gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Хонгорзул: Юутай ч зүйрлэшгүй торгон агшин байлаа

Спорт
2010-08-10
0
Twitter logo

Манай улс буудлагын залуучуудын дэлхийн аварга тамирчинтай боллоо. "Чемпионс" клубийн тамирчин, ХААИС-ийн оюутан ОУХМ Цагаандалайн Хонгорзултай цөөн хором ярилцлаа. Тэрбээр Германы Мюнхен хотноо явагдсан буудлагын дэлхийн аваргын тэмцээнээс эх орондоо алтан медаль авчираад байна.

-Юуны өмнө дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе. Хэр ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болов оо?
-Баярлалаа. Маш гоё, ширүүн өрсөлдөөнтэй, хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн тэмцээн болсон. Их баяртай байна. Олон хүний тусламж, дэмжлэгийн хүч, халуун сэтгэл байсан. Хамгийн түрүүнд намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат багшдаа баярлалаа. Энэ алтан медальд яах аргагүй багшийн минь ур ухаан, авъяас чадвар шингэсэн.

-Шигшээ буудлагад үлдэхэд сэтгэл зүйн хувьд ямар байв. Хэр догдолж байсан бэ?
-Сэтгэл зүйн хувьд тайван байхыг хичээсэн. Тэгсэн ч нэг л догдлоод болохгүй байлаа. Бэлтгэл дээр буудаж байсан хэмжээндээ хүрэх болов уу, яах бол гээд янз бүрийн юм бодогдох юм билээ. Энэ бүхнийг Л.Ундралбат багш маань ажиглаад мэдсэн байсан. Багш надад "Элдэв юм битгий бод, өрсөлдөөнийг март, бэлтгэл дээр буудаж байна гэж бодоод анхаарлаа төвлөрүүл. Чи чадна гэсэн". Тэр үг, зөвлөгөө нь надад их урам дэм, тайвширлыг өгсөн. Сэтгэлийн догдлол бүрэн арилсан. Анхаарлаа төвлөрүүлж багшийн боловсруулсан, зааж, зөвлөсөн тактикийн дагуу буудсан. Багш маш зөв тактик боловсруулсны хүчинд би дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ.

-25 м-ийн дасгалын буудлагадаа ямар амжилт үзүүлэв?
-Энэ дасгалын төрөлд медаль хүртэх боломж байсан. Жаахан алдаа гаргаад үнэхээр чадалгүй алдчихсан. Тэр алдаагаа маргааш нь засч дэлхийн аварга боллоо.

-Алтан медалиа хүзүүндээ зүүсэн тэр торгон агшинд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Юутай ч зүйрлэшгүй торгон агшин байлаа. Төрийнхөө далбааг өргүүлж, сүлд дуулалаа эгшиглүүлнэ гэдэг хэзээ ч мартагдашгүй сайхан үе байдаг юм билээ.

-Буудлагын анхны чинь багш Л.Ундралбат уу?
-Надад буудлагын спортын анхны "А" үсгийг заасан хүн бол гавьяат дасгалжуулагч Өлзийбаяр багш л даа. Буудлагын спортын суурийг тавьж өгсөн ачтай хүн байгаа юм. Өлзийбаяр багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Та багадаа үндэсний сураар хичээллэж бай-сан. Аав чинь халх сурын эрдмийг зааж өгсөн үү?
-Намайг спортын амьдралд хөл тавихад аав маань тусалсан. Харин үндэсний сурыг анх Даваахүү мэргэн зааж өгсөн.

-Хэдэн оны улсын наадамд хүүхдийн харваанд түрүүлж байсан билээ?
-За байз аа, тэр чинь хэдэн он билээ. Их л жаахан байсан, Есөн настай байсан гэхээр чинь 2001 он юм байна.

-Үндэсний сурын харваагаа одоо бүрэн орхисон уу?
-Үндэсний сур хэдий спортын төрөл ч явцуу хүрээнд зөвхөн Монгол Улсдаа харваж байна. Улсын наадам, улсын аваргаас өөр том тэмцээн байхгүй. Тийм болохоор дэлхийн нийтийг хамарсан спортын төрлийг сонгомоор санагдсан. Буудлагын бэлтгэл, сургуулилалт гээд сур харвах боломж, цаг, зав гардаггүй. Цаашид бол мэдээж буудлагын спортоороо дагнан хичээллэнэ.

-Аав чинь одоо үндэсний сур харваж байгаа юу?
-Аав үндэсний сур харвахгүй байгаа. Телевизийн сэтгүүлчээ хийгээд, морь, сур, үндэсний спортыг тайлбарлаж, нэвтрүүлэг хийж яваа гэдгийг нь та мэднэ шүү дээ.

-Аав чинь буудлагын спорт руу хөтлөн оруулсан гэдэг байх аа?

-Аав маань спорттой их ойр байдаг. Тийм болохоор аавыгаа дагаж явсаар спортод сонирхолтой болсон. Би буудаж сурмаар санагдаад ааваас гуйсаар байгаад буудлагын клубт орохоор болсон. Тэгээд л аав маань намайг буудлагын спортод хөтлөн оруулсан л даа.

-Тэр үед хэддүгээр ангийн сурагч байсан бэ?

-Аравдугаар ангид байсан.

-Хэдэн оны оюутны универсиад наадмаас багаараа мөнгөн медаль хүртэж, оны "шилдэг оюутан" болсон билээ?
-Аан тэр үү. Оюутны "Универсиад 2008" тэмцээн байсан. Бээжингийн олимпийн наадмын дараа болсон шүү дээ.

-Энэ дэлхийн аваргад манай хоёр лидер тамирчин маань тааруухан амжилт гаргах шиг боллоо. Та залуучуудын ангиллаас гадна насанд хүрэгчдэд оролцож болоогүй юм уу?

-Аан тэр тэглээ, Найдлага тавьж байгаа 25 м-ийн дасгалын буудлага нь өнөөдөр болно. Тэр хоёр маань туршлагатай, дэлхийд данстай тамирчид, амжилт гаргах байх аа. Бүгдээрээ хүлээж байя даа. Монголынхоор 02.00 цагийн үед эхэлнэ. Миний хувьд зөвхөн залуучуудын ангилалдаа орох ёстой байсан. Хоёр насны ангилалд орж болдоггүй юм билээ.

-Дэлхийн аваргын өмнө Б.Алтанцэцэг багш хэлсэн. Манай нэг, хоёр номер болж байна. Харин гурван номерын тамирчин бусдаасаа тасран гарч ирж чадахгүй байна гэсэн. Өөрөө дэлхийн аварга болсноор Монголын гурван номерын шилдэг тамирчин болж байна уу?
-Манай залуу тамирчид бүгд тэнцүү нэгэн ижил төвшинд явж байгаа. Үнэхээр гурав дахь тамирчин байнга солигдож байдаг, Би шууд өөрийгөө шилдэг гурван номерын тамирчин болчихлоо гэж хэлж болохгүй л дээ. Азийн тоглолт хүртэл зай байна. Энэ хооронд чухам юу ч гарч болно. Чансаа яаж ч өөрчлөгдөж магадгүй.

-Өөрийн чинь үзүүлсэн дээд амжилт, оноо ямар байгаа вэ?
-Олон улсын тэмцээнд үзүүлсэн миний дээд амжилт 380 байсан. Сая дэлхий аваргад амжилтаа хоёр оноогоор ахиулсан. Миний бэлтгэлийн дээд амжилтын оноо 384 байгаа.

Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан