gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн алба, герман соёл (Тэмдэглэл – сургамж)

Улс төр
2007-11-01
0
Twitter logo

Аугаа их ухаантнууд төрийг удирдахад доодчуул нь тэдний оршин байгааг үл анзаарна. Төрийг ухаантнууд жолоодож байгаа улсын иргэд төрөө сүсэлж, удирдагчдаа магтдаг. Түүнээс доогуур ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард олон айдаг. Бүр дорд хүмүүн төр барих юм бол түмэн олон тэднийг жигшин зэвүүцдэг.
Их сэтгэгч Лаоз

Солигдмол үүл шиг монголын төрийн алба
Төрийн албан хаагч намын харъяалалтай байх эсэх маргаан 1996, 2000 оны сонгуулийн дараа улам хурцдан, эрх барьсан нэг нь сөрөг хүчний нэр хаягтай бүхнийг төрийн албанаас хуу хаман зайлуулснаар төрийн албыг “ улс төрийн өс хонзонгийн талбар” болгосноос хэтрэхгүй байна.
Төрийн алба хаагчдыг нам бус болгож, намаас нь түдгэлзүүлэх Английн туршлагыг хэрэгжүүлэх ёстой гэж өнөөгийн сөрөг хүчин үздэг ч МАХН үүнийг хүний эрхтэй холбон эсэргүүцдэг.

Өнөө цагийн Монголд хэн нэг нь сайд, дарга болонгуут төрийн албан хаагчдыг хомроглон халж солих ажиллагааг юуны түрүүнд явуулдаг ба өөрийн компаний ажилчдаа төрийн яам, тамгын газар шургалуулж, төрийн яамыг тендерийн мөнгө цохих “албан газар” болгон хувиргадаг юм.

Тендерийн баг “ хууль”-ийн дагуу  тендерээ “ шалгаруулна”. Тендерт нь хууль саад хийгээд байвал сонирхол нэгтнүүдтэйгээ нийлж дарвиж байгаад хуулийг өөрчилж, тендергүйгээр шууд хуваарилдаг системд ч  шилжиж чадна. Төрийн бодлогыг алга урвуулахын дайнд өөрчилж, төрийн яамыг  “өөрийн талынхныгаа” ялуулах хэрэгсэл болгон хувиргана. Нэрэлхэлгүй, ил цагаан шулуухан туучихъя гэдэг л энэ байх.

Хамгийн амар, зардалгүй бизнес бол төрийн алба гэсэн ойлголт нийгэмд түгж, аль нэг нам, хүчний нөмөр нөөлгийг түших ёстой гэсэн эрүүл биш хандлага түгээмэл боллоо. Нэгэн гэр бүлийн гишүүд хэд хэдэн намын гишүүн байх нь энгийн үзэгдэл. Тэд нийгмийнхээ “шаардлага”-д дасан зохицож байгаа хэрэг.

Малчдад нийлүүлэх чанар хэмжээний хувьд ижил нарны элементийн үнийг 40 ам доллараар илүү нэрлэснийг нь шалгаруулж, малчдаа энэрэх төрийн бодлогыг дампууруулдаг намын дарга-компаний эзэн-сайдад хүлээлгэдэг хариуцлага байхгүй болж. Энэ тендер гээчээс 700 сая төгрөг хэн нэгний халаасанд орно. Түмний мөнгийг ингэж халааслахыг “ капиталист овсгоо” гэхээсээ илүү цайрсан дээрэм гэлтэй.

Төрийн албыг яаж завхруулж байгаа жишээ үүгээр зогсохгүй.
Харин ардчилсан Монгол хөл дээрээ тогтнох гэж дэнжигнэх энэ цагийг ЦӨВҮҮН гэж нэрлэвэл зохилтой. Цөвүүн цагийг талын намуухан салхи өөрчилж чадах уу?

Германд насан туршдаа төрийн алба хаадаг
Пруссын эзэнт улсын үеэс төрийн албан хаагчдадаа хүндэтгэлтэй ханддаг зарчим өнөөг хэрнээ хадгалагдаж байгааг сонсоход үнэхээр биширмээр.
Үүнийг герман СОЁЛ гэх байх.
Герман төрийн албан хаагч намын гишүүн байж болно. Гэхдээ улс төрийн үзэл бодлоо даруу илэрхийлэх, аль нам гэдгээ ил тод байлгах хэрэгтэй гэж үздэг. Улс төрийн намын гишүүн төрийн албан хаагчийн хувьд биеэ хэрхэн зөв авч явах эсэх нь тэр хүний соёлоос их хамаардаг аж. Германчууд намын харъяалалыг нууцлах нь сөрөг нөлөөтэй гэж үзнэ.
Улс бүр өөр өөрийн онцлогтой төрийн албаны бодлого явуулдаг.
Англид төрийн албан хаагч намын гишүүн байх нь хориотой төдийгүй тэднийг халж, солихыг зөвшөөрдөггүй бол Скандиновын орнуудад төрийн албан хаагч гэсэн статус байхгүй, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын харилцааг тарифын гэрээгээр зохицуулдаг байна.

Харин эртний соёлт Германд энэ бүгдийн алтан дунджийг барьсан НАСАН ТУРШИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ-ийн номлол хэрэгждэг байна.

“Төрөөс төрийн албан хаагчийн амьдрах боломжийн цалин хангамж эдлүүлнэ” гэсэн энгийн боловч, тодорхой хуультай учир тэр эрхээ төрийн албан хаагч насан туршдаа эдэлнэ.
Төрийн албан хаагчаар томилогдсон л бол тэтгэвэрт гартлаа энэ статусаа хадгалж, чөмгөө дундартал зүтгэх төрийн жинхэнэ хар хүн болдог аж. Хэрэв хууль зөрчсөн, ёс зүйн алдаа эндэгдэл гаргахгүй бол хэн ч таны ажил, албан тушаалыг хөндөж чадахгүй.

Гэхдээ төрийн албан хаагчийг ажлаас нь халах ажиллагаа хэн эрх барьж байгаагаас их хамаарна. Удирдах алба хашиж байгаа буюу яамны төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар л энэ дайрлагад өртдөг.
Гэхдээ халагдсан тэдэнд төрөөс цалингийн 72 хувьтай тэнцэх тэтгэмж сар бүр өгнө. Бас тэтгэврийн санд төрөөс 100 хувь шимтгэл өгнө. Насан туршийн төрийн албан хаагчийн баталгаа нь энэ юм.

Халагдсан төрийн албан хаагчийн оронд ажиллах хүн тангараг өргөсөн төрийн албан хаагч л байна. Төрийн албан хаагч намын гишүүн байж болно. Нам нь ялж түүний эгүүлэн томилох хүртэл авч байсан цалингийнхаа 72 хувьтай тэнцэх тэтгэлгээ аваад өөр ажил эрхэлж болно, намынхаа төрийн албан хаагчийн нөөцөд орно.
Германд өндөр ёс суртахуун, хуульт ёс нь хүний амьдралын хэм хэмжээ болсон байна. Тэнд том дарга нь хууль бус үйлдэл хийхийг төрийн албан хаагчаас шаардвал “уучлаарай, таны шаардлагыг хүлээж авах боломжгүй “ гэж хэлээд л гарна. Том даргын үгээр явсангүй гээд түүнийг ажлаас нь халах, өөрчлөх ахул том дарга өөрөө хэрэгт ордог тийм дархлаа бий болсон байна.
Төрийн албан хаагч нь хуулийг шударгаар хэрэгжүүлэгч болохоос бус хэн нэгний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг хамелеон биш ажээ.

Германд хээл хахуультай тэмцэх хууль маш нарийн зохион байгуулалттай. Түүнээс бултана гэдэг хэцүү. Орлогын мэдүүлгийг  маш нарийн, дэлгэрэнгүй авна.
Тендерийн мөнгийг хэдхэн хоног өөр дансанд хадгалж байгаад шилжүүлэг хийн баригдсан нэгэн төрийн албан хаагч насан туршийн төрийн албан хаагч байх эрхээ хасуулаад зогсохгүй, 8 жилийн ял авсан байгаа юм. Ийм жишээ тэнд тун ховор.

Төрийн албан хаагч ажил хаях эрхгүй, тэтгэврийн шимтгэлийг төсвөөс 100 хувь төлдөг ба төрийн албан хаагчийн харилцааг зөвхөн хуулиар зохицуулна. үүгээрээ төрийн албан хаагч тарифийн гэрээт албан хаагчаас ялгагддаг байна.

Төрийн албан хаагчдаас л парламентын чадвартай гишүүд төрнө
Төрийн албан хаагч байснаас хувийн хэвшилд ажиллах нь илүү цалин хангамж, эрх чөлөө эдэлдэг тэгээд ч төрийн албанд ороход тун хэцүү гэж үзнэ.

Хувийн хэвшилд төрийн алба шиг карьер хөөх тогтсон зарчим байхгүй, ажлын үр дүнгээрээ цалинжина, албан тушаал ахина, буурна. Компани ашигтай ажиллавал дагаад амьдрал дээшилнэ.

Германд хувийн хэвшлийнхэн улс төрийг маш их сонирхоно гэхдээ улс төрч болохыг эрс цээрлэнэ. Тэдэнд улс төрч болж олны өмнө ил байх нь бизнесийг нь бусниулж улмаар компаний хувьцааны борлуултад муугаар нөлөөлдөг тул “ хөшигний ар”-ын ажиллагааг илүүтэйд үзнэ. Төрийн алба нь нэг талаас зарчимч, өндөр соёлын ажил учраас цаг үргэлж үр ашгийн төлөө тэмүүлэх ажил хэрэгч хүмүүст “зохиогүй чимэг” болдог аж.

Германы парламентын гишүүдийн бараг тал нь өмнө нь  төрийн албан хаагчаар ажиллаж байсан хүмүүс байдаг. Тэд улс төрийн албан хаагч болтлоо төрийн албан хаагчийн статусаа хадгална. Сонгогдох хүртлээ гэсэн үг. Парламентын гишүүнээр ажиллаад дараагийн удаа сонгогдохгүй бол эргээд төрийн албан хаагчийн статус нь сэргэдэг аж. Учир нь Германд төрийн албан хаагчийг насан туршид нь томилдог зарчимтай учраас тэр.

Хууль тогтоох байгууллагад боловсрол, туршлага, шударга зан чанар, эгэл олноо энэрэн хайрлах сэтгэл зүрхтэй хүмүүс очих нь зөв гэдгийг герман соёл харуулж байна.

Ахин дэвшдэг төрийн албан хаагч
1996 онд миний бие Япон улсын Гадаад яамны урилгаар Япон улсад айлчлах үед төрийн албандаа Германы ахин дэвших зарчмыг хэрэгжүүлдэг тухайгаа төрийн албан хаагчид нь ярьж байсан. Япон улс бол Германы Иргэний хуулийг үндсэнд нь хуулбарлан хэрэгжүүлсэн гэдэг. 60-70-аад оны япон эмч нар нэлээд нь герман хэлтэй, анагаах ухааны голлох сурах бичиг нь герман хэл дээр байдгийг хүмүүс мэднэ.

Германд төрийн албан хаагч хэдэн насандаа ямар албан тушаалд хүрэхээ төсөөлсөн байдаг. Жишээлбэл, хэд хэдэн хэлтэст ажиллах замаар салбарынхаа түвшинд универсаль мэргэжилтэн болж, хэлтсийн орлогч даргаар ажиллах шалгуур давдаг байна. Энэ зарчим л бүх албан тушаалд томилоход баримтлагдана.

40-45 насандаа рефератын дарга болохоо төрийн албан хаагч ажилд орсон өдрөө л мэдэж байдаг. Ийм улсад төрийн албан хаагч 50 нас хүрсэн бол яамны газрын даргын зиндаанд хүрлээ гэж үзнэ. Тэгээд тийм цалин хангамж олгоно, албанд нь томилно.

Төрийн албанд өндөр боловсрол хэрэгтэй
Улс төрийн намын гишүүн гэхээсээ илүү тэр хүн хэр ЧАДВАР-тай вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлдэг байна.
Төрийн албанд орно гэдэг нь ч тийм амар хэрэг биш.
Төрийн албан хаагчдын тасралтгүй сургалтад хамруулах, их дээд сургуулийн төгсөлтийн шалгалт лугаа хатуу чанга шалгуураар авч үздэг байна.

Шалгатыг улсын тусгай комисс авна. Шалгуурын оноонд хүрвэл ажилд орох эрх нээгдлээ гэсэн үг. өмнө нь ажиллаж байсан байгууллагын даргын тодорхойлолт эсвэл түүнээс илүүтэйгээр хамт олны зөвлөлийн тодорхойлолтыг их анхааралтай авч үзнэ.
Германчууд төрийн албан хаагчдыг давтан сургах системийг гайхалтай нэвтрүүлж чаджээ. 3 жил хүртэл сургах хөтөлбөр ч байдаг аж.

Засгийн газар нь хууль хэрэгжүүлэгч учраас төрийн албан хаагчдаас хууль зүйн мэдлэг их шаардана. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа төрийн бүх албан хаагчдын 60 хувь нь хууль зүйн, 14 хувь нь эдийн засгийн боловсролтой, үүн дотор төрийн нарийн бичгийн дарга нарын 31 хувь зүйн боловсрол эзэмшжээ.

Герман улс холбооны хэмжээндээ төрийн албаны шалгаруулалт хариуцсан нэгж байдаггүй, шалгаруулалтыг тухайн субъект өөрөө хариуцна. Дотоод яам нь төрийн албаны хууль эрх зүй, нийтийн тусын эрхэм дээд ажил үүргээ л хариуцдаг аж.

Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь халж, чөлөөлж болно
Төрийн нарийн бичгийн дарга нь  яамыг сайдтай, парламенттай холбож өгдөг чухал албан тушаал юм. Германд нэг яам 2-3 төрийн нарийн бичгийн даргатай байдаг.

Яамандаа ажил үүргээ гүйцэтгэх төрийн нарийн бичгийн даргаас гадна Засгийн газраас нь томилсон парламент дахь тухайн салбарын асуудлыг хариуцсан депутат-төрийн нарийн бичгийн дарга ажиллана.

Сайд нь цаг үргэлж парламентад дуудагдан хайран цагаа үрдэг учраас депутат төрийн нарийн бичгийн дарга гэсэн орон тоог бий болгожээ. Депутат-төрийн нарийн бичгийн дарга нь тухайн яамны сайдын өмнөөс мэдэгдэл хийх, байнгын хороодын хурал дээр яамаа төлөөлөх, бас ч ирээдүйн сайд болох “замаа засах” зорилготой захиргааны гэхээсээ илүү улс төрийн ач холбогдолтой албан тушаал юм.

Депутат төрийн нарийн бичгийн дарга нь депутатын цалин хангамжаа эдлэхээс гадна төрийн нарийн бичгийн даргын цалин давхар авна. Манайх шиг хоёр албан тушаалын нэг цалинг нь өгвөл боллоо гэсэн хоосон шударга дүр огт хэрэггүй бөгөөд цалингийн цаана хариуцлага байгаа гэдгийг тэд илүү хардаг байна.

Төрийн нарийн бичгийн дарга нар ихэвчлэн сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг. Түүнээс биш манайхан шиг “ би хуулийн дагуу сайн ажилласан” гээд хичнээн зүтгээд ч нэмэргүй.

Төрийн нарийн бичгийн дарга тухайн яам, салбараа хэрхэн зөв оновчтой, чадварлаг удирдахаас сайдын ажлын  үзүүлэлт улмаар Засгийн газрын нэр хүнд шууд хамаардаг тул энэ хариуцлагатай албанд “өөрийн хүн”-ээ тавьдаг байна. Гэхдээ яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн заавал төрийн албан хаагч байна. Манайх шиг үүрэг гүйцэтгэгч төрийн нарийн бичгийн дарга томилсныхоо дараа төрийн албаны шалгалт “өгүүлэн” жинхэлдэг ёс энд алга.

Ялсан нам төрийн албан хаагч бүхий намын гишүүдээсээ л төрийн нарийн бичгийн даргыг томилно. Тоглоомын дүрэм тодорхой байгаа биз. Энд насан туршийн төрийн албан хаагч гэдэг зарчим хэн ч Засгийн эрхэнд гарсан адил үйлчилнэ. чөлөөлөгдсөн төрийн нарийн бичгийн дарга ажилтай болтлоо хэл ам гаргалгүй цалингийн 72 хувийн тэтгэлгээ аван, төрөөс тэтгэврийн санд 100 хувь шимтгэл төлөн ажилд орохоо хүлээн суудаг бас хувийн хэвшилд ажил хийхийг нь зөвшөөрдөг аж.

Ардчилсан холбоо намын дарга Гельмут Коль Засгийн эрхийг тэргүүлсэн 16 жилийн дараа Социал демократууд 1998 онд гарч ирэнгүүтээ төрийн нарийн бичгийн дарга нарын 96 хувь, газар хэлтсийн дарга нарын 57 хувийг сольжээ. Социал демократууд энэ том халаа сэлгээг хийхдээ өөрийн намын харъяалалд байгаа насан туршийн төрийн албан хаагчдаасаа л сонгож томилжээ.

Төрийн нарийн бичгийн даргын цалин төрийн албан хаагчдыг жишиг цалин болдог
Төрийн нарийн бичгийн даргын цалин түүнээс доод эсвэл дээд албан тушаалын жишиг цалин нь болдог. Ийм албан тушаалтан сар бүр 10.353,56 еврогийн цалин авна. Манай мөнгөөр бол 17.2 сая төгрөг. Гэхдээ энэ цалингаасаа татвар төлнө. Ойролцоогоор 10 гаруй сая төгрөгийн бодит цалин авна гэсэн үг. Энэ жишиг цалингаас 2 сая төгрөгөөр бага цалинг газар хэлтсийн дарга нар авна. Харин Ерөнхий сайд жишиг цалингаас 1.9 дахин илүү буюу бараг 20 сая төгрөгийн цэвэр цалин авна.

Төрийн нарийн бичгийн даргын цалин өсвөл бусдынх нь дагаад өснө гэсэн үг. Цалинг өсгөхдөө эхний 2 жил дараагийн 3 жил гэх зэргээр үе шаттай авч үздэг байна.
Цалингаас гадна гэр бүлтэй бол 100-105 еврог сар бүр, 1-2 хүүхэдтэй айлын хүүхэд бүрт сар бүр 90 евро, 3 хүүхэдтэй айлын хүүхэд тутамд сар бүр 230 евро олгодог аж.

Төрийн албан хаагч 65 нас хүрч тэтгэвэрт гарснаар насан туршийн төрийн албан хаагчийн статус дуусгавар болно.
Тэтгэврийг зөвхөн үндсэн цалингаас боддог тул нэмэгдэл үүнд хамаарахгүй. Гэхдээ цалин ба нэмэгдэл нь татварт хамаарагдана.
Энгийн болон дунд түвшний төрийн албан хаагчийн гэр бүл сар бүр 100 евро, хүндэт болон дээд түвшний төрийн албан хаагчийн гэр бүлд 105 еврог сар болгон олгоно.
Төрийн албан хаагч нь 1 эсвэл 2 хүүхэдтэй бол хүүхдийн тоогоор сар бүр 90 евро, харин 3 хүүхэдтэй бол сар бүр хүүхэд бүрээр 230 евро олгодог аж.

Тотго үг
Төрийн албаны баялаг туршлагатай Германы жишээг монгол төрийн албыг бэхжүүлж, төлөвшүүлэхэд ач холбогдол өгч анхааран үзэх хэрэгтэй санагдаж байна.

Төрийн чадварлаг албатай байж гэмээнэ төр иргэддээ үйлчлэх эрхэм үүргээ сайн биелүүлнэ.
Сайн төрийн сүр хүч төрийн албандаа л байна.
Төгс төгөлдөр биш юмаа гэхэд, “ улс төрийн салхи шуурга” –нд үл автах тийм алба бүрдэх зөв зарчмыг хууль зүйдээ суулгах нь нэн чухал байна.

Төрийн сүлд хийморь босоо байх болтугай.

Ц.Ганхуяг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан