gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.07
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зохиолч Б.Шүүдэрцэцэгээс уучлалт хүсчээ

А.Мишээл
Соёл урлаг
2018-03-01
0
Twitter logo
А.Мишээл
0
Twitter logo
Соёл урлаг
2018-03-01
Зохиолч Б.Шүүдэрцэцэгээс уучлалт хүсчээ

Утга зохиолч шүүмжлэгч Г.Батсуурь зохиолч Б.Шүүдэрцэцэгээс хоёрдугаар сарын 23-ны өдөр уучлалт хүсч, sonin.mn сайтад нийтэлсэн байна. Тэрбээр Б.Шүүдэрцэцэгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг сэргээн, залруулга гаргахаа хүлээн зөвшөөрчээ.

Г.Батсуурь, Б.Тогтохбаяр \Б.Шүүдэрцэцэг\ нарын эвлэрлийг баталж, Сүхбаатар дүүргийн шүүгч С.Энхбаярын захирамж гаргасан юм байна. Г.Батсуурь уучлал хүссэнээр, Б.Шүүдэрцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзаж, энэхүү иргэний хэрэг хаагджээ.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн өмгөөлөгч нас, хүйсээр ялгаварлан гадуурхсан гэж үзэн Г.Батсуурийн эсрэг нэхэмжлэл гаргаад байсан юм. Г.Батсуурь удаа дараа эмэгтэй зохиолчдыг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхсаныг нотолсон Жендерийн үндэсний шинжээчийн дүгнэлт гарсан нь уучлалт хүсэх үндэслэл болсныг өөрөө ч залруулгадаа илэрхийлжээ.

Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах олон улсын конвенц, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиудыг зөрчсөн гэж шинжээч дүгнэсэн байна. 

Жендерийн Үндэсний хорооны шинжээч Ж.Занаа дүгнэлтдээ “…МУБИС-ийн багш Г.Батсуурь нь шүүмж бичих нэрийдлээр өнөө үед идэвхтэй бичиж эмэгтэйчүүдийг жендерийнх нь хувьд санаатайгаар гутаан доромжилсон үг хэллэг хэрэглэсэн…, хүнийг гадаад төрхөөр нь дорд үзсэн.., хов жив нь зөвхөн эмэгтэйчүүдийн шинж төрх мэтээр өрөөсгөл дүгнэж.., эмээ нар хэмээн насаар нь гадуурхсан, үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан нийтлэл бичсэн” гэж өгүүлжээ.

Энэхүү мэдээллээр Хүний эрхийн үндэсний комисс ч хууль хяналтын байгууллагад хандан байр сууриа илэрхийлсэн юм байна.

Аливаа хүнийг нас, хүйсээр ялгаварлан гадуурхах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдон, 5400 хүртэлх нэгжээр торгох, 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ял шийтгэлтэй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм.

Харин Г.Батсуурь уучлалт хүсэх, Б.Шүүдэрцэцэг нэхэмжлэлээсээ татгалзах эвлэрлийн гэрээг шүүгч баталсан тул нас, хүйсээр алагчлан гадуурхсан гэх иргэний хэрэг хаагдсан байна.

Б.Шүүдэрцэцэг нь “Ану хатан”,  “Үүлэн хээтэй орчлон”, “Хотол цагаан гүнж“  роман, бүтээлүүдээрээ  хүчирхэг эмэгтэйчүүдийн төр, улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, зүрх зориг, оюун ухааны, гавьяа зүтгэлийг харуулахыг зорьдог жендерийн үзэл санаатай зохиолч юм.

Тэрбээр “180 хэм” өгүүллэгтээ ””Алтан наран мандана. Алаг дэлхийд хэнийг ч алагчлал үгүй ивгээнэ” гэж өгүүлсэн байдаг билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан