gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шведийн гүнж таалал төгсчээ

Б.Нямдарь
Дэлхийд
2013-03-11
0
Twitter logo
Б.Нямдарь
0
Twitter logo
Дэлхийд
2013-03-11
Шведийн гүнж таалал төгсчээ
Шведийн гүнж Лилиан 97 насандаа таалал төгсчээ.

Гүнж Лилиан Уэльсийн Суонси хотноо 1915 онд төрж 16 настайдаа гэр бүлийн хамт Лондон хот руу нүүж тэндээ хувцас загварын модель хийх болжээ. Тэрбээр 1940 онд Шотландын жүжигчин Иван Грэйгтэй гэрлэсэн юм.

Лилиан 1943 онд нэгэн үдэшлэг дээр Шведийн ханхүү Бертильтэй танилцжээ. Тэрбээр ханхүүтэй учирснаас хойш хоёр жилийн дараа буюу 1945 онд нөхөр Иванаас салсан аж. Лилианыг харц гаралтай, өмнө нь хүнтэй гэрлэж байсан гэх шалтгаанаар тэдний харилцааг дэмжих хүн бараг байгаагүй юм.  Гэвч тэд үүнийг эс тоон хамтдаа амьдарсаар 1976 онд албан ёсоор гэр бүл болжээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Лилианыг үлгэр дээр гардаг Үнсгэлжин хэмээн ч нэрлэж байв. Тэд хүүхэдгүй байсан бөгөөд ханхүү Бертиль үүнд их харамсаж, гунигладаг байсан гэж тэдний ойр дотны нэгэн хэлсэн байдаг.

1997 онд ханхүү Бертиль нас барсан бөгөөд Лилиан хамтын амьдралаа босгоход нь тулгарсан саад бэрхшээлийн талаар илэн далангүй бичсэн номоо 2000 онд хэвлүүлсэн юм.

Түүний нас барсан шалтгааны талаар албаныхан тодорхой хариу өгөхгүй байгаа ч тэрбээр 2010 оноос хойш сэтгэцийн өвчнөөр ихэд шаналж олны өмнө ил гарахаа байсан аж.

Шведийн ерөнхий сайд Фредрик Рейнфельдт “Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, хааны гэр бүлийн нэгэн гишүүн харамсалтайгаар хорвоог орхилоо” хэмээжээ.

Б.Сондор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан