Монголд гурав дахь удаагийн хувийн хөрөнгө оруулалт бүхий Сайншандын салхин цахилгаан станц гадаадын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээс 120 сая ам.долларын санхүүжилтийн багц хүлээн авахаар болов.
Станцын төслийг “Сайншанд Салхин Парк” ХХК хэрэгжүүлдэг. Тэд дээрх хөрөнгө оруулалтыг Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ENGIE, Германы төсөл хөгжүүлэгч Ferrostaal, Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Раднаабазарын Даваанямын дэмжлэгтэйгээр Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD) авахаар болжээ.
Салхин цахилгаан станц ашиглалтад орсноор нүүрсхүчлийн хийн ялгарал багасаж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулна.
Төслийн санхүүжилтийн 47 сая ам.долларыг EIB-наас гаргаж, үүний нэг хэсэг санхүүжилтийг EKF, Данийн Экспорт хөгжлийн агентлаг батлан дааж, NORD/LB банк зуучлагчаар оролцож, үлдсэн 31,5 сая ам.долларыг EBRD-наас гаргана.
Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) Эрчим хүч, байгалийн нөөцийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Нандита Паршад хэлэхдээ: “2009 онд Монголын хамгийн анхны салхин цахилгаан станцад хөрөнгө оруулснаас эхлээд, EBRD Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг тууштай дэмжигч байсаар ирсэн. Өнөөг хүртэл хэрэгжсэн салхины эрчим хүчний бүх төсөлд бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа, санхүүжилт өгсөөр байна. Сайншанд бол бидний хөрөнгө оруулсан Монгол дахь гуравдахь салхин цахилгаан станцын төсөл. Энэхүү ирээдүйтэй салбарт шинэ хөрөнгө оруулагчидтай уулзахдаа би туйлын таатай байх болно” гэжээ.
Салхин цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол дахь нүүрсхүчлийн хийн ялгарал багасаж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй суурилагдсан хүчин чадлыг
- 2020 он гэхэд 20%,
- 2030 он гэхэд 30%-д тус тус хүргэх Засгийн газрын зорилтод нийцэх юм.
Европын Холбооноос Монгол Улсад Суугаа Элчин Сайд Ханс Дийтмар Швайсгут энэ төслийн талаар өгүүлэхдээ: “Монгол болон Европын Холбоо Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг үзэглэсэн. Шинээр баригдаж буй Сайншандын салхин цахилгаан станц сэргээгдэх эрчим хүчээр дамжуулан нүүрсхүчлийн хийн ялгаралыг бууруулахад Европ, Монголын нягт хамтын ажиллагааг бүрдүүлж байна. Европын санхүү, техникийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийг давах туулахад говь цөлийн салхины эрчим хүчийг ашиглах тал дээр Монголын түншүүдтэй нягт хамтран ажиллах замаар хамтын санаачлагыг хэрэгжүүлж байна.” гэжээ.
Улаанбаатар хотоос зүүн өмнөд зүгт 460 км-т орших тус салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна Машинери Инженеринг Корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд 25 Вэстас V110 2.2 MBт турбин суурилуулна. Барилга угсралтыг 2018 оны хоёрдугаарт хагаст бүрэн дуусгах юм байна.