Улсын драмын эрдмийн театр шинэ ерөнхий найруулагчтай боллоо. Тус театрын ерөнхий найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Бирваагийн Мөнхдорж гавьяаны амралтаа авснаас хойш нэлээд хэдэн cap уг алба эзэнгүй, энэ хэрээр томхон өрсөлдөөний талбар болоод байсан билээ. Хэд хэдэн найруулагчийг ерөнхий болох магадлалтай талаар яригдаж байснаас Чойнхорын Найдандорж тодорч, Б.Мөнхдорж багшийгаа залгамжлахаар болжээ. Улсын драмын эрдмийн театрын удирдлага, хамт олон театрынхаа хамгийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг түүнд даатгав.
Эрдмийн театрт Ч.Найдандорж шинэ хүн биш. 1982 онд УБДС-ийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад төгсөөд театрт жүжигчнээр ирсэн. "Эрдэмтний яриа", "Алтан түлхүүр". "Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага", "Эмч нар", “Гарваа", "Интоорын цэцэрлэг", "Сократын сүүлчийн шөнө" зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог олон бүтээлд дүр бүтээгээд амжсан нэгэн. Найруулагчийнх нь хувь ч Ч.Найдандоржоор овоглосон бүтээл цөөн биш. Алдарт "Ромео, Жульетта", "Ижил хүйстэн", "Тамгагүй төр", "Сарны цагаан цус" гээд Эрдмийн театрын тайзнаа найруулагчийн ур ухаанаар шаглаж бүтээсэн жүжгүүд нь хэзээ ч тоглосон үзэгч олонтой байдаг юм.
Театрыг тухайлсан нэрээр нь биш, найруулагчаар нь тэрнийх, энэнийх гэж нэрлэх нь бий. Улсын драмын эрдмийн театр 78 жилийн түүхэндээ 10 гаруй ерөнхий найруулагчийн нүүр үзсэн байдаг. Ерөнхий найруулагч болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий урлах эрдмээрээ театрын түүхэнд олон өнгийн гэрэлт зам үлдээсэн. С.Гэндэнгийн, Л.Ванганы, Г.Доржсамбуугийн, Б.Мөнхдоржийн гэсэн өвөрмөц онцлог бүхий тэр замыг Ч.Найдандорж гэдэг найруулагч яаж урлах нь театрын ирэх шинэ улирлын нээлтээс харагдаж эхлэх биз ээ.
Д.Мөнх