Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал хийж байна.
Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээний дараа Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зуржээ.
Оросын тал “Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө оросын тал хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, хамтын ажиллагааны тодорхой боломжууд нээгдэнэ гэв. Түүнчлэн, Оросын тал энэ жилийн долдугаар сард Улаанбаатар хотноо болох “Ази-Европ”-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүрэг Монгол Улсад ногдоод байгааг онцлоод, энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ онд болох Гурван талт дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгаагаа сайд харилцан нотлов.