Орон сууцны даатгалтай холбоотой асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар нэр бүхий даатгалын компаниуд хэрэглэгчийн зөвшөөрөл буюу бичгээр хийсэн гэрээгүйгээр орон сууцны даатгалыг хурааж байсан зөрчил илэрчээ.
Гуравдугаар сарын 26-наас эхэлсэн шалгалтыг орон сууц өмчлөгч , эзэмшигчийн хариуцлагын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Хаан даатгал”, “Улаанбаатар хотын даатгал”, “Ард даатгал” болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хийжээ.
“Хаан даатгал” ХХК нь 2015.01.26-нд ОСНААГ-тай гэрээ байгуулан харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан даатгалын хураамж болох 1500 төгрөгийн хураан авсан байна. Энэ нь хууль бус бөгөөд тус компани Санхүүгийн зохицуулах хорооноос энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө ч аваагүй байгаа талаар ШӨХТГ-ын Т.Аюурсайхан мэдээллээ.
“Хаан даатгал” ХХК 2013-2015 он хүртэл бичгээр гэрээ байгуулалгүй хууль бусаар нийт нэг тэрбум 12.1 сая төгрөгийн хууль бус орлого олж, тэр хэмжээгээр иргэдийг хохироожээ.
Харин “Ард даатгал” ХХК Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан хэмээн иргэдийн зөвшөөрөлгүй СӨХ-ны төлбөр дээр 1000 төгрөг нэмж авдаг байжээ. Ингэснээр 2013-2015 оны хооронд иргэдээс 246.5 сая төгрөгийг мөн л хууль бусаар хураан авчээ.
Даатгалын компаниуд тодорхой хэмжээнд иргэдэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгосон байгаа ч энэ нь хууль бусаар мөнгө хураах үндэслэл болохгүй гэдгийг ШӨХТГ-ын дарга хэлсэн юм.
Дээрх зөрчлийг үндэслэн ШӨХТГ-аас иргэдэд учруулсан хохирлоо барагдуулах шаардлага хүргүүлсэн байна.
Иргэдийг хохиролгүй болгох ажлыг хэрхэн хийж байгаа талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг мөн үүрэг болгожээ.
Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдийг хохироосон ОСНААГ-ын удирдлагуудад хариуцлага тооцох, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналыг Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлжээ.