gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Ганзориг: Өглөөний цайндаа өндөг идэж байгаарай

А.Одонтуяа
2016-04-09
0
Twitter logo

Дотор заслын шийдэл нь цав цагаан, ханаа уран зургаар чимэглэсэн, тохилог орчинтой, амтат хоолтой газар бол Bluefin Cuisine De Art ресторан билээ. Энэ рестораны ерөнхий тогооч Энхбат овогтой Ганзориг нь 2011 оны Манчестер хотын шилдэг тогооч мөн 2014 оны тэргүүний залуу тогооч юм. Мөн тэрээр Bluefin Le Bistro -гийн ерөнхий тогоочоор ажилладаг. Монголчуудад “жинхэнэ” Итали хоолны соёлыг түгээж буй түүнтэй ярилцлаа. 

Тэрээр бидэнд Цагаан хясааны махан зууш хийж үзүүлснийг та доорх бичлэгээс үзээрэй. 

АЗИУД БИДНИЙ ХООЛЫГ ХИЙХ ГЭЛЭЭ ГЭЖ ГАДУУРХАХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ БАЙЛАА

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Э.Ганзориг гэдэг. Би эхээс зургуулаа. Айлын отгон хүүхэд. Аав маань шувуун фабрикийн Бөхөг компанид ерөнхий нягтлан, ээж маань Улаанбаатар банкинд нягтлан бодогч хийдэг байлаа. Тэр хоёр маань одоо тэтгэвэртээ гарсан. Миний бага нас шувуун фабрикт өнгөрсөн дөө. Одоо эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Багадаа тогооч болно гэж боддог байв уу?
-Яг ч тэгж бодож байгаагүй. Би багадаа өндөр настай эмээтэйгээ хамт амьдардаг байсан тул эмээгээ асарч хоол ундыг нь хийж өгдөг байсан. Тав билүү зургадугаар ангиасаа хуушуур хийгээд сурчихсан. Одоо бодоход тэр үеэс л тогооч болох замнал минь тавигджээ.

2007 онд Англи руу сурахаар яваад 2012 онд Монголдоо буцаж ирсэн. Тэнд таван жил амьдрахдаа гурван жилийн хугацаанд мэргэжлийн тогооч хүртлээ дэвшиж ажилласан. 

-Анх Англи явсан зорилго нь тогооч болох байсан юм уу?
-Уг нь Англи улс руу хэлний бэлтгэлд сурахаар явсан юм л даа. Лондон хотод байхдаа хичээлийнхээ хажуугаар гал тогоонд цагийн ажил хийдэг байлаа. Удалгүй Манчестер хотод амьдардаг эгч лүүгээ нүүсэн юм. Тэнд очоод хотоос зайдуу орших Манчестер Юнайтэд болон Манчестер Сити багуудын хөлбөмбөгчид болон дасгалжуулагч нарын амьдардаг баячуудын хотхоны Osteria Mauro гэдэг Итали ресторанд ажилд орсон. Тэнд би жил гаруй ажилласан. Эзэн нь 60 настай Итали өвгөн байдаг юм. Тэр надад их олон зүйл зааж сургасан. Эндээс л миний мэргэжлийн тогооч болох гараа эхэлсэн дээ.

Харин сүүлийн хоёр жилийн турш Манчестер хотын төвд байрлах Rosso гэдэг ресторанд ажиллаж байгаад ирсэн. Энэ ресторан бол Манчестер Юнайтэд багийн хамгаалагч байсан Рио Ферденандийнх юм л даа. Санки гэдэг тэнд ажилладаг тогооч ах маань оруулж өгсөн. 

-Таныг Манчестер Юнайтэд багийн фанат гэж сонссон юм байна. Дэмждэг багийнхаа тоглогчийн ресторанд ажиллах ямар байсан бэ? Сайхан дурсамжаа хуваалцаач?
-Тийм ээ. Би зөвхөн Манчестер Юнайтэд багийг дэмждэг. Фердинанд миний пастанд их дуртай, байнга иддэг. 

Манчестер хотод болж буй спорт, урлагийн арга хэмжээ болоход Рио Фердинанд зочдыг нь заавал ресторандаа хүлээж авдаг байсан. Бүх л одууд, Америкийн алдартнууд заавал Фердинандийн ресторанд зочилдог юм. Учир нь Фердинанд өөрөө нэр хүндтэйгээс гадна ресторан нь хотдоо хамгийн шилдгүүдийн тоонд багтдаг.

Мөн Манчестер Юнайтэд талбай дээрээ тоглосон үедээ заавал багаараа манай ресторанд ирж хоол иддэг байлаа. Намайг Монгол руу буцах болоход Рио Фердинанд пудволкон дээрээ “хийсэн бүхэнд чинь баярлалаа” гээд гарын үсгээ зураад дурсгал болгон өгч байсан.

  • Манчестер Юнайтэд багийн хагас хамгаалагч, дэд ахлагч Майкл Каррик болон Манчестер Юнайтэд багийн хамгаалагч байсан Рио Фердинанд
  • Манчестер Юнайтэд багийн хагас хамгаалагч байсан Андерсон
  • Манчестер Юнайтэд багийн хамгаалагч байсан Патриш Эвра

    -Тэндхийн рестораныг манайхтай харьцуулахад мэдээж өөр байх. Таны бодлоор Монголын хоолны соёл хэдэн жилийн хоцрогдолтой явж байна?
    -Мэдээж. Яагаад гэвэл Европт олон зуун жилийн өмнөөс хоолны соёл дэлгэрсэн. Тэр нь он цагийн эрхээр өөрчлөн солигдож улам л хөгжиж ирсэн. Харин Монголд одоо л хоолны соёл дэлгэрч эхэлж байна гэж хэлэхэд буруутахгүй. Сайн ресторанууд олноор нээгдэж байна. Гадаадаас ч мөн олон сайн тогооч нар авч ирж ажиллуулдаг болж. Харьцуулалт хэдий хол зөрөөтэй ч бид жил бүр л сайжирч, дэвшиж байгааг харахад таатай байна.

    Арван жилийн өмнө тогооч гэдэг мэргэжил зөвхөн цайны газарт л хэрэгтэй байдаг байлаа. Одоо бол энэ мэргэжлийг хүмүүс их сонирхож, сурдаг болсон байна. Бүр гадаад руу явж тогоочийн мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс ч байна. Энэ их дэвшил шүү.

    Би хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг үгтэй санал нийлдэг. 

    -Англид ажиллаж, амьдарч байх хугацаандаа олон л асуудалтай тулгардаг байсан байх. Хамгийн хэцүү нь юу байсан бэ?
    -Асуудал маш их байсан. Ялангуяа намайг Фердинандын ресторанд дөнгөж ажилд ороход их хүндрэлтэй байлаа. Тэнд нэг дор 15 өөр орны тогооч зэрэг ажилладаг юм. Тэдний дунд гэнэт л нэг Ази царайтай хүн ороод ирэхээр тэд "муусайн Азиуд бидний хоолыг хийх гэлээ" гэж гадуурхах хандлагатай байдаг байлаа.

    Мөн хэлний асуудал их тулгардаг байсан. Гэхдээ жилийн дараа би тэдгээр 15 тогоочийг тэргүүлж дээрээсээ гуравдугаарт эрэмбэлэгддэг болсон. Нэгдүгээрт Англи тогооч, хоёрдугаарт манай Монгол ах Санки, тэгээд би.

    -Ийм бага хугацаанд ингэтлээ дэвшсэний гол нууц нь юу байв?
    -Ер нь бол хөдөлмөр  шүү дээ. Би хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг үгтэй санал нийлдэг. Тэнд ажилладаг гадаадууд зөвхөн өөрийнхөө хийх ёстой ажлыг л хийдэг. Урдахаа дуусгачихсан бол бусдадаа тусална гэсэн ойлголт байхгүй. Харин Монголчууд бол юмыг хамжаад хийчихдэг, бие биедээ тусалдаг мөн ажил голохгүй хийдэг юм шиг анзаарагдсан. Би өөрийн хийх ёстой байсан пастагаа хийгээд дуусчихвал, мах шарах хүн байхгүй бол очоод л хийчихдэг байсан. Хүний ажил гэж бодолгүй бүх зүйл дээр сэтгэл гаргаж ажилладаг байсан. Тиймдээ ч захирлынхаа нүдэнд өртөж, хурдан дэвшсэн байх. 

    -Монголчууд гадаадад очоод өндрөөр үнэлүүлж ажиллах боломж нь хэр нээлттэй байдаг юм бэ?
    -Монголчууд IQ өндөртэй юмыг хурдан сурдаг хүмүүс. Миний хувьд Англид ажиллаж байх үедээ Англичууд болон бусад орны хүмүүсээс өндрөөр үнэлэгдэж байсан. Ер нь хувь хүний хичээл зүтгэл байхад бидэнд их олон боломж нээлттэй байдаг юм шүү дээ.

    -Та 2011 онд Манчестер хотын чадварлаг тогооч болж байсан юм байна лээ. Энэ тухайгаа ярихгүй юу?
    -Английн хойд бүсийн хотуудад ажилладаг залуу тогоочдын дунд сар бүр зохиогддог тэмцээн юм л даа. Явагдах зарчмын хувьд оролцогчид нэг орой гал тогоо болон ресторанаа бүрэн хариуцаж, 50 хүний хүлээн авалтын меню зохиож, үйлчлэх юм. Тус меню нь нэг зууш, үндсэн хоол, дессэртээс бүрдсэн байна. Оролцогч бүр гал тогоогоо хариуцаж, хүмүүстээ заавар өгч ажилладаг. Тэгээд үйлчлүүлэгч нарын санал хураалтаар ялагч нь тодорно.

    Би 2011 оны долоодугаар сарын шилдэг тогооч болж байлаа. Эндээс шалгарсан хүн цаашаа аваргын төлөө тэмцээнд оролцох ёстой байдаг. Гэвч би Монгол буцах болчхоод оролцож чадаагүй юм.

    -Яагаад Монгол руу ирэхээр болсон бэ?
    -Таван жилийг Англид өнгөрөөсөн байсан. Тэгээд ч сурсан юмаа Монголдоо хэрэгжүүлмээр санагдаад ирэхээр шийдсэн.

    Би 2012 оны 10 сард Монголд ирсэн. Манай Bluefin ресторан 2013 оны 10 сард нээгдэж байлаа. Ирээд хэсэг хугацаанд амралтын байдалтай байсан. Тэгээд энд ажиллах санал авсан даа.

    -Энд ирчихээд буцаж Англид ажиллах санал авч байсан уу?
    -Манай Санки гээд ах одоо Фердинандийн рестораны ерөнхий тогооч болчихсон. Тэр ахаасаа Англид буцаж ажиллах санал цөөнгүй авч байсан.

    Гэвч одоохондоо миний эндэх амьдрал дөнгөж төвхнөж эхэлж байна. Бас гадаадад олон жил болоод ирэхээр найз нөхөд, гэр бүл гээд л юмнаас их хөндийрчихдөг юм байна лээ. Монголын амьдралаас их холдсон байсан. Одоо л энэ бүгдэд дасаж эхэлж байгаа тул татгалзсан.

    ЕР НЬ АЛИВАА ЮМАНД СТАНДАРТЫГ БАРЬЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

    -Та тогооч болсноосоо хойш нийт хэдэн хоолны жор зохиосон бэ?
    -Тоолж байгаагүй юм байна. Ямар ч байсан алдартай тогоочдын фэйсбүүк болон цахим хуудсаар зочилж тэднээс санаа аваад өөрийн жорыг гаргаж ирдэг.

    -Танд хувийн ресторан нээх бодол бий юу?
    -Мэдээж тогооч болгонд өөрийн гэсэн мэргэшсэн хоолны төрөл байдаг. Би Итали ресторануудад ажиллаж байсан болохоор пастаны тогооч гэж хэлж болно. Тийм болохоор би ч гэсэн өөрийн мэргэшсэн хоолны төрлөөрөө хувийн ресторан нээхийг хүсдэг. Гэхдээ ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд байхгүй. Учир нь надад сурах зүйл маш их байна.

    -Та тэгвэл тогоочийнхоо хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?
    -Манай рестораны захирал их мундаг тогооч мөн хувь хүний хувьд ч их дайчин хүн. Захирал болон интернетээс их юм сурдаг. Бас Англид байгаа Санки гээд ах уруугаа ярьж зөвлөгөө авч өөрийгөө хөгжүүлдэг дээ.

    -Ингэхэд та өөрийн шавь нараа сургаж эхэлсэн үү?
    -Одоогоор дөрөв, таван хүүхдүүд сургаж байгаа. Тэд дөнгөж технологийн дээд сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд л дээ. Тэдэнд би Англид сурсан зүйлсээ яг стандартынх нь дагуу зааж өгч байна.

    Харин ажлын туршлагатай хүүхдүүдэд юм заахад хүндрэлтэй байдаг. Учир нь тэд аль хэдийн өөрсдийн арга барилаа олчихсон байдаг юм. Олон улсын стандартынх нь дагуу хоол хийх аргыг заагаад өгөхөөр өөрийн болгоод өөрчлөөд хийчихдэг.

    Хүнсний технологийн сургуулийн багш нар, мастер тогооч нар, ажил олгогч нар хамтраад тогоочдын сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл Монголд тогоочийн сургалтад хамрагдаж буй хүүхдүүд бидний бэлтгэсэн шинэ системийн дагуу мэргэшинэ гэсэн үг. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжээд эхэлнэ. Ер нь аливаа юманд стандартыг барьж ажиллах хэрэгтэй.

    -Рестораны талаар Монголчуудын ойлголт бага байдаг шүү дээ. Жишээ нь зүгээр л хоол идээд гардаг газар гэж ойлгодог, хоол нь ирэхгүй удахаар бухимддаг, порц багатай мөртлөө үнэтэй байна гэж шүүмжилдэг зэрэг асуудал байдаг. Тэгвэл ресторан гэж таны хувьд юу юм бэ?

    -Манай рестораны хувьд гурван салбартай. Салбар бүр өөр өөрийн онцлогтой. Харин манай талбайн салбар бол чимэглэлтэй хоол гардаг. Үүнийг зарим хүмүүс ойлгохгүй үнэтэй байна, порц багатай байна гэж бухимдах асуудал үүсдэг.

    Миний бодлоор ресторан бол хувь хүний таашаал аваад гардаг газар. Дан амттай хоолтой байгаад зогсохгүй гоё орчинтой, үйлчилгээ сайтай байх ёстой.

    -Эрүүл хооллолтын асуудал сүүлийн үед их хөндөгдөж байна. Монголчууд энэ тал дээр ч их анхаарч, сайн сонголт хийдэг болж. Таны эрүүл хооллолтын тал дээр өгөх зөвлөгөө?
    -Бидний махны хэрэглээ их байдаг. Үүнийг багасгах хэрэгтэй. Мөн өглөөний цайндаа байнга өндөг идэж байхыг зөвлөмөөр байна. Учир нь өндөг хүнд өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг өгөхөөс гадна эрүүл мэндэд тустай.

    Хэрэв оройн хоолны дэглэм барьж байгаа бол өдөр нь их хоол идэхэд зүгээр. Мөн Монголчууд загас буюу далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Хэдий манайд далайн гаралтай бүтээгдэхүүн байхгүй ч гэлээ импортоор долоо хоног бүр шинэхэн загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүд орж ирж байна. Долоо хоногийн ядаж нэг өдөр загасны мах идэж байвал сайн.

    Хавар болж байгаа учир халгай, яргуй, гишүү зэргийг хоолондоо хэрэглэвэл эрүүл мэндэд тустай.

    -Улаанбаатарт зочлох дуртай ресторан байгаа юу?
    -Би ер нь Ази болон Энэтхэг хоолонд дуртай. Хамаатныхаа ажиллуулдаг Солонгос ресторанд зочлох дуртай. Гэхдээ ихэвчлэн эндээ хоол иддэг. Учир нь манай ресторан бүх зүйлийг стандартын дагуу хийдэг юм.

    -Танайхтай өрсөлдөхүйц ресторануудыг нэрлээч гэвэл?
    -Сайн сайн газрууд маш их байна. Анх намайг ирэхэд Монет хамгийн шилдэг байсан одоо ч сайн ресторан хэвээр байна. 

    Миний бодлоор шинээр нээгдэж байгаа ресторанууд хүний нөөцөө сайн бүрдүүлдэггүй. Сэтгэлийн хөөрлөөр баахан хүн ажилд авчихдаг. Гэтэл энэ салбарт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байж тэр ресторан шилдэгт багтаж чадна.

    Мөн ресторанууд гаднаас сайн тогооч нар авчирч ажиллуулдаг нь их сайшаалтай. Учир нь Монголчууд тэднээс их юм сурна шүү дээ.

    НЭГЭН АНГЛИ ЭМЭГТЭЙ “БИ АМЬДРАЛДАА ИЙМ САЙХАН АМТЫГ МЭДЭРЧ БАЙСАНГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН 

    -Хоолны салбарын бизнесийг амжилттай авч явах гол хүчин зүйл нь юу байдаг вэ?
    -Рестораны хувьд олон хүчин зүйлсээс бүрдэнэ. Зөвхөн хоол сайтай байгаад байж болохгүй. Сайн менежмент, найрсаг үйлчилгээ, найдвартай үйлдвэрлэл гурваас бүрдэж байж тэр сайн ресторан болно.

    -Хотоор дүүрэн байгаа жижиг гуанз болон цайны газруудыг юу гэж боддог вэ?
    -Хүн болгон үнэтэй ресторанд ороод хоол идээд байж чадахгүй шүү дээ. Тиймдээ ч эдгээр газрууд байх ёстой гэж би боддог. Хамгийн гол нь тэд стандартаа баримталж ажиллах хэрэгтэй.

    -Хоол гэдэг таны хувьд юу вэ?
    -Хоол бол урлагийн бүтээл шүү дээ. Хүн зөвхөн идэж таашаал авдаггүй бас харж таашаал авдаг. Тиймээс л би урлагийн бүтээл юм болов уу л гэж боддог.

    -Тогооч бол цаг наргүй ажил шиг санагддаг. Танд чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
    -Ихэвчлэн гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, хүүхдүүддээ салхинд гаргадаг. Мөн амарсан өдрөө гэртээ хоёроос гурван хоол хийдэг.

    -Тогооч хүмүүсийг гэртээ хоол хийдэггүй байх гэж бодож байлаа?
    -Өмнө нь би ч бас тэгж боддог байсан. Харин хүүхдүүд маань намайг хоол хийхэд их дуртай байдаг юм. Би тэр болгон амраад байнга хоол хийж өгч чаддаггүй болохоор тэр байх.

    Хүмүүс тогоочийг их амархан ажил гэж бодоод байдаг юм. Гэвч миний хувьд тогооч болохын тулд их хүнд хэцүү замыг туулж байлаа. 

    -Хийх дуртай хоол? 
    -Ер нь хийж байгаа бүх хоолондоо дуртай. Би хоолыг сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Ялангуяа гэртээ хийж байгаа хоолондоо маш их дуртай. Учир нь эхнэр, хүүхдүүд маань магтаж, их урам хайрладаг. Бас паста хийх дуртай. Англид байхдаа сүүлийн гурван жилийн турш Итали ресторанд ажилласан учраас пастагаар дагнасан гэж хэлж болно.

    -Тэгвэл таны үйлчлүүлэгч нараасаа сонсож байсан хамгийн гоё урмын үг юу байсан бэ?
    -Англид болсон шилдэг тогоочийн тэмцээний үеэр нэгэн Англи эмэгтэй “би амьдралдаа ийм сайхан амтыг мэдэрч байсангүй” гэж хэлж байсан. Энэ нь надад их урам хайрласан. Ер нь миний пастанд хүмүүс их дуртай байдаг, урмын үг их хэлдэг.

    -Та гадныханд Монгол хоолоо хийж өгдөг байсан уу? Хамгийн их бахархдаг эсвэл хийх дуртай Монгол хоол тань юу вэ?
    -Англид байхдаа амралтын өдрөөр найзууддаа хорхог хийж өгч байлаа. Тэр үнэхээр бахархмаар байсан шүү. Учир нь хүн болгон магтаад амаа олохгүй идэж байсан.  

    -Таны мөрөөдөл юу вэ?
    -Ер нь би мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад явж байна. Би өнөр өтгөн гэр бүлд өссөн. Тиймдээ ч олуулаа байх дуртай. Ер их энгийн мөрөөдөл л дөө. Олон хүүхэдтэй болчхоод, элэг бүтэн сайхан амьдрах юмсан гэж хүсдэг.

    -Тогооч болохыг хүссэн хүүхэд залууст өгөх зөвлөгөө?
    -Хүмүүс тогоочийг их амархан ажил гэж бодоод байдаг юм. Гэвч миний хувьд тогооч болохын тулд их хүнд хэцүү замыг туулж байлаа. Тогооч бол цаг наргүй ажил. Баяр бүрээр хүмүүст үйлчлээд, хүмүүсийг баярлуулаад л явж байдаг. Харин сайн тогооч болохын тулд мэдээж маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. 

    -Танд баярлалаа. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан