Урийн хошуу цааш эргэж жамаараа өвөл ирэх цаг ойртлоо. Орон нутагт намрын ажил төрөл нь өвлийн бэлтгэл болдог тул цаг үеийн байдлыг сонирхож Өвөрхангай аймгийн ХХААЖДҮ-ийн газрын дарга Ч.Чинбаттай хэдхэн хором хөөрөлдлөө.
-Намрын сар гарлаа. Мал аж ахуйн хувьд манай аймагт зуншлага ямар болов?
-Энэ жил манай аймгийн нутаг алаг цоог зунтай байлаа. Нутгийн өмнөд хэсгийн Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумын хойт хэсгээр зун эрт ирж ногоо дэлгэрэн мал сүрэг тэвээрсэн бол хангайн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянгад ч зуншлага гайгүй гэж хэлж болохоор байсан. Шимтэй цэцэг ногоо дэлгэрч мал таргалах ид үед манай ихэнх нутагт бороо хур багасч чийггүйдэн ногоо ургасан газар нь гандаж хатаж эхэлсэн юм. Наадмаас хойш энд тэнд цоолдон чийг жаахан буусан хэдий ч бэлчээрийн ургацыг сайжруулж өтгөрүүлэхэд төдийлөн нөлөөлөх хэмжээнд хүрээгүй.
Хангай, говийн зааг буюу аймгийн нутаг дэвсгэрийн дунд хэсэгт (аймгийн нутаг дэвсгэрийн гуравны нэг гэсэн үг) энэ жил зуншлага ер нь тааруу, гандмал байсан, хажуугаар нь үлийн цагаан оготно гэх ногоо, өвсний дайсан бэлчээр их сүйтгэсэн. Нутгийнхны ажиглалт болон олон жил тэнгэр дэлхийн байдлыг тандаж ааш аягийг нь андахаа байсан хашир малчдын ярьж хөөрч буйгаар бол манай аймгийн нутагт ирэх өвлийн цаг агаар таагүйтэж мал өвөлжилт хүндрэх байх гэсэн таамаглал зонхилж байна. Гэхдээ цаг уурын албанаас албан ёсны прогноз ирээгүй байгаа. Ер нь бид энэ өвөл цас зудархаг хүйтэн өвөл ирж болзошгүй хэмээн өвлийн бэлтгэлээ базааж эхлээд байна.
-Ирэх өвөл аймгийн хэмжээгээр хичнээн мал өвөлжих бол?
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад мал сүргийн элдэв хорогдол бага байгаа. Том малын зүй бус хорогдол гэхэд л 2,9 хувьтай байна. Энэ нь мал онд оролт 97,4 хувьтай гэсэн үг. Ноднин өдийд 750-800 мянга орчим төл бойжуулаад байсан бол одоогийн байдлаар нэг сая 70 мянган төл авч малын тоо толгой өнгөрсөн оноосоо 400 орчим мянгаар нэмэгдэх хандлагатай боллоо. Манай малчид өнгөрсөн жил 3.4 сая мал тоолуулсан юм. Мал сүргийн тоо дөрвөн саяд дөхөж өсөх нь хөдөөгийнхний аж амьдрал дээшлэхэд эерэг талтай авч өнгөрсөн жилийн тоолуулсан малын тоо толгойд бэлчээрийн даацыг харьцуулахад хүрэлцээгүй гэдгийг бараг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл энэ өвөл бараг дөрвөн сая мал бэлчинэ гэхээр энэ байдал улам дордно. Мал сүргийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилт тавьж тооноос чанарт шилжихийг эрхэмлэж байгаа. Өвлөөс урьтаж цагийн хатууг даахгүй байж магадгүй малыг заазлах ажил зохион байгуулна.
-Үүнтэй холбогдуулан сонирхоход манай аймгийн төвд махны үйлдвэр байгуулах сураг гарсан?
-Тиймээ, махны үйлдвэр Арвайхээр сумын төвд баригдаж байгаа. Хувийн хөрөнгө оруулалтаар үйлдвэр байгуулж байгаа компанийхний яриагаар бол өдөрт 1000 бог, 250 бод нядалж түүхий эдийг нь зөв хадаглаж боловсруулах хүчин чадалтай юм билээ. Мөн 1000 тн-ын багтаамжтай зоорьтой байх юм гэсэн. Тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр босох уг үйлдвэрийг ирэх арваннэгдүгээр сарын дундуур ашиглалтад оруулах зорилттой. Одоогийн байдлаар барилга байгууламжийн нь суурийг нь цутгаж зарим хийцийг ашиглахад бэлэн болгосон. Энэ үйлдвэр ашиглалтад орвол зарим түүхий эдийн үнэ тогтмолжиж малчдын ашиг орлого ахих байх гэж бодож байна.
-Хавар тариалсан ургацын байдал орон нутагт ямар байгаа бол?
-Манай аймгийн тариаланчдын төмс, хүнсний ногооны талбай жилээс жилд нэмэгдэж байна. Энэ хавар 243 га-д төмс, 127 га-д хүнсний ногоо тариалсан нь өмнөх жилийнхээсээ талбайн хэмжээ ахисан үзүүлэлт юм. Ногоочид ч туршлагажиж га-гаас авдаг ургац нь дээшилж байгаа. Харин үр тарианы хувьд уналтын байдалтай хэвээрээ, дөрвөн жил ургац аваагүй сууцгааж байна. Энэ хавар 980 га-д үр тариа суулгасан нь урьдчилсан баланс тогтоолтоор ургац гайгүй гарсан нь тогтоогдсон байна лээ. Тогтоогдсон үзүүлэлтээр бол га-гаас 10 орчим центнер улаан буудай авч өнгөрсөн жилийнхээ хурааснаас 50 хувиар үр тарианы ургац нэмэгдэх төлөвтэй байна.
-Хадлангийн тухайд?
-Үнэнийг хэлэхэд манай аймгийн нутагт энэ намар арвин хадлан авчих талбай хомс. Говийн малчид уламжлалаараа сахилдаг, таанын зоодой хийж мушгиж байгаа. Хангайдаа бол ойн цоорхой мэтийн бага шиг талбайгаас хамж шимж хадаж байна. Ер нь алсын хадланд гарна. Бас өвс худалдаж авна. Хархорин, Өлзийт сумынхан Булганы Рашаант, Баяннуураас хадлангийн талбай авсан. Нарийнтээл суманд малын өвс, тэжээл хадагладаг улсын нөөцийн газар бий болсон. Сант суманд мөн тийм нөөцийн агуулах бий. Гэхдээ үүнд найдах биш, бүхий л бололцоогоо ашиглаж хэрэгцээтэй үед малаа хоолгүйдүүлэхээс аврах тэжээлийн нөөц бүрдүүлнэ.
-Таны ярианаас үзэхэд зарим сумын малчид нутагтаа өвлийг давах гэвэл хүндрэлтэй юм шиг байна?
-Манай аймгийн зарим сумын малчид Архангай , Булган, Төв аймгийн нутагт өвөлжих байх. Одоогоор дээрх аймгийн удирдлагуудтай ярилцсан зүйлгүй байна. Ер нь бол бид бие биенээ ойлгож цаг агаарын нөхцөл хүндэрсэн үед нүүдэллэж харилцан өвөлжих, хаваржих нь бараг уламжлал болсон хөршүүд. Дундговь аймгийн нутаг гантай дуулдана. Тэдний малчид манай нутаг руу урд зүгээс шахаж өвөлжвөл манай малчид хойшоо сум, аймаг дамжин нүүж өвөлжих байх гэж бодож байна.
-Зарим жилийг бодвол энэ онд Өвөрхангайнхан цөөн наадам дэглэх шиг болсон. Гэхдээ л олон мянган адуу уралдуулж уяж сойсон. Тарга хүчээ алдсан бод өвлийг хир ажирдаг бол ?
-Нутгийн наадам дууссан бололтой, ойрын хоногуудад нийслэлийн шав тавьсан Их Монгол уулын хавьд хийх наадмаас өөр найрын сураггүй байна. Адуун сүрэг зургаан жил дараалан өсч байгаа. Уяачид шилдэг морьдоо уралдуулдаг тул тарга хүч нимгэн ч өвлийг давгүй давдаг бололтой. Наадмын ачаар адууны чанар төлөвлөлтгүй сайжирч байгаа нь мэдрэгддэг болжээ.
Ж.Дангаа