Дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын хамтарсан анхны тоглолт болох “Хайртай хүндээ” тоглолт энэ баасан гарагт Crocus Event Hall-д болно.
Тэд 2012 оноос хойш уран бүтээлийн хамтрагчид болж, “Хайртай хүндээ” дуунаас эхэлсэн тэдний хамтын уран бүтээлүүд нь үзэгч, сонсогчдын таашаалд хүрсээр ирсэн. Тиймээс анхны уран бүтээлээрээ тоглолтоо нэрлэжээ.
Тоглолтод үзэгч, сонсогчдын сэтгэлд хүрсэн дуунуудаасаа дуулах бөгөөд бүх дуу амьд хөгжимтэй гэдгээрээ онцлог.
“Хамтарсан анхны тоглолт учраас маш их хичээж ажиллаж байна. Бэлтгэл хангагдаж дуусах шатандаа орсон. 26 дууг амьд хөгжимтэй дуулна” хэмээн дуучин С.Зоригт тоглолтынхоо талаар танилцуулсан юм.
Тэдний тоглолтод урилгаар Рэппэр Цэцэ, Дандий, Маралжингоо, NMN нарын уран бүтээлчид өөрсдийн ая дуугаа өргөнө. Мөн үзэж амжихгүй хүмүүс Univision, DDish-ээр шууд дамжуулалтыг үзэх боломжтой.
Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn-ээр захиалах боломжтой.