gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ШШГЕГ-ын дэд даргыг 75 кг алтны хэргээр шалгаж эхэллээ

Нийгэм
2010-06-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-06-18
-Тэрбээр "Монгол газар" компанийн алтыг битүүмжлэлээс чөлөөлсөн гэдэг үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа аж-

Өнгөрөгч оны сүүлчээр Засгийн газар татварын өртэй байгууллагуудын өрийг барагдуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Татварын өртэй компаниудын дотроос Г.Мянганбаяр захиралтай "Монгол газар" компани толгой цохиж, 16 орчим тэрбум төгрөгийн өртэй гэдгээрээ хэсэгтээ л цоллуулж байсан. Гэвч сүүлийн үед энэ талаар дурсахгүй байгаа нь хачирхалтай. Өр барагдуулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гардан гүйцэтгэж байв.

Энэ үед Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь "Монгол газар" компанийн эзэмшлийн Олон овоотын уурхайгаас 75 кг алт олж битүүмжилж байсан тухай хэвлэлүүд бичиж байсан. Хууль дүрмээрээ бол улсад татварын өртэй компанийн энэ их алтыг шууд Монголбанкинд тушааж улсыг хохиролгүй болгох ёстой. Гэвч ингэсэнгүй. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиар алт, үнэт металлыг заавал хураахаар заасан байдаг. Хуулийн дагуу битүүмжлэх ёстой 75 килограмм алтыг Монголбанкны өнөөдрийн ханшаар бодоход гурван тэрбум орчим төгрөгийн орлого нийслэлийн татварын албаны дансанд, цаашлаад улсын төсөвт орох учиртай.

Алтыг битүүмжлүүлээгүй, дур мэдэн шийдвэрлэсэн хүнийг ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Т.Батболдыг гэх юм билээ. Улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа тэрбээр "Уг алтыг битүүмжээс чөлөөл" гэсэн үүргийг өгснөөр Монголбанкинд тушаах байсан алт сул чөлөөтэй болсноор барахгүй өдгөө хаана хадгалагдаж байгаа нь нууц хэвээр байна.

Анх Нийслэлийн татварын албанаас "Монгол газар" компанийн өрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон байсан тул тус албанаас эрэл сурал, нэхэл дагал болж таарна аа даа. Өр барагдуулах яасан, юу болов гэж. Болохгүй болохоор нь Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон байна.

Энэ хэргийг АТГ-ын мөрдөн байцаагч Г.Ууганбаяр шалгаж байгаа бөгөөд одоо бараг прокурорт шилжүүлэх дээрээ тулчихаад байгаа юм гэсэн. Улсын төсөв бүрдүүлэлтэд саад тотгор болсон Т.Батболд гэгч даргын хувьд АТГ-т шалгуулж дуусаагүй байтал дээрээс нь 2008, 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ худал, дутуу мэдээлсэн гэдэг үндэслэлээр дахин хариуцлага үүрэхээр болжээ.

Хяналт шалгалтаар тэрбээр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх автомашин, зээл
хадгаламж, компанийг мэдүүлээгүй нь тогтоогдсон байна. Иймээс түүнд хариуцлага тооцуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичиг илгээжээ. Харин цаадах түүнд үнэхээр арга хэмжээ авах эсэх нь эргэлзээтэй.

ШШГЕГ-ын даргыг ном журмаараа бол Засгийн газраас томилдог учиртай. Гэтэл Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болонгуутаа ШШГЕГ-ын дэд даргаар Т.Батболдыг шууд тохоон томилсон нь олон хүнд хар төрүүлээд байгаа хэрэг. Хурандаа Т.Батболд өмнө нь Ганц худагийн ойролцоох хорих ангийн даргаар ажиллаж байсан нэгэн. Эх сурвалжийн мэдээлснээр Т.Батболд дарга АТГ-т шалгагдахын хажуугаар хариуцлага хүлээхээсээ өмнө албан үүргээ гүйцэтгэж, энэ завсар өөрийн бус хүмүүсээ сэмхэн халж, цөлж эхэлсэн сурагтай.

Энэ байдлыг саяхан томилогдсон ШШГЕГ-ын дарга М.Ганхүү мэдсэн ч мэдээгүй, дуулсан ч дуулаагүй дүр үзүүлээд байгаа, аль эсвэл дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байгаагийн алиныг бүү мэд. Түүний өмнөх дарга Батжаргал генералыг "шахалт"-аар ажлаа хүлээлгэж өгсөн гэх хүн ч бий. Генералыг шахаанд оруулж ажлаас гарах өргөдлийг нь өгүүлсний дараа М.Ганхүү, Т.Батболд нарыг нэгтгэж авсан нь сайдын дохио зангаа гэж үзэх нэгэн ч бас байдаг л юм билээ.

Б.Оюунгэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан