2105 жилийн тэртээ амьдарч байсан Хятадын их хаан Зин-дигийн оршуулгаас дэлхийн хамгийн эртний гэж болох цай олжээ. Их хаан нөгөө ертөнцөд очсон хойноо ч цай уухаар шийдсэн бололтой. Өмнө нь цай олж байгаагүй боловч Төвд рүү цай экспортолж байсан тухай мэдээлэл эртний судар бичгүүдээс олддог гэнэ.
Хятадын шинжлэх ухааны академийн эрдэмтэд энэ нээлтийг хийсэн бөгөөд тусгай багаж төхөрөөмжийн тусламжтай манай тооллоос өмнөх онд хамааралтай цай болохыг тогтоосон аж. Хааны шарилаас зэр зэвсэг, шаазан эдлэл зэргийг мөн олсон байна.
Шарилыг Чанань тосгоны ойролцоо 1990-ээд оны үед илрүүлсэн боловч саяхан цайны навч болохыг тогтоожээ. Цайны навч дээд зэргийнх юм байна.
Эх сурвалж: Independent