-Хиагтын гэрээгээр тасалдсан гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг санагтун-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 106 жилийн ойд зориулан үг хэллээ.
"Өвөл цагийн идэр ес тачигнах энэ өдрүүд Монголчууд бидний хэзээ ч үл мартагдах түүх бүтээгдсэн өдөр юм. 1911 арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан.
Үүнийг та бид хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна. Олон газрын Монголчууд нэгэн цул нэгдмэл болж Их хүрээний зүг мөргөж байсан. Хаан нь төр, шашныг хослон барих болж, төр ёсыг эрхэмлэн хүндэтгэж иржээ.
Бидний хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр бол хэзээ ч үл мартах өдөр юм. Байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангаргаа хичээнгүйлэн хайрлана гэдэг үгийг өнөөгийн төрийг барьж буй хүмүүс өдөр бүр санах хэрэгтэй.
Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, эрх мэдэлд шунах, хээл хахууль авах, хууль зөрчин дураараа авирлагсдыг чангалан шийтгэж байсан баримтууд ч түүхийн шар хуудсанд үлдсэн байна.
Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, эрх мэдэлд шунах, хээл хахууль авах, хууль зөрчин дураараа авирлагсдыг чангалан шийтгэж байсан баримтууд ч түүхийн шар хуудсанд үлдсэн байна. Эмх замбараатай, эрэмбэ журамтай улсыг сэргээн эхлүүлсэн гэдгийг бид бүхэн санаж, сэрж, хүндэтгэн дурсах учиртай юм.
Түүх бол алдаа онооны оньс юм. Түүх бол өнгөрснөөс одоог дайрч, ирээдүйд одох галт тэрэг. Гэвч Монгол төрийн зүтгэлтнүүдийг дотоодод нь хагаралдуулж, өөр өөрийн эрх ашигт урвуулах, бусад улс орнуудын далд хуйвалдаан зэрэг санасан хэрэг сэтгэлчлэн бүтсэн үйл явдал 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдсан байдаг. Хиагтын гэрээнээс хойш монголчуудын итгэл эвдэрч, улсын эрх ашгаас илүү хувиа хичээсэн байдалтай, олон газрын монголчууд нийслэл хүрээнээс буцсан энэ хэдэн жилийн түүхийг бид мартаж болохгүй. Тийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг санах хэрэгтэй.
Улс нь үнэгүйдэж, улс оронд нэгдсэн үнэт зүйлгүй болсон үе байсныг бид бас санагтун. Харин цагийн тохиол, Орос оронд өрнөсөн шинэ цагийн нөлөөгөөр Монголын сэхээтэн, худалдаачин хүмүүс улс орноо дахин мандуулж, их хувьсгалыг эхлүүлсэн 1921 оны Ардын хувьсгал байсныг Та бид сайн мэднэ.
1921 оны Ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тасралтгүй үргэлжлэл, үзэл санааны өв залгамжлал байсан билээ.
Эдгээр хувьсгалуудын үйл хэрэгт төр улсынхаа төлөө нэгэн үзүүлт сэтгэлээр зүтгэсэн ахмад үеийнхний чин сэтгэл, үнэт зүйлийнх нь цөм өнөөгийн Монгол Улс юм. Туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тунхагласны 106 жилийн ойн энэ өдөр та бид Монгол түмнийхээ төлөө, Монголын хувь заяа үнэт зүйлийнхээ төлөө юу хийх вэ, тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгээ жил бүрийн энэ өдөр санаж, тухайн жилдээ хийсэн үйл хэргээ дүгнэж байвал шинэ жил тэмдэглэхээс илүү үнэтэй, бас онцлогтой байх болно.
Алдсан алдаагаа ухаарч, залхуу нь санаж сэрж, зүтгэлтэй нь үр дүнгээ гаргаж байгаасай гэж хүсэж байна. Монгол төрийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай. Монголын тусгаар тогтнол мөнх оршиг ээ!