gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэц: ЖДҮХС-ийн зээлтэй холбогдсон 12 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир давхар шалгах боломжгүй

Р.Адъяасүрэн
Улс төр
2019-01-08
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Улс төр
2019-01-08
Цэц: ЖДҮХС-ийн зээлтэй холбогдсон 12 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир давхар шалгах боломжгүй Мэдээлэл гаргасан иргэн Б.Мягмардорж

"Бид Уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл болох Б.Мягмардорж, Б.Мөнхцэлмэг нар өнгөрсөн 11-р сарын 14-ний өдөр УИХ-ын 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан билээ.

Уг мэдээллийн хариу ирсэн бөгөөд мэдээллийг буцаасан байна. Учир нь дээрх 12 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас давхар шалгах боломжгүй гэжээ.

Мэдээлэл гаргасан иргэн Б.Мягмардоржоос уг асуудлыг тодрууллаа.

-Үндсэн хуулийн цэцээс таны өгсөн мэдээллийн хариуг өгсөн гэсэн.
-Бид арваннэгдүгээр сард нэр бүхий УИХ-ын 12 гишүүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгсөн. Энэ нь ЖДҮХС-аас албан тушаалын байдал, нөлөөллөө ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл авсан байж болзошгүй гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээлэл өгсөн.

Өөр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлыг давхардуулан шалгах боломжгүй байдаг тул ийнхүү бидний мэдээллийг буцаасан

Тодруулбал УИХ-ын гишүүн З.Батзориг, Н.Оюундарь, Н.Учрал, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Г.Солтан, Я.Содбаатар, О.Батнасан, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн, Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын нэр дээр мэдээлэл өгсөн. Бид арваннэгдүгээр сард мэдээллээ өгсөн учраас тухайн үед мэдэгдэж байсан дээрх гишүүдийн нэр дээр мэдээллээ өгсөн юм. 

Мэдээллийн хариу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр ирсэн. Ингэхдээ бидний гаргасан мэдээллийг буцаах тухай хариу ирсэн. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийн заалтын дагуу өөр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлыг давхардуулан шалгах боломжгүй байдаг тул ийнхүү бидний мэдээллийг буцаасан.

Гэхдээ шалгаж буй байгууллагын шалгалтын ажиллагаагаа дууссан тохиолдолд биднийг мэдээллээ дахин гаргах боломжтой гэсэн хариуг ирүүлсэн. 

    -Яг ямар байгууллагад хэрэг үүсгэсэн талаар дурдсан уу?
    -Үндсэн хуулийн цэцээс эдгээр гишүүдэд маргаан үүсгэх эсэхийг шийдэхийн тулд урьдчилан хянан шалгах ажиллагаа явуулдаг. Холбогдох хуулийн байгууллагуудаас энэ асуудалтай холбоотой хяналт, шалгалт хийж байгаа эсэхээр лавлагаа авдаг гэсэн үг. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас лавлагаа авахад дээрх гишүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа дуусаагүй байна гэсэн хариу өгсөн гэдгийг хариундаа дурдсан байна лээ.

    Бид Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгөх үед дээрх 12 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа эсэх талаар ямар нэг баталгаатай мэдээлэлгүй байсан. Дурын иргэн цагдаа, прокуророос энэ мэдээллийг авах боломжгүй. Мөн хянаж шалгаж байгаа цагдаа ч прокурор зөвшөөрөөгүй тохиолдолд хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгснөөр хэрэв өөр хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэж, шалгаагүй бол Үндсэн хуулийн цэц шалгаг, хоёрт шалгаж байгаа бол бид баттай, бодитой мэдээлэл олж авах гэж мэдээлэл хүргүүлсэн. Мэдээлэл өгснөөр өнөөдөр бид хэрэг үүсгэсэн шалгаж байгаа юм байна гэдэг баттай мэдээлэлтэй болоод байна.

    -ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар мөн хандсан шүү дээ. Энэ асуудалд хариу мэдээлэл авсан болов уу.
    -Бид улс төрийн бус бусад өндөр албан тушаалтнуудтай холбоотой хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргасан. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, НИТХ-ийн төлөөлөгч П.Батчимэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ш.Хонгорзул, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Амгаланбаатар гэх хүмүүстэй холбоотой мэдээлэл гаргасан. Хэрэг үүсгэсэн шалгаж байна гэсэн хариу ирсэн.

    -УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр шалгуулж болдоггүй юм уу.
    -Болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгт холбогдсон этгээдийг хянаж шалгах үүднээс үзлэг, нэгжлэг явуулах, мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүд халдашгүй эрхтэй байдаг.

    УИХ-ын тухай хуульд зааснаар хэргийн газар дээр нотлох баримттай барьснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүний гэр, албан өрөө, машинд үзлэг нэгжлэг хийхийг хориглосон байдаг. Цагдаагийн байгууллага хяналт шалгалт явуулахын тулд гишүүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх шаардлагатай болно. Хэрэг үүсгэхэд халдашгүй эрх нь хамаагүй ч хянаж шалгах явцад хамаатай учраас нэгэнт хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдана гэсэн үг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний дараа хууль хяналтын байгууллага шалгах эрхтэй. 

    -”Бид уучлахгүй” цахим жагсаал өнөөдрийг хүртэл юу хийгээд байна. Мөн цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
    -Одоогийн байдлаар бид иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой лайв бичлэгүүдийг хийсэн. Энэ асуудалд Монгол Улсын иргэн юу хийх боломжтой юм бэ гэдгийг харуулж Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Бид ямартай ч хэрэг үүсгэсэн юм байна гэдгийг баттай мэдэж авлаа.

    ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон эдгээр гишүүдийг зохих журмаар нь хууль ёсны хяналтын байгууллагаар шалгуулах нь бидний гол зорилго.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан