Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The Hu хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг олгосон.
Тус хамтлагийнхан АНУ-д аялан тоглолттой байгаа учраас The Hu хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер МУГЖ Б.Дашдондог одонг гардсан юм.
Түүний одонг гардаад хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр,
"Дээд хөх тэнгэр, ивээлт өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан минь ээ,
Мөрийн зэрэгт хүргэгдэж,
Төрийн хэрэгт өргөгдсөндөө мөхөс би талархан нэгэнтээ мэхийн ёсолъё оо.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа,
Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танаа,
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа, мэргэн сайд, цэцэн түшмэд танаа хоёрон тоо мэхийн ёсолъё оо.
Эрхэмсэг Монгол соёлын дээд оршихуй, төр ёсны алдар хүндэтгэлийг хүлээсэн номын мэргэд, урлагийн зүтгэлтнүүд, нэр цуутай хамтран зүтгэгчид ээ,
Эрч хүч хөдөлмөр зүтгэл, бяр чадлаа гайхуулж, Монголыг дэлхийд тамгалсан, спортын дэвжээнд гялалзагч хүчтэнүүд ээ, анд найз нар аа, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ гурвантаа мэхийн ёсолъё оо.
Чонос удмын Баярмагнай овогтой Дашдондог миний бие та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний билэгт сайн өдрөөр The Hu хамтлагийнхаа эрч хүчтэй, эрэлхэг зоригт залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их Эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн, Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэж, мэндчилж байгааг маань тогтоон соёрхоно уу.
Өлзий учралт билэгт сайн энэ өдөр Төрийн сүлд, есөн хөлт их цагаан тугныхаа оршихуй дор, мөнх тэнгэрийн ташуур, Эзэн Чингис хааныхаа нэрээр адислагдсан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж, The Hu хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна.
Яг энэ түүхэн мөчид The Hu хамтлагийн маань хөдөлмөрч, авьяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэсний урлаг, эх сайхан орноо сурталчлан нэр алдраа цуурайтуулан дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна.
Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл, тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн нэг бүрд гүн талархлаа илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой юм шүү.
Их цадигт өвгөдийнхөө түүхгүйгээр бид хэнсэн билээ. Их оюунт өвгөдийнхөө үнэн сургаалгүйгээр бид бас хэнсэн билээ. Өнөөгийн дэлхий дахины соёлын үндэс суурь болсон төрт улс, хууль цааз, худалдаа арилжаа, шуудан холбоо, гүрэн дамжин зорчих алтан гэрэгэ, соёлын өв болсон анхны найрал хөгжим зэрэг улс орнуудын оршин тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон үндэс суурь гээд олон зүйлсийг өвөг дээдэс Монголчууд хүн төрөлхтөнд нээж өгсөн билээ. Бид эв эеийг хичээж, эвлэлдэн нэгдэж чадваас өвөг дээдэс шигээ оюун санаагаар хүчирхэг, улс гүрнийг дахин цогцлоож чадна гэж би боддог. Тойроод гарахгүй туулаад өнгөрөх энэ богинохон амьдралдаа ирээдүй хойч үеийнхээ төлөө чадах бүхнээ хийгээд өвөг дээдсийнхээ үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг нь бага ч болтугай урагшлуулахын төлөө бид амьдрах ёстой.
Би та бүхэндээ энэ цаг дор Их Чингис хааны билэгт сургаалаас өөрийн хэлэх дуртай нэгэн ишлэлийг хэлэхийг хүсэж байна. Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их суурь нь суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ болвол төрийн ёсонд харш, эцэс хойддоо бол үр ач, залгамжлагч нартаа муу суртлыг үлдээх гэмтэй гэж айлдсан Суут Богд Эзэн Чингис хааны маань мэргэн сургаал, үг бүр цаг элээх тутамд амьд байж, үнэнийг сургасаар амьд зарлиг нь алтнаас ч үнэтэй болохыг ухаарч байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
Жил бүрийн энэ цаг дор эзэн хааныхаа сургаал, зарлигийг хэлэлцэж, үр хойчисдоо захин үлдээж байх санаачилгыг Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, Богд дээдсийнхээ өндөр их алдраар соёрхсон Монгол төрийн тэргүүн, эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс гардан авсан энэ цаг мөчид миний бие гаргаж байна.
Хөрст дэлхийд дээд хөх тэнгэр хүчирхэг болохыг дахин харуулан өвөг дээдсийнхээ үзэл санаа, өв соёл оюуныг дахин мандуулахын төлөө бүх хүчээ зориулан хойч үедээ хүчирхэг Монголоо уламжлуулан үлдээж, ухуулан сэргээж явахаа Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугныхаа өмнө амлан, тангараглая.
Мөнх тэнгэр биднийг ивээг ээ" гэсэн юм.