gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цаазын ялын нууцлалыг “агшаая”

Улс төр
2010-05-08
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-05-08
Цаазаар авах ялыг хасах хүсэлтэй байгаа талаар Ерөнхийлөгч ард түмэндээ мэдэгдсэн. Энэ үеэс хүмүүс уг ялыг байх ёстой, ёсгүй гэж талцан маргаж ирсэн. Иймээс "Эмнести интернэшнл" төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд "Цаазаар авах ял ба нууцлал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг "Цаазаар авах ял ба эрүү шүүлт", Ерөнхийлөгчийн тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд "Жам ёсны эрхийн тухай", Хүний эрх Ардчиллын судалгааны төвийн тэргүүн С.Цэрэндорж "Цаазаар авах ялын нууцлал" зэрэг сэдвүүдээр, холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавилаа. Энэхүү сургалтын үр дүнд сэтгүүлчид Монгол Улсын үндсэн хуульд зөрчилтэй байгаа, хоорондоо тэрсэлдсэн хуулиудын заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон юм.

Жилд 20-30 хүн цаазын ялаар шийтгүүлдэг
Дэлхий нийтээр шүүхийн нэрийн өмнөөс хүний амь насыг хөнөөхөө зогсоож байгаа. Ялын дээд хэмжээг халах ярианы улмаас хүмүүс энэхүү ял нь байх ёстой, ёсгүй гэж хоёр талцан маргасаар байгаа. Гэвч аль нь зөв болохыг батлах аргагүй. Хууль зөрчиж хэрэг хийсэн хүнийг шийтгэх ёстой, амьд явах эрхгүй гэж үзэж болох ч хичнээн хэрэгтэн ч тэд чинь хүн. Тиймээс цаазлах ёстой гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заагаад өгчихсөн хун амьд явах эрхтэй гэдэг хууль зөрчигдөөд байдаг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд цаазаар авах ялаас дэлхий нийтээрээ татгалзах хандлагатай байгаа. Энэ нь өнгөрсөн оны байдлаас харагдаж байгаа юм. Тухайлбал, 2009 онд 18 орон цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Өнгөрсөн онд Бурунди, Того улс цаазаар авах ялыг халснаар ялын дээд хэмжээг хууль тогтоомжоосоо бүрмөсөн хассан орнуудын тоо 95 хүрсэн нь энэ ялаас татгалзаж байгаагаа тунхагласан орнууд 100 хүрэхэд ойрхон байгааг харуулсан.

Цаазаар авах ялын гүйцэтгэлд дүүжлэх, буудах, толгойг нь авах, чулуугаар цохих, цахилгаан сандалд суулгах, үхлийн тариа хийх гэсэн аргууд хэрэглэгддэг байна. Харин манай улсын хувьд цаазын ялыг буудах аргаар хэрэгжүүлдэг гэхээс өөр уг ялыг тойрсон асуудлууд бүгд Төрийн нууцын тухай хуулиар заагдсан байдаг учраас жинхэнэ утгаараа нууцлагддаг байна. Тодруулбал, манайд цаазын ял авсан хүн шүүхийн шийдвэр сонссоноосоо хойш хэзээ цаазлуулсан, хаана оршуулсан эсэх нь тодорхойгүй байдаг гэнэ.

Үүний улмаас ар гэрийнхэн нь талийгаачийн хойдох ажлыг хийх ямар ч боломж байдаггүй аж. Цаазын ялыг гүйцэтгэхэд ар гэрийнхэн болон хохирогчийн талаас хүмүүс оролцох эрхгүй. Нас барсан гэдгийг нь хүний амнаас сонсохоос цаашгүй ар гэрийнхэнд ч нас барсан гэдэгтэй нь эвлэрэхэд хэцүү. Иймээс "Эмнести интернэшнл" байгууллага ялын дээд хэмжээг халах ёстой, үүнээс өмнө Төрийн нууцын тухай хуулиас цаазын ялын зарим заалтыг хасан, ил болгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Манай улсад нэг жилд дунджаар 20-30 хүн цаазлуулдаг аж. Харин энэ төрлийн ялыг хамгийн их гүйцэтгэдэг орны нэлээн дээгүүрт жагсдаг Хятад улс нэг жилд таван мянган хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэдэг байна. Таван мянга гэдэг магадгүй их тоо юм шиг боловч нэг тэрбум гаруй хүн амтай улсын хувьд хэр дүйцэх тоо вэ. Харин гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад жилд 20-30 хүн гэвэл нэлээд өндөр тооцогдох магадлалтай юм.

Шинэ гэрчээс гэрчийн мэдүүлэг авдаггүй

Хэрэгтний үйлдсэн хэргийг мөрдөн шалгаж хэргийг тогтоогоод, прокурор шүүхэд шилжүүлдэг. Шүүх байгууллага нь төр, иргэн хоёрын хөндлөнгийн шүүгч нь байх ёстой. Энэхүү байгууллагын үндсэн үүрэг нь хэргийг хянаад, бурууг нь нягтлан, зөвийг нь цагаатгах явдал. Гэтэл манай улсад шүүхийн байгууллага нь эсрэгээрээ ажилладаг байдал нэлээд анзаарагддаг. Учир нь манай хуульд хэргийн шалтгаан, нөхцөлд нь бус үйлдэлд нь ял өгдөг заалттай. Энэ нь шүүх байгууллага хэрэгтэнг буруутгах талын баримт нотолгоог л олох зорилготой болгодог аж.

Хавтаст хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шинэ баримт нотолгоо гарч ирэх, эсвэл шинэ гэрч гарч ирвэл түүнийг шүүх хуралд оруулах эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, нэгэнт хэрэг мөрдөгдөж гэмт хэрэгтэн мөн болохыг тогтоочихсон байхад тухайн иргэнийг буруугүй гэдгийг нотлох боломжтой шинэ гэрч гарч ирвэл түүнийг хуралд оролцуулж гэрчийн мэдүүлэг авдаггүй байна. Тэгэхээр хуулийн цоорхой манай улсад аль ч шатанд анзаарагддаг гэсэн үг юм.

Энэхүү асуудалтай холбоотойгоор Хүний эрх ардчиллын судалгааны төвийн тэргүүн, хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржоос цөөн асуултад хариу авсан юм.

-Манай улсад цаазаар авах ялыг хэрхэн гүйцэтгэдэг вэ. Ямар хүмүүс гүйцэтгэлд оролцдог нь тодорхойгүй байдаг юм уу?
-Тийм ээ. Манайд гурван төрлийн нууцын тухай хууль бий. Төрийн нууц, байгууллагын нууц, хувь хүний нууц гэж. Цаазын ялын асуудлаас ялыг буудах аргаар гүйцэтгэдэг гэдгээс өөр мэдээлэл байдаггүй. Бид олон жилийн турш судалж байгаа ч энэ асуудлуудын талаар баттай мэдээлэл авч чадаагүй л байна. Тиймээс цаазын ялны зарим заалтыг ил тод болгох хэрэгтэй. Монголчууд уламжлалт ёс заншилтай хүмүүс. Хууль зөрчиж гэмт хэрэг хийгээд цаазын ял авсан ч гэсэн тэр хүнийг дахин дурсах, ном уншуулж гандангаар орох гээд ар гэрийнхэнд нь хүндрэлтэй асуудлууд зөндөө байдаг. "Халхын шоронд" гээд нэг ном байдаг. Тэр номонд "Цаазын ял гүйцэтгэхэд яллуулагчаас гадна буутай гурван хүн, нэг эмч, тогтоол унших нэг хүн байдаг. Цаазлуулж буй иргэнийг оршуулах нүхний өмнө буудаад, эмч нь судсыг нь барьж нас барсан эсэхийг нь шалгаж, харин нөгөө буудсан гурван хүнд "хүний амь хөнөөсөн"-ийг нь цагаатгах тогтоол уншдаг" гэж бичсэн байсан.

-Одоогоор дэлхий нийтэд цаазын ялыг гүйцэтгэдэг хичнээн орон байдаг вэ?
-Өнгөрсөн оны байдлаар бидний олж авсан судалгаанаас үзэхэд 58 орон цаазаар авах ялыг хэрэглэж байгаа, 95 орон бүх хэрэгт халсан бол есөн улс ердийн хэрэгт, 35 улс практикт халсан байгаа юм. Манай улс 18 нас хүрээгүй хүүхэд цаазаар авах ял өгдөггүй. Харин бусад оронд өнгөрөгч онд 18 насанд хүрээгүй долоон хоригдлыг цаазаар авсан байсан.

Ж.Солонго http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан