“УБТЗ” ХНН-ийн Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг танилцжээ.
Тус үйлдвэр нь 1997 онд ашиглалтад орсон бөгөөд жилдээ 180 мянган ширхэг төмөр бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Нийтдээ 150 гаруй ажилтантай, үндсэн зургаан цех ажиллаж байна.
Хөтөлийн бетон дэрний үйлдвэр нь анх БНХАУ-ын технологи стандартаар “FZ” маягийн бетон дэр үйлдвэрлэж байсан бол 2006 оноос ОХУ-ын ША-05 маягийн “АРС” бэхэлгээт бетон дэрний илүү дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.
Энэ онд 105 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөс эхний хагаст 50 мянгын үйлдвэрлэсэн байна.
Түүнчлэн Тулагч мөрийн хэсэгтээ 170 кн, голдоо 110 кн ачаалал даах чадвартай, 40-50 жил ашиглагдах боломжтой төмөр бетон дэр, М150-М600 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэсэн аж.