gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Азийн баян хотын нууцлаг баячууд

2019-04-04
0
Twitter logo
0
Twitter logo
2019-04-04
Азийн баян хотын нууцлаг баячууд

Дуудлага худалдааны Sothebey’s компани Марк Роткогийн 50 сая ам.долларын үнэ цэнтэй бүтээлийг Нью-Йорк хотноо үнэ хаялцуулах гэж байснаа больж, баян эрхмүүдийн сонирхлыг татах зорилгоор Азид авчирлаа. Sotheby’s-ийн Ази дахь төв нь Хонконг боловч урлагийн бүтээл Шанхай, Токио, Сингапурын алинд ч бус Тайбэйд очсон юм.

“Бид худалдан авагч байгаа газарт л бүтээлийг аваачдаг” хэмээн Sotheby’s Asia-гийн тэргүүн Патти Вон тайлбарлаж байна. Үнэ хаялцуулах худалдаанаас өмнө бүтээлийг хоёр хоног танилцуулах арга хэмжээнд Мэгги, Ричард Цай, Yageo корпорацын тэргүүн Пьер Чэн зэрэг Тайванийн нэр хүндтэй эрхмүүд ирж сонирхжээ. “Тайванийн зах зээл бидэнд маш чухал” хэмээн Вон өгүүлсэн юм.

Эх газрын Хятад дэлхийн аль ч улстай харьцуулах аргагүй хурдтайгаар тэрбумтнуудыг төрүүлж байгаа. Тэгвэл Тайвань бүр 1950-иад оноос баячуудыг ивээх газар болсон юм. 

Тайбэй нь супер баячууд олонтой дэлхийн том хотуудын жагсаалтад наймдугаарт бичигдэж байгааг Knight Frank агентлагийн 2019 оны Wealth Report-оос үзэж болно. Тайванийн 1519 эрхэм 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй. Энэ тоо 2023 он гэхэд 1864 болж өснө хэмээн үл хөдлөх хөрөнгийн компани тооцоолж байна.

Олон зуун жижиг компани телевизээс эхлээд Барби хүүхэлдэй гэх мэт хийж болох бүхнийг үйлдвэрлэж Тайванийн экспортод тулгуурласан эдийн засгийг цэцэглүүлсэн 1970-аад оноос 23.6 сая хүнтэй аралд эд баялаг хуримтлагдаж эхэлжээ. Удалгүй 1980-аад онд Acer Inc, Taiwan Semiconductor Manufacturing Co зэрэг компьютер болон чип үйлдвэрлэгч компаниуд цахим бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноор Тайвань нь өртгийн хэлхээтэй (value chain) болсон юм.

Дараа нь 1990-ээд оноос БНХАУ нээлттэй болмогц Тайванийн олон компани үйлдвэрлэлээ эх газрын Хятад руу шилжүүлж бизнес нь бүр ч цэцэглэв. Foxconn Technology Group байрладаг Шинэ Тайбэй хот тус группийг үндэслэгч Терри Гоуг гуравдугаар сарын 29-ний байдлаар 4.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болгож өгчээ.

Тайвань руу цутгаж буй мөнгөний урсгал гайхаж баршгүй эд баялаг үүсгэдэг боллоо. “Taipei 101 цамхаг” 2004 онд нээгдэх үедээ дэлхийн хамгийн өндөр барилга байсан юм. Хожим 2010 онд Дубайн Бурж Халифа цамхаг уг барилгын урд орж өндрөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ. Дэлхийд Christian Dior­ын хамгийн том дэлгүүр Taipei 101-д байрладаг.

Тайванийн бизнесменүүдийн олж буй мөнгөний ихээхэн хэсэг хилийн чанадад хамаатай. UBS-ын тайлангаас үзвэл тайваньчууд 500 тэрбум ам.долларын оффшор хөрөнгө эзэмшиж байгаа нь хэмжээгээрээ БНХАУ (1.4 их наяд ам.доллар), АНУ­ын (700 тэрбум ам.доллар) дараа гуравдугаарт орно.

Тайванийн баячууд үл хөдлөх хөрөнгөд дуртай. Knight Frank-ийн тооцоогоор Тайванийн супер баян нэг эрхэмд 5.4 орон сууц, орд өргөө оногдож байгаа нь Хонконг (4), Ойрх Дорнодынхноос илүү байгаа юм. Тайбэйн төв хэсэгт Бельгийн уран барилгач Винсент Коллебогийн зураг төслөөр барьсан ороомог хэлбэртэй Tao Zhu Yin Yuan цамхаг дахь орон сууц тутмыг нэг тэрбум тайвань доллар буюу 32 сая ам.доллараар борлуулж байгаа нь бүс нутагтаа хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн нэгэнд тооцогдоно.

Гэхдээ “Галзуу баян азиуд” кинонд гардаг хэвшмэл ойлголтоос ялгаатай нь Тайванийн тэргүүн баячууд эд баялгаараа гайхуулах дургүй.

Арал дээрх эд баялгийн дийлэнх нь нээлттэй хувьцаа арилжиж ч үзээгүй хаалттай компаниудыг үндэслэн байгуулагчдынх. Эдгээр үндэслэгчдийн заримд нь дөнгөж саяхнаас л хувьцаагаа нээлттэй арилжих хүсэл сонирхол төрж эхэлсэн юм. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ханган нийлүүлэгчийн үүрэгтэй Precision Motion Industruies Inc компанийнх нь үнийг нэг тэрбум ам.долларт хүргэж чадах хувьцаа худалдан авагч хайж байгааг эх сурвалж дамжуулав.

“Үйлчлүүлэгчдийн маань 90 хувь нь биржид бүртгэлгүй компаниуд” хэмээн Тайвань дахь UBS Group-ийн активийн менежментийн тэргүүн Деннис Чэн тайлбарлаж байлаа. Эдгээр жижиг компанийн ашиг орлого сүүлийн таван жилд тогтмол хоёр оронтой тоогоор өсөж иржээ. Гэхдээ “Галзуу баян азиуд” кинонд гардаг хэвшмэл ойлголтоос ялгаатай нь Тайванийн тэргүүн баячууд эд баялгаараа гайхуулах дургүй.

“Тайваньчууд эвлэрэнгүй байхын үнэ цэнийг хятад уламжлалаасаа, даруу байхын чухлыг япончуудаас суралцсан улс” хэмээн Fubon Financial Holding-ийг дүүтэйгээ хамтран байгуулсан, урлаг сонирхогч Цай овогт тайлбарлав.

Пьер Чэн ч түүнтэй санал нэг байлаа. “Үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь бизнес ангиллаар нисэж үзээгүй” хэмээн Цэн өгүүлсэн юм.

Даруу байдал мөнгөө яаж үрэх учраа ойлгохоо байсан, хүн амын нэг хувь нь болдог хэт баячуудад хүртэл хамаатайг Тайбэйн төв дэх тансаг Bellavita дэлгүүрийн захирал Энни Леюн анхааруулж байлаа. Bellavita нь VIP клубтэй учир бэнчинтэй үйлчлүүлэгч дэлгүүрт оролгүйгээр өөртөө хувцас хэмжин үзэж, үнэт эдлэл сонгох боломжтой. Худалдан авсан бараагаа бусдад харуулах хүсэлтгүй үйлчлүүлэгчид зориулан Hermes компани тусгай хүрэн уут хүртэл дагалдуулдаг.

“Илт тэмдэгтэй цүнх бариад гадуур явах хүсэлгүй учраас” хэмээн эцэг С.С.Леюн нь Quanta Computer­ыг үндэслэгч, хатагтай Леун тайлбарлав. “Дээд зэрэглэлийн үйлчлүүлэгч нар мөнгөө үрэх дуртай ч бусдад харагдах хүсэлгүй” хэмээв.

Фредерик Балфур, Сун Чинмэй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан