gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Галсандорж: Өнөөдөр манайд экспортын зохицуулалт үгүйлэгдсээр байна

Эдийн засаг
2011-01-12
0
Twitter logo

Монголын Экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал, МҮХАҮТ-ын Экспортлогчдын зөвлөлийн дарга, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.     

Тэрээр саяхан ШУА, Олон улс судлалын хүрээлэн, Монголын Экспортлогчдын холбоо хамтран зохион байгуулсан семинар дээр "Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буюу олон улсын худалдаа" сэдвээр илтгэл тавьсан юм.

-Монгол Улс хаанаа яваа гэдгийг мэдэх үүднээс эхлээд танаас манай улсын газрын хэвлийн баялгийн өөцийг сонирхъё?

-Манай уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын өрсөлдөх чадавхийг зэс, жоншны баяжмал дээр авч үзье. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн цэвэр зэсийн нөөц 650 сая тонн байгаа. Энэ нь дэлхийн 30 жилийн хэрэглээг хангах юм. Үүнээс өнөөдөр жилд 20 сая тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна.

Манай "Эрдэнэт" анх 1982 онд бүрэн хүч чадлаар ашиглалтад орох үедээ нэгж хүчин чадлаар дэлхийн арван үйлдвэрийн нэг байсан бол өнөөдөр 40-д орж байна. Одоо 550 мянган тонн зэсийн баяжмал буюу 130 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн нөөцийг 1,5 тэрбум тонн хүдэр буюу 7,5 сая тонн цэвэр зэс гэж байсан. Үүнээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ашигласнаар тооцоход одоо 4 сая тонн нөөц үлдсэн.

Оюутолгой 2,5 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөл нөөцийн тайланг баталснаар 30 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Үүгээр Оюутолгой Чилийн улсын үйлдвэр "Чикукамата" уурхайн дараагаар дэлхийд хоёрт орж байна.

-Дэлхийн зэсийн хэрэглээ хаана байна. Манайх хаашаа гаргаж байна вэ?

-Жилд үйлдвэрлэж буй 20 сая тонны дийлэнх хэрэглээ 54 хувь Азид байна. Хятад хоёр жилийн өмнө АНУ-ыг гүйцэж дэлхийн номер нэг хэрэглэгч болсон. Энэ хоёрын дараагаар Япон, Европ орж байна. Азид Хятад, Тайвань нийт хэрэглээний 60 хувийг эзэлж, дараа нь Япон, БНСУ орж, Энэтхэг улсын хэрэглээ сүүлийн үед маш эрчимтэй өсч байгаа. Манайх түрүү зэсийн баяжмалаа 100 хувь урд хөршид экспортлож байгаа нь дэлхийн зэсийн худалдааны гурван хувийг эзэлж, Чили, Австрали, Индонезийн дараа орж байна. Жоншны хувьд жилд 350-400 мянган тонныг үйлдвэрлэж, дэлхийн үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлж байна.

"Монголросцветмет" нэгдэл дэлхийн стандартад нийцсэн, эцсийн бүтээгдэхүүн болох 95-97 хувийн агуулгатай жоншны баяжмал 150 мянган тонныг гаргадаг. Бусад хувийн үйлдвэрүүд 75-85 хувийн агуулгатай баяжмал гаргаж байна. Монгол Улс хайлуур жонш олборлолтоор Хятад, Мексик болон Өмнөд Африкийн дараа 4-д явж байна. Уг нь бидэнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нөөц бололцоо их байгаа.

-Үүнээс үзэхэд манай улс байгалийн асар их баялагтай нь мэдэгдэж байна. Жоншоор гэхэд дэлхийд ингэж дээгүүрт ордгийг тэр болгон мэдэхгүй. Жоншийг юунд хэрэглэдэг бэ?

-75 хувийн агуулгатай жоншны баяжмал металлургийн гол түүхий эд болдог. Металл хайлуулалтыг нэмэгдүүлж, цахилгааны зарцуулалтыг бууруулдаг. Тонн металл хайлуулахад 2 кг жоншны баяжмал хэрэглэдэг. 95 хувийн агуулгатай жоншны баяжмал химийн болон хөнгөн цагааны үйлдвэрүүдийн гол түүхий. Мөн атомын үйлдвэрүүдэд ашигладаг. Бор-Өндөрийн үйлдвэр жоншныхоо 80 хувийг хойд хөрш болон Украйнд, үлдэх 20-30 хувийг зах зээлийн үнэ, эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Америк, Тайвань, Тайландад гаргаж байна.

Жоншны хэрэглээ дэлхий дээр маш их өсч байгаа. Хямралын үед хэрэглэгч үйлдвэрүүд уналтад орсон боловч одоо хэрэглээ эргээд эрчимтэй өсч байна. Ирэх онуудад 95-97 хувийн агуулгатай жонш 200 гаруй мянган тонныг авах захиалга ирсэн, манайх хангаж чадахгүй байгаа. Жоншны нөөц дэлхий дээр их ховордож байгаа. Орлуулах түүхий эд байдаггүй учир хэрэгцээг хангахад хүндрэлтэй болж байна.

-Ер нь уул уурхайн түүхий эдийн экспортын худалдааг манайд яаж зохицуулж байна вэ?

-Үнэндээ манай улсад өнөөдөр экспортын зохицуулалт байхгүй. ГХЯ Худалдааны зохицуулалтын хууль гаргахаар ажиллаж байгаа. Гэтэл манай хоёр хөрш Гадаад худалдааны зохицуулалтын маш нарийн хуультай. Жишээ нь, Хятад жоншны баяжмал гаргахад 15 хувийн экспортын гаалийн татвар авдаг. Мөн 300-400 мянган тонн гаргана гэсэн квоттой. Экспорт хийдэг компаниуддаа зөвшөөрөл, сертификат олгодог. Ийм нарийн зохицуулалттай байгаа нь энэ түүхий эд дэлхий дээр ховордсоных. Тиймээс Хятад жоншны зах зээлийн үнийг тогтвортой байлгаж, өсгөж ч чадаж байна.

Тус улс өмнө нь 1-2 сая тонн жоншны баяжмал гаргаж байсан бол одоо үйлдвэрүүдээ түүхий эдээр хангаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогоор экспортын хэмжээгээ багасгаж байна. Гэтэл манайд ямар ч зохицуулалт байхгүй, экспортын татвар ч байхгүй. Тэгээд ч манайх жоншийг түүхийгээр 30 хувийн агуулгатай хүдэр хэлбэрээр гаргаад Орос, Хятадын баяжуулах үйлдвэрүүдийг ажиллуулаад байдаг. ОХУ мөн адил нарийн зохицуулалтын хуультай, импортын өндөр татвартай. Гэхдээ тэнд эрэлт өндөр байгаа учраас манайхаас өндөр үнээр авч байна. Зэс, алтны олон улсын худалдааг биржүүд мөн зохицуулдаг. Жишээ нь, Лондонгийн алт, мөнгөний бирж дээр алт, мөнгөний үнийг тогтоож, чанар, стандартыг гаргаж байна.

-Алт гэснийх манай алтны экспорт хэцүүдэж байгаа дуулддаг. Улсад тушаагдсан юм байхгүй, хаашаа гараад, хэнд мөнгө нь очоод байна вэ. Зэс, жонш шиг бас л зохицуулалт үгүйлэгдээд байх шиг...?

-Алтан дээр манайд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулчихсан, үүнээс шалтгаалаад өмнө нь жилд 20 орчим тонн алт тушаадаг байсан бол одоо 4,5 тонн болчихсон. Гол олборлогч Канадын хөрөнгө оруулалттай "Бороо гоулд" алтаа Монголбанкинд тушаахгүй, шууд Канад болон Английн цэвэршүүлэх үйлдвэрт явуулж байх жишээтэй.

Өнөөдөр хичнээн тонныг ямар агуулгатай гаргаж байгааг манай Геологийн төв лаборатори болон Сангийн яамны дэргэдэх "Зоос гоёл"-ын үйлдвэрийн лабораториуд давхар сорцлол хийж байна уу, үгүй юу гэдэг дээр гайхаж байгаа. Харамсалтай нь ганц алт ч бус, зэс болон бусад эрдэс түүхий эд дээрх 68 хувийн татварыг "Эрдэнэт" болон "Монголросцветмет" зэрэг улсын үйлдвэрүүд төлөөд байхад Тогтвортой байдлын гэрээтэй "Цайрт минерал" төлөхгүй байгаа. Оюутолгой ч манай Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу чөлөөлөгдөж байгаа.

-Зэс, алт, хайлуур жоншны дэлхийн үнийг яаж тогтоодог вэ?

-Лондонгийн металлын бирж дээр зэс, цайр, хөнгөн цагаан, хар ба цагаан тугалга гэсэн өнгөт металлын үнэ, чанар стандартыг тодорхойлж байна. Өдөр бүр тэнд зэсийн үнийг тухайн өдөр, сарын дундаж үнийг тогтоодог. Чили, Канад, Австралийн зэсийн томоохон үйлдвэрүүд нэг тонн цэвэр зэс гаргахад 1500-1900 ам.долларын зардал, өртөг гаргаж байна.

Манай "Эрдэнэт" төрийн өмчит үйлдвэр болохоор зардал өндөр, тонн нь 3000 ам.долларын өөрийн өртөгтэй. Эдгээрийн зөрүү нь хэд байна вэ. Үүн дээр манайх түрүү хэлснээр 68 хувийн татвар авч, саяхан Сангийн яамнаас бас Үнийн өсөн нэмэгдсэн нөөц ашигласны татвар ногдуулчихсан. Энэ бүхэн нь олон улсын механизмд нийцэж, тохирч байна уу. Энэ нь экспортын эрдсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулж байна. Гэтэл олон улсын биржийн агуулахууд дэлхийг тойроод байж л байна.

Мөн химийн шинжилгээ хийдэг лабораториуд ч байна. Гэтэл манайд биржийн стандартад хүрсэн нэг ч лаборатори алга. Замын-Үүд дээр ч байхгүй. Биржийн бус түүхий эд буюу гянт болд, молибден, нүүрс, хайлуур жонш ба төмрийн хүдрийн үнийг томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үнийг харгалзан тогтоодог.

Харин Лондонгийн металлын бирж дээр цэвэр зэс 99.99 хувийн агуулгатай, хэмжээ нь 25 кг байна гээд чанарын стандартыг гаргадаг. Бусад түүхий эдийнхийг ч тэр. Манай эрдэс түүхий эд, бүтээгдэхүүн ийм стандарт болон итгэмжлэл аваагүй, хамрагдаагүйгээс манай цэвэр зэсийг зүгээр л барилга зэрэг ахуйн зориулалтаар хэрэглэнэ үү гэхээс биш, машин, онгоцны үйлдвэрлэлд ("Мерседес", "BMW", "Боинг", "Айробус" зэрэг үйлдвэрт) хэрэглэж болдоггүй. Цахилгаан дамжуулах, чанар, бат бөх зэрэг 5 үзүүлэлтүүдээс зөвхөн 2-ыг нь хангаж чаддаггүйгээс тэр. Уг нь манай уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдаа эрчимтэй өсч байна.

-Таны хэлснээр уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх нь манайд чухал болоод байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Манайд эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг төрөөс ихээхэн дэмжих хэрэгтэй. Энэ талаар ЭБЭХЯ "Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх" концепц боловсруулаад УИХ, Засгийн газарт оруулчихсан байгаа гэсэн. Энд хэрэв эцсийн бүтээгдэхүүн гаргавал төр, засаг ямар урамшуулал, дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг чухал.

Эхэнд хэлснээр манай улс хоёр хөршийн дунд, далайд гарцгүй байдаг учир дийлэнх баялаг Хятад руу гарч байна. Хэрэглээ ч ер нь тэнд байгаа. Цаашаагаа гаргахад манайх тээврийнхээ зардлыг даадаггүй. Тэгээд ч манай зэсийн баяжмал 24 хувийн агуулгатай, бусад нь шороо тээвэрлэж байна. Цайр гэхэд л үйлдвэрийн хувьцааны дийлэнх нь хятадуудын мэдэлд байдаг учир мөн 100 хувь урагшаа гаргаж байна. ТУЗ-д нь хятадууд байдаг учир үнийг тэд тогтоож, барьж байна. Төмрийн хүдрийн баяжмал мөн ялгаагүй, 60 хувийн агуулгатай, 100 хувь Хятад руу явж байна.

Харин цэвэр зэс, алт, жонш өндөр өртөгтэй, тээврийн зардлаа даах учраас Хятадаас гадна БНСУ болон Америк, Англи, ОХУ руу гаргаж байна. Алтан дээр хувийн компаниуд алтаа тушаахгүй байгаа. Хилээр бус хууль бусаар гарч байгаа нь ч бий байх, Гэнэтийн ашгийн татвар ирж байгаа оны эхний өдрөөс хүчингүй болно. Тэгэхээр алт тушаалт нэмэгдэх байх гэж найдаж байгаа.

-Тэгэхээр манайх эрдэс түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээр гаргаж чадаж байна уу? Жишээ нь, Сангийн Яам, ЭБЭХЯ-аас уул уурхайн түүхий эдийн жишиг үнэ тогтоох журам гаргасан. Тэр нь дэлхийн зах зээлийн үнийг барьж чадаж байгаа юу?
-Жоншны хувьд түрүү хэлснээр, дэлхийн зах зээлийн үнээр өгч чадаж байгаа. Мөн олон улсын худалдааны зарчмыг ч баримталж чадаж байгаа. Улсын үйлдвэрүүд олон улсын формулаар хийдэг бусад компаниуд ийм стандарт, формулыг ашигладаггүй. Харин бидний экспортлож байгаа үнийг үндэслээд ЭБЭХЯ жоншны жишиг үнэ тогтоочихдог.

75 хувийн агуулгатай, металлургийн жоншийг өнөөдөр 90-100 ам.доллараар борлуулж байна. Хувийн компаниудын ихэнх нь өөрийн ордгүй, ченжүүдээс жоншны баяжмал, хүдэр худалдаж аваад хил дээр Орос, Хятадын мөн ченжүүдэд 60-80 ам.доллараар хямд өгчихдөг. Түүнийг нь Тяньжиний агуулахад 75, 85 ба 92 хувийн агуулгаар нь түүж ангилаад цааш нь Япон, Өмнөд Солонгос, Америк руу гаргаж байна. Зэсийн баяжмалын хувьд дотор нь байгаа алт, мөнгө, бусад металл болон хортой элементүүдийг тооцдог.

"Эрдэнэт"-ийн зэс нь 24 хувийн агуулгатай, түүнд мөнгө тонн тутамд 70 грамм байдаг, түүнээс дээшийг нөгөө олон улсын формулаар төлдөг. Цэвэр зэсийн үнийг өмнө нь хэлснээр "Лондонгийн металлын бирж дээр тогтоодог. Харин зэсийн баяжмалынх нь үнэ зах зээл дээр тогтдоггүй. Хайлах, цэвэршүүлэх зардал TC/RC гэж олон улсад хэлж заншсанаар худалдан авагчтай түүний түвшинг тохиролцох замаар гэрээ хийдэг.

Дэлхийн хайлах үйлдвэрүүдэд зэс хайлах явцад 1-1,2 хувийн алдагдал гардаг. Манай "Эрдэнэт" үйлдвэр баяжмал борлуулах гэрээгээ жилээр хийчихдэг. Энэ онд ТС/ RC-ыг 8.5 ам.доллар /тн, 8.5 цент/ фунт түвшингээр тохирч гэрээлсэн, өөрөө хэлбэл хайлах, цэвэршүүлэх зардлаа өндөр тохирчихсон, ихээхэн алдагдалтай арилжаа хийж байгаа юм.

Олон улсын зэсийн зах зээлийн шинжээчдийн судалгаагаар "Эрдэнэт" үйлдвэр жилд ойролцоогоор 100 сая ам.доллар алдаж байна. Уг нь манай Эрдэнэт үйлдвэр баяжмалаа DAF-Эрээн-Монгол Хятадын хил нөхцлөөр борлуулахдаа Японоос Хятадын порт, Тяньжинээс Эрээн хүртэл тээврийн зардал 75-85 ам.долларыг хасч TC/RC-ыг тооцох ёстой. Энэ бүхнээс үзэхэд манай зэсийн үнэ дийлэнх нь урагшаа гарч байгаа учир Хятадын хайлах, цэвэршүүлэх TC/RC-ээр гэрээ хийх, сар ба улирлын спот зэсийн хайлах, цэвэршүүлэх үнээр баяжмалаа борлуулах ихээхэн боломж байна. Хятадын хайлах, цэвэршүүлэх зардал дэлхийн түвшингэзс байнга доогуур байдаг.

Олон улсад зэсийн үнэ 1800 доллараас доош байвал баяжмал гаргаж буй үйлдвэрийг, дээш бол худалдан авагчийг дэмжсэн механизм мөрдөж байна.

Б.Болд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан