хүчирхийллийг харж өсөж байгаа хүүхдэд маш буруу үлгэр дуурайл болж байна.
-Та хүүхдийнхээ толь нь. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75 хувь нь хүчээр шийдэхээс өөр арга мэддэггүй учраас дуурайдаг. Харин үлдсэн 25 хувь нь өөрсдөө зовлонг нь амссан, бие сэтгэлээр өвдөлт мэдэрсэн учраас өөр арга зам мэдэхгүй ч хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэж шийдсэн байдаг.
УУР ЧИНЬ ХҮРВЭЛ ГАР ДАЛАЙХАА АЗНАЖ, ГАРААД АЛХ, ХАШААГАА ЦЭВЭРЛЭ
-Эрчүүд “Эхнэрийн хорон үгийг тэвчихээ байгаад цохиод авчихсан” гэдэг. Та олон эрчүүдэд сургалт явуулж байсан хүн. Тэд ер нь юу ярьдаг вэ. Яагаад хүчирхийлэл үйлдчихсэн гэдэг юм бол?
-Яг энэ үгийг олон хүн хэлдэг. “Би гайгүй өөрчлөгдчихье гээд шийдчихсэн байхад эхнэр “Чи ёстой хэзээ тэгэх юм? Чоно махнаас гарна гэгч л болох байх даа. Чадах уу?” гэх мэт хорон үг хэлдэг” гэж ярьдаг. Тэгэхээр нь гэнэт дүрэлзээд эхэлдэг гэнэ.
Хэчнээн хүчирхийлэл үйлддэг, гэр бүлдээ дургүй гэж хэлдэг ч мөрөөдлийн зураглал хийлгэхээр бүгд гэр бүлээрээ хамт, аз жаргалтай байгаагаар зурдаг.
Би хариуд нь тэдэнд “Энэ нь эхнэрээ олон удаагийн худал амлалт, өөрчлөлт хийж асуудлаа шийдэлгүй удсанаас залхалт, үл итгэх байдал бий болж хашраасны үр дүнд гарч байгаа реакци юм” гэж хэлдэг. Сургалтын үед хүний амьдралын зураглалыг самбар дээр хийж өгдөг юм. “Гэрлээд хэчнээн жил болж байна? Энэ хугацаанд эхнэртээ сайхан амьдарна, буруу юм хийхээр ингэнэ гэх мэтээр амласан уу?” гэж асуухад “Би ингэж өөрчлөгдөнө, яг одоо ингээд зогсоолоо, тэс өөр хүн болно” гэхчлэн зөндөө юм амласан байдаг. Сүүлдээ эхнэр нь амлалтанд нь итгэхээ больчихдог.
Гэтэл ихэнх эрчүүд өөрийгөө сайн хүн болно гэсэн мөрөөдөлтэй байдаг. Хэчнээн хүчирхийлэл үйлддэг, гэр бүлдээ дургүй гэж хэлдэг ч мөрөөдлийн зураглал хийлгэхээр бүгд гэр бүлээрээ хамт, аз жаргалтай байгаагаар зурдаг. Тэгэхээр тэдний дотор гоё сайхан төсөөлөл нь байгаа ч яаж өөрчлөгдөхөө, тэрэнд хүрэх арга замаа мэддэггүй. Ингээд алдаагаа давтаад бүдрээд байгаа юм. Тиймээс эхнэрүүд залхаад, ээлжит худлаа амлалтаа өгч байна гэж хардаг.
-Тэгвэл тэдгээр эрчүүд өөрчлөгдөх арга замаа яаж олох вэ?
-“Та нар битгий амлалт өгч бай” гэж би хэлдэг. Харин оронд нь үнэхээр өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол “Би өөрчлөгдмөөр байна. Энэ амьдрал намайг залхааж байна. Надад туслаач” гэж тусламж гуй гэдэг юм. “Би одоо болилоо” гэхэд та нарт итгэхгүй. Учир нь эхнэрээ хангалттай залхаачихсан, гомдоочихсон байхгүй юу.
Тусламж гуйвал гэр бүлийнхэн нь хорон үгээр идэхгүй, тусална шүү дээ. Ярилцаж арга замаа хайх болно. Гэр бүлээрээ хэлэлц, хүүхдүүдээсээ хүртэл тусламж гуй.
Үйлдэл гаргахаасаа өмнө сайн бод. Бодох аргад суралц. Уураа гаргах аргад суралцах хэрэгтэй.
Эрчүүд өөрчлөгдөнө гэж амлалт өгөхийн оронд гэрийнхнээсээ тусламж гуй
-Уураа хэрхэн тэвчиж, гаргах вэ?
-Ярилцах хэрэгтэй. Ярихад хэцүү байгаа бол гараад хэсэг алхаад яв, эсвэл өөр өрөөнд ор. Гэхдээ архины найз руугаа залгаад уулзаж болохгүй. Хориотой! Харин сэтгэл зүйч рүү залгаж болно. Эсвэл өөрт чинь сайн талаас нь тусалж болох хүмүүсээ жагсаагаад бич. Ярьж, зөвлөдөг хүнтэй бол. Ингэж л асуудлаа шийдээрэй. Ямар ч байсан уурын мунхгаар ямар нэг үйлдэл хийж болохгүй.
Бас ямар ч нөхцөлд архи, тамхи хэрэглэх ёсгүй. Эсвэл сүүлийн үед залуучууд нууц амраг руугаа явдаг гэж ярьдаг. Тэр огт хэрэггүй.
Хамгийн зөв арга бол ярилцаж, зөвшилцөх. Эсвэл кино үзэж болно. Зарим нь гараад хашаагаа цэвэрлэдэг, шалаа арчдаг гэсэн. Тийм ашигтай, гэхдээ хэзээ ч өөрт нь хор болохооргүй юм хийж болно. Тэр хоорондоо тайвширчихна. Тэгэхгүй бол урьдны аргуудаа хэрэглэх гээд байдаг. Уг нь сэтгэл хөдлөлийн 15 минутын л хугацаа байгаа юм. Тэр хугацааг л тайван өнгөрөөх нь чухал.
-Магадгүй хэрхэн ярилцахаа мэдэхгүй байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Зарим нь уураа тэвч гэхээр бүтэн сар дуугаа хураачихдаг. Тэгж болохгүй. Гэхдээ ярилцаж байна гээд “Чамаас болж тэгсэн” гээд буруутгасан өнгө аясаар яриад байхаар нөгөө хүн нь бас дүрэлзэнэ. Бусад дээр биш “Миний сэтгэл тавгүй байна. Би гомдсон байна” гэх мэтээр өөрийн мэдрэмж дээрээ суурилж хандан ярих хэрэгтэй.
ЭХНЭРЭЭ ӨМЧ БИШ ХҮН ГЭДГИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ
-Хүчирхийллийн олон хэлбэр байна. Сэтгэл санааны буюу жишээ нь эхнэрээ хардах, муухай үгээр доромжлох, хамаатан садныг нь элдвээр хэлэх гэх мэт хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлж, таслан зогсоох вэ?
-Чи хүн бол эхнэр чинь адилхан хүн. Хүн, хүний эрхэм чанар гэдэг дээр тулгуурлаж зөвлөгөө өгдөг. Хүн учраас өөрөө шийдвэр гаргах эрхтэй. Эхнэр чинь хүнтэй уулзаад, ажил яриад явж байхад нь чи тэрийг дургүйлхэж хүлээж аваад байх шаардлагагүй. Манайхан хүн биш өмч гэж хараад байна. Өмч учраас ийшээ харахгүй, энэ хүнтэй ярихгүй, тийшээ явахгүй гээд өмчлөөд, өөрийнхөө хяналтанд байх ёстой гэж үздэг. Тиймээс хүн гэж харахгүй байгаа нь хардалтаар илэрч байна.
-Хадмуудыг амьдралдаа оролцуулснаас болоод гэр бүлд бас маргаан тасардаггүй гэдэг...
-Хоёр өөр гэр бүлд өсөж төрсөн хүмүүс нийлээд бас нэг өөр соёлтой гэр бүл үүсгэж байна. Шинээр бий болсон гэр бүл бүх юмаа өөрсдөө шийддэг байх хэрэгтэй. Хоёр талаас байнга зөвлөгөө аваад байж болохгүй.
Хадмын талаас зөвлөхгүй хүн байхгүй. Өвөө нь, эмээ нь, аав ээж нь, ах дүү нар нь, цаашлаад найз нөхөд нь зөвлөөд байхаар нөгөө гэр бүлийн хоёр бүлтэгнээд өөрсдөө шийдвэр гаргах чадваргүй болдог.
Хадмуудаа, хамаатан саднаа амьдралдаа оролцуулаад байхаар “танайхан, манайхан” гэдэг хэрүүл үүсдэг. Хадмын талаас зөвлөхгүй хүн байхгүй. Өвөө нь, эмээ нь, аав ээж нь, ах дүү нар нь, цаашлаад найз нөхөд нь зөвлөөд байхаар нөгөө гэр бүлийн хоёр бүлтэгнээд өөрсдөө шийдвэр гаргах чадваргүй болдог. Тэр хоёр хүн тусдаа гэр бүл болсон бол тусдаа шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй.
Хэрэгцээ болсон тохиолдолд хамаатнуудаасаа тусламж гуй. Гэхдээ тэрийг анхнаасаа аав ээжтэйгээ тохирох хэрэгтэй. Бид гэр бүлийн хичээл дээр “Та нар тусгаар бай. Үнэхээр хэрэг болсон, дааж давшгүй хүнд хэцүү үед тусламж гуйна гэдгээ хэл. Харин бусад үед бидний асуудалд бүү оролц. Бид өдөрт хоолоо гурав иднэ үү, тав иднэ үү, ганц иднэ үү хамаагүй. Бид өөрсдийнхөөрөө амьдаръя гэдгээ хэл” гэдэг.
Тэгж байж л гэр бүлийн тусгаар тогтносон, хараат бус бүрэн бүтэн байдал, харилцаагаа хадгалж чадна. Тэгэхгүй бол хэн дуртай нь заагаад, өөрсдийн үзэл бодлоор амьдруулах гээд байдаг. Нэгэнтээ улсын анхдагч нэгж нь гэр бүл байна гээд заачихсан учраас бүх талаараа тусгаар байх нь чухал.
-Эдийн засгийн хүчирхийлэл гэр бүлүүдэд их байна. Ямар зорилготой ийм үйлдэл гаргадаг юм бэ?
-Аль болох хязгаар тавих, “Энэ мөнгөгүй хаачих юм” гэж өөрөөсөө уяатай байлгах зорилгоор эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг. Хязгаартайгаар мөнгө өгч, өөрт нь хэрэгцээний мөнгө өгдөггүй нь өөрийнхөө хяналтад байлгах гэсэн хэлбэр.
Ер нь хүчирхийллийг олон улсад эрх мэдлийн гэмт хэрэг гэж нэрлэдэг. Хүнийг сул дорой, биеэ хамгаалах чадваргүй гэдгээр нь дарамталж үйлддэг хэрэг. Би мөнгөтэй юм чинь энэ хэн юм гэнэ. Би бүх шийдвэрийг өөрөө гаргана. Гэтэл заримдаа эсрэгээрээ нөхөр нь мөнгөгүй эхнэр нь орлогыг нь авдаг.
Эрчүүдтэй ярилцаад “Нууж явдаг юм байдаг уу?” гэхээр “Орлогоо нуудаг” гэж хариулдаг
Эрчүүдтэй ярилцаад “Нууж явдаг юм байдаг уу?” гэхээр “Орлогоо нуудаг” гэж хариулдаг. Орлогоо нуучихаар нуусан хэдэн төгрөг нь бодогдоод гарч найзуудтайгаа уулзаж уумаар санагдаад гэр бүлдээ цаг зарцуулахаас зугтах, найзуудтайгаа наргих тухай бодол дотор нь эргэлддэг байх нь.
Тиймээс орлогоо шилэн данс болгоод, хамтдаа төлөвлөөд, болж өгвөл хуримтлал үүсгээд, үнэхээр боломжгүй бол зээлгүйгээр зохицуулах аргыг хамтдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн болгоны хэрэгцээ өөр. Эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хэрэгцээ болгоныг тусад нь гаргаарай. Тэгж төлөвлөж, ярилцаж байхгүй бол ямар нэгэн байдлаар орлого нуугаад байвал “Би ийм юм авах гэж байтал чи өөр юм авчихлаа” гээд маргаан үүсдэг. “Чамайг юм авна гэдгийг яаж мэдэх юм, хэлэхгүй яасан юм” гэхэд нь “Мэдээж, ойлгомжтой шдээ” гээд л эхэлдэг учраас орлого тодорхой байх нь чухал. Бие биеэ хүлээн зөвшөөрөөд найз нөхөдтэйгөө уулзахад зарцуулах мөнгийг хүртэл тусад нь төлөвлөх хэрэгтэй.
-Бэлгийн хүчирхийллийг үйлдэж байгаагийн шалтгаан юутай холбоотой гэж та бодож байна вэ. Яагаад ийм гаж үйлдэл гаргаад байна вэ?
-Мэдээллийг ямар ч хязгааргүй буруу хэлбэрээр цацаж байна. Гэмт хэргийн талаар маш нарийн мэдээллүүд гаргадаг учраас хэрэгтнүүд аргаа нарийсгаж, ингэж хэргээ нууж болох юм байна гэсэн сэдэл авдаг.
Сул дорой, хамгаалах хүнгүй, хэнд ч мэдэгдэхгүй юм байна гэж харж хүчирхийлэл үйлдэж, зарим нь завдаж байна. Завдсан ч гэсэн гэмт хэрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Хүүхдэд үзүүлж харуулж байгаа юмыг бодолцох, гэр бүлийн орчинд, олон нийтийн газар хүүхдээ ажиглах, хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлэх, хажууд нь юу ярихаа бодох хэрэгтэй.
Зарим нэг нь насанд хүрсэн хүнтэй харилцаж чаддаггүй. Багаасаа хүнтэй ярилцаж сураагүй, харилцааны доголдолтой хүмүүс ч бий. Насанд хүрсэн эмэгтэй хүнтэй харилцаа үүсгэж чаддаггүйгээсээ болоод өөрийгөө хамгаалах чадваргүй хүнийг оролдож байна. Ихэвчлэн ураг төрлийн хүчин үйлдэж байгаа нь тухайн хохирогч хараа хяналтгүй байгааг маш нарийн судалсан, сул талуудыг нь мэддэг, ингэчихвэл энэ хэлж чадахгүй гэж төлөвлөчихсөн байдаг. Хүнд хэлбэл хайртай хэн нэгнийг нь ална гэж айлгаж сүрдүүлдэгтэй холбоотой.
-Тэгэхээр түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдтэйгээ хүртэл багаас нь зөв харилцах хэрэгтэй юм шиг?
-Бусад хүнийг объект гэж хардаггүй бие биеэ хүндэлдэг байхад сургах нь чухал. Хүүхдийн дэргэд багаас нь эмэгтэй хүн ийм бол халуухан харагддаг гэж яриад байдаг. Жаахан хүүхдүүд хүртэл “Энэ бүдүүн эмэгтэй” гэж ялгаварлаад байна. 5-6 настай хүүхэд дэлгүүрт явж байгаад эмэгтэй хүний хормойг сөхсөнөөс болоод хоёр гэр бүл хоорондоо маргалдаж байсныг харж байсан. Тэгэхээр хүүхэд тийм зүйлийг харчихаад болдог юм байна гэсэн ойлголт авснаас даган дуурайж байгаа юм. Хүүхдэд үзүүлж харуулж байгаа юмыг бодолцох, гэр бүлийн орчинд, олон нийтийн газар хүүхдээ ажиглах, хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлэх, хажууд нь юу ярихаа бодох хэрэгтэй.
ЭРЧҮҮДДЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ, ГЭР БҮЛДЭЭ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ НЬ МЭДРҮҮЛСЭН ҮГС ХЭЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Олон жил эрчүүдтэй ажилласны хувьд өөрийгөө татаж аваад, засраад амьдралаа сайхан авч яваа эрчүүдийн талаар ярихгүй юу?
-Олон бий л дээ. Архинаас гарах төвд архины асуудлаа шийдчихээд дараагийн хүмүүстээ туслаад явж буй хүмүүс байна. Хүн нэг дор бүх асуудлаа шийдэж чадахгүй л дээ. Эхлээд архиа хаяна, дараа нь зан үйлээ засна гэх мэт. Юунаас эхлэх вэ гэдэг чухал.
Эрчүүдэд “Хайртай шүү, мундаг шүү, ёстой гоё хийжээ, яаж ийм юм санаанд нь оров оо” гэх мэт үйлдлийг нь магтсан, хайраа илэрхийлсэн үгс чухал байдаг.
-Эрчүүд эмэгтэйчүүдээсээ сайхан урмын үгс сонсохыг хүсдэг байх. Ямар үг хэлж байвал эрчүүд урам зориг орох бол?
-“Хайртай шүү, мундаг шүү, ёстой гоё хийжээ, яаж ийм юм санаанд нь оров оо” гэх мэт үйлдлийг нь магтсан, хайраа илэрхийлсэн үгс чухал байдаг. Өөрсдийг нь үнэ цэнтэй, хэрэгтэй гэдгийг мэдрүүлсэн үгс хэлж байгаарай. Түүний оронд “Чиний байсан байгаагүй ялгаагүй” гээд хэлчих юм бол “би хэрэггүй юм байна” гэсэн ойлголт авна. Дээр нь эрчүүд бэлэг, сюрпризэнд дуртай. Тусдаа хоёулаа болзож, булагнаад, кино үзэж, гадуур зайрмаг долоогоод алхах цаг гаргах хэрэгтэй. Хоёулаа байх цаг маш чухал.
Миний нэг танил хүүхдүүддээ долоо хоног бүрийн бямба гарагийг ээж аавуудын өдөр гээд ойлгуулчихсан. Хагас сайн болохоор ээж аавуудын өдөр гээд хүүхдүүд нь тэднээс элдэв юм нэхэхгүй, тэднийг ачаалахгүй, гэртээ хоолоо бэлдчихсэн байдаг гэсэн. Долоо хоног болгон биш юм гэхэд хоёр долоо хоногт нэг удаа тийм цаг гаргаж байх хэрэгтэй. Хамтдаа байх цаг гаргахгүйгээс үл ойлголцол үүсдэг.
-Тэгвэл эмэгтэйчүүддээ ийм халамж үзүүлж байгаарай гээд эрчүүддээ зөвлөвөл?
-Болзох чухал. Эрчүүд багаасаа мэдрэмжүүдээ дараад сурчихсан байдаг. Амнаас нь алт унах гэж байгаа юм шиг дотроо л бодоод яваад байдаг. Эмэгтэйчүүддээ урмын үг бас хэлж байх хэрэгтэй. Хоол нь амттай байвал амттай гэж хэлэх, үйлдлүүдийг нь урамшуулах, дэмждэг байх, хайртай гэдгээ хэлж байх хэрэгтэй.
Хайрын таван хэл гэж бий. Өөрөөр хэлбэл хайрыг мэдрэх мэдрэмжүүд хүмүүст өөр өөр байдаг.
Хайрын таван хэл гэж бий. Өөрөөр хэлбэл хайрыг мэдрэх мэдрэмжүүд хүмүүст өөр өөр байдаг. Зарим нь сайхан үгс сонсох дуртай бол тэр үгсийг нь хэлж байх хэрэгтэй. Эсвэл хүртэх мэдрэмжээр хайрыг мэдрэх дуртай бол тэвэрч үнсэж байх хэрэгтэй. Зарим нь гэнэтийн бэлгэнд дуртай байдаг.
Эсвэл нөгөө нэг нь халамжилсан үйлдэл хараад хайрыг мэдэрдэг. Хайртай хүнийхээ тэр мэдрэмжийг сайн мэддэг байх хэрэгтэй. Ихэнх эрчүүд том юм авч өгөх гээд байхын оронд жижигхэн зүйлээр ч гэсэн сюрприз барьж болно. Жишээ нь эхнэрийнхээ гутлыг арчиж өгөх, машиныг нь байршуулах, халааж өгөх гэх мэт хайр халамжаа байнга илэрхийлж болно шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу.