Хотын агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогын хүрээнд иргэд энэ намраас түлшиндээ анх удаа briket буюу шахмал түлш хэрэглэж эхэллээ. Эрчимтэй галлагаа эхлэхтэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногоос олон иргэн угаарын хийд хордож, өчигдрийн байдлаар зургаан иргэн ийм шалтгаанаар амиа алдсан харамсалтай явдал болов. “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвд энэ чиглэлээр судалгаа хийж байжээ.
Тэрбээр одоо мөн Стэнфордын их сургуульдаа судалгаа хийж байгаа бөгөөд шинэ түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд олноороо угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэлд /СО/ хордож, эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа тухай мэдээлэл авсан даруйдаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан монголчууддаа сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, энэ нөхцөл байдлаас гарах шийдлийг хэлж өгсөн юм. Доктор Д.Наранбаатарын өгсөн шахмал түлш, газ хэрэглэдэг иргэн бүр мэдэх ёстой чухал мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь уншигчдадаа хүргэж байна.
Тэрбээр, Асуудлыг хурдан шийдэхгүй бол түвэгтэй нөхцөл байдал үүссэн байна. Энэ бол маш тодорхой асуудал. Шахмал түлшийг шатаахад carbon monoxide буюу нүүрстөрөгчийн исэл ялгардаг. Нүүрстөрөгчийн хоёр исэл байх ба CO буюу дан исэл, СО2 буюу давхар исэл. Дан исэл маш хортой, үнэргүй, өнгөгүй, амтгүй, маш аюултай. Тиймээс хүн маш амархан хорддог. Би АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд судлаач хийж байхдаа яг энэ дээр ажиллаж байсан.
Нүүрс төрөгчийн дан исэл буюу угаарын хий хүний цусанд орвол цусан дахь хүчилтөрөгч эсийг маш богино хугацаанд шүүснээр хүчил төрөгчийн дутагдалд оруулж үхэлд хүргэх аюултай.
Тасалгаанд дахь 1 сая молекул дотор 70 ширхэг дан исэл байвал хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдаж унана. Хүчилтөрөгчийн дутагдалд ороход тархи шууд үхдэг. Энэ бол миний докторын дараах АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд хийж байсан эрдэм шинжилгээний ажилтай холбоотой.
Энэ талаар туршилт хийж байсан учир маш сайн мэдэх сэдэв юм. Нүүрс төрөгчийн дан исэл хүний цусанд орвол цусан дахь хүчилтөрөгч эсийг маш богино хугацаанд шүүснээр хүчил төрөгчийн дутагдалд оруулж үхэлд хүргэх аюултай.
-Молекулын түвшинд авч үзвэл хүний бие маш гайхалтай нано машин. Хүний цусан дахь улаан эсийг хадгалдаг гемоглобин хэмээх уураг бий. Тэр гемоглобинд хүчилтөрөгч хүрч нийлэгжин цусаар дамжиж хүчилтөрөгч хэрэгтэй эд эсэд очиж, хүчилтөрөгчөөр хангадаг.
Угаарын хий дотор орчинд 100 дахин их аюултай нөхцөл үүсгэж амь насанд аюул учруулдаг. Угаартана гэдэг шууд хүчилтөрөгчийн дутагдалд оруулж амь насанд аюул учруулна.
Угаартсан үед:
- Дотор муухайрна
- Нүд эрээлжилнэ
- Бөөлжих шинж илэрнэ.
Угаарын хий нь:
- Өнгөгүй
- Үнэргүй
- Амтгүй
Шаталт удаан явагддаг тул хүн хордож байгаагаа мэдэх боломжгүй тул шууд ухаан алдаж унах зэргээр өөрийгөө шууд удирдах боломжгүй болгодог. Тийм учраас шахмал түлш хэрэглэдэг айл бүхэн дан ислийг мэдрэх дохиололтой болох хэрэгтэй. Өмнө нь түүхий нүүрс хэрэглэж байсан утааг харж чаддаг байсан тул дохиоллын хэрэгцээ байсангүй. Сайжруулсан түлш хэрэглэхэд хамгийн хэрэгтэй зүйл дохиолол. Сайжруулсан түлш болон газ хэрэглэдэг улс орнуудад айл бүхэн дохиолол байдаг.
Шахмал түлш хэрэглэдэг айл бүхэн угаарын хийг мэдрэх дохиололтой болох хэрэгтэй. Өмнө нь түүхий нүүрс хэрэглэж, утааг харж, үнэртэж чаддаг байсан тул дохиоллын хэрэгцээ байсангүй.
-Угаарын хий мэдрэх дохиолол нь ямар үнэ өртөгтэй байна вэ?
-Өндөр үнэтэй биш. Амазон дээр 13-14 ам.доллар, Алибаба-д 7-8 долларын үнэтэй байна. угаарын хий мэдрэх дохиоллыг айлуудад маш хурдан авч тавих хэрэгтэй. Батерейгаар ажилладаг, цахилгаанд холбодог төрөл бүрийн дохиоллууд бий. Батерейгаар ажилладаг бол батерейг тогтмол шалгах хэрэгтэй. Энэ төхөөрөмжийг хурдан суурилуулахгүй бол богино хугацаанд маш олон хүн нас барах аюултай.
Дохиоллын төхөөрөмжийг авч тавьсны дараа шахмал түлш түлж эхлэхгүй бол болохгүй. Асуудал үүсэхэд бэлэн гэсэн үг. Энэ мэдээллийг сонссон хүн бүр гэр хороололд амьдардаг ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө бүгдэд нь хэл. Энэ дохиоллыг авахаас нааш шахмал түлш битгий түл гэж хэл. Энэ төхөөрөмжийг газ хэрэглэдэг айлууд бас гэртээ тавих хэрэгтэй.
Олон улсын стандарт хангасан UL-ийн сертфикаттай сайн чанарын мэдрэгч тавихгүй бол олон хүн нас барах аюултай. Оруулж ирсэн төхөөрөмжийг нь мэргэжлийн хяналтын байгууллага сайн шалгаж байж, хэрэглээнд нэвтрүүлэх нь зөв. Муу детектор мэдрэхгүй учир аюултай. Угаарийн хий унтаж байх үед бүр их аюултай, тэр чигтээ нас барна.
-Угаарын хийг төхөөрөмж мэдрээд дохиолол дуугарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Сэрүүлэг дуугарвал бушуухан босоод хаалга цонхоо нээж нүүрс төрөгчийн дан ислийг дотор орчноос гаргана. Тийм учраас мэдрэг чанар маш өндөртэй төхөөрөмж тавих шаардлагатай.
-Одоо мэдрэгч төхөөрөмжийг оруулж ирэх гэсээр байтал олон хүн хордох эрсдэлтэй юм байна?
-Үнэн. Тийм учраас одоохондоо шахмал түлш хэрэглэхийг болиулах хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах гэсэн төр засгийн ажилд саад болж байгаа юм биш. Эрдэмтэн хүний хувь хүний амь дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед түүнээс дээр шийдэл үгүй гэж бодож байна. Шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол буурна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд алдаа гарсан байна. Алдаагаа маш хурдан засах хэрэгтэй.
-Шахмал түлшийг яаж зөв хэрэглэх вэ?
-Шахмал түлш удаан шаталттай, сайн түлш. Угаарын хий гал асаах болон унтрах үед хамгийн ихээр ялгардаг. Тиймээс галыг аль болох таслахгүй, цогших үед нь түлш нэмээд байвал их сайн түлш юм. Угаарын хий дотоод орчинд тархахад хэдхэн минут секундын дотор үхэлд хүргэнэ.Энэ аюулаас хамгаалах гол шийдэл нь мэдрэгч суурилуулах. Угаарын хий мэдрэгч газ болон сайжруулсан түлш хэрэглэдэг улс орнууд хэрэглээд хэвшсэн. Нүүрс төрөгчийн дутуу ислийн мэдрэгч нь маш бага концентрацыг мэдэрч чанга дуут дохио өгдөг. Түүхий нүүрс, мод түлэхэд угаарын хий ялгарах боломжтой ч хурдан шаталттай учир хий ялгаруулах хэмжээ, магадлал нь бага байдаг.
-Шахмал түлш яагаад угаарын хий буюу нүүрс төрөгчийн дутуу ислийг хийг илүү ялгаруулах боломжтой вэ?
-Угаарын хийг дутуу шаталтын үед асах, унтрах үедээ ялгаруулдаг гэж дээр өгүүлсэн. Шахмал түлш бол маш их нунтагласан нүүрс, Монголд энэ түлшийг Тавантолгойн сайн чанарын нүүрсээр хийж байгаа. Нунтагласан нүүрсийг химийн бодисоор барьцалдуулан шахсан. Энэ түлшийг АНУ болон өндөр хөгжилтэй орнуудад брикет буюу тоосго гэж нэрлэдэг. Брикетийг Лондонд агаарын бохирдлыг бууруулахад хэрэглэж байсан.
Энэ түлшийг ихэнх тохиолдолд гадаа, агааржуулалт сайтай гадаах орчинд хэрэглэдэг. Манай нөхцөлд бол гэр, байшиндаа зууханд түлж байна.
Энэ түлшийг ихэнх тохиолдолд гадаа, агааржуулалт сайтай гадаах орчинд хэрэглэдэг. Манай нөхцөлд бол гэр, байшиндаа зууханд түлж байна. Тэгэхээр ямар эрсдэл үүсэх боломжтой вэ? гэвэл нүүрс түлэхэд гайгүй байсан хэр нь шахмал түлш хэрэглэхэд угаарын хий илүү их ялгарч байна гэхээр шаталт удаантай учир нүүрс төрөгчийн дутуу исэл илүү ялгаруулах боломжтой учир асуудал эхэлж буй юм. Тиймээс шахмал түлшийг хэрэглэх үедээ дутуу ислийг мэдрэгч дохиолол заавал хэрэглэх ёстой гэж эрдэмтэд үзэж байна.
-Сайжруулсан түлш хэрэглэх нь Улаанбаатар хотыг агаарын бохирдлыг бууруулах эцсийн арга гэж үү?
-Сайжруулсан түлш бол урт хугацааны шийдэл биш. Физик, биофизикийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн миний санал бол утааны асуудлаа цахилгаанаар шийдэх хэрэгтэй байна. Цахилгаан станц барих хангалттай нөөц нүүрс, ус байна. Цахилгаан халаагуураар асуудлаа шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж орон сууцжуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулмаар байна.
Монгол Улсад монгол хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй. Хотын захаар газар өгөөд хотоо задалмаар байна. Бид нар дөрвөн уулынхаа дунд шигдээд улс үндэстнээрээ хордоод сууж болохгүй. Иймд эрдэмтдийнхээ санаа бодлыг тусгаж, маш том ухаалаг мастер төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.