“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэгийг хийж эхэлсэн.
Өнгөрсөн оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89% нь хамрагдсан байна. Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4%, шүдний цоорол 79.9%, харааны өөрчлөлт 20.5% -д тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66%-тай явж байна.
ЭМЯ-наас орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ухаалаг зүрхний цахилгаан бичлэгний аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлээд байна.