gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2019.09.11: Өнөөдөр болсон онцлох ТАВАН үйл явдал

Э.Оргил
GOGO тойм
2019-09-11
40
Twitter logo
Э.Оргил
40
Twitter logo
GOGO тойм
2019-09-11

Улс оронд өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

-Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авахдаа ангилал ахиулан дархан цаазат болгохоор шийдвэрлэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэ газар нутагт уул уурхайн 12 тусгай зөвшөөрөл байдаг. Уул уурхайн зориулалтаар олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаар ажиллана” гэв. 

-Монгол Улсын гадаад өр болон бусад төрлийн олон улсын санхүүгийн үүргүүд нь Монголд хүний бүх эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангуулахад хэрхэн нөлөөлж байгаа талаарх судлахаар НҮБ-ын хараат бус шинжээч Жуан Пабло Бохославски манай улсад 10 гаруй хоног ажиллажээ.

Тэрбээр ажлын товч тайлангаа өнөөдөр танилцуулсан бөгөөд Монгол Улс судалгаа шинжилгээний ажилд маш бага мөнгө зарцуулж байгааг онцолжээ.

-Дулааны шугамыг шинэчлэх засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуух 200 метр замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана.

Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй учир уг ажлыг гүйцэтгэх юм байна.

-Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй бөгөөд далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ.

Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

-Өнгөрсөн шөнө АНУ-д Apple компани ээлжит арга хэмжээгээ зохион байгуулж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцууллаа. Үүнд iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max, Apple Watch Series 5, 7-р үеийн iPad гэсэн бүтээгдэхүүнүүдээс гадна Apple TV+, Apple Arcade гэсэн хоёр үйлчилгээ багтжээ. 

Apple-ийн шинэхэн гурвалсан камерын системийг агуулсан эдгээр утаснууд 9-р сарын 20-ноос эхлэн худалдаалагдах аж. Эхлэх үнийн хувьд 5.8 инчийн хэмжээтэй iPhone 11 Pro 999 ам.доллар байх бол 6.5 инчийн хэмжээтэй iPhone 11 Pro Max 1099 ам.доллар байх гэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан