gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэг сартай хүүхэдтэй эмэгтэйн ялыг удаа дараа хойшлуулсан болохоор энэ удаа хойшлуулах боломжгүй байсан

2010-06-14
0
Twitter logo
0
Twitter logo
2010-06-14
Нэг сартай хүүхэдтэй эмэгтэйд Монголын шүүх хатуурхаж гурван жилийн хорих ял ногдуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болов. Энэ талаар Нийслэлийн шүүхийн Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Д.Цэвээнцэрэнтэй уулзаж, ярилцлаа.

-Нэг сартай хүүхэдтэй эмэгтэйд гурван жилийн хорих ял ногдуулсан байсан. Тэр эмэгтэй ямар хэрэг үйлдсэн юм бэ. Бага насны хүүхэдтэй хүний ялыг хойшлуулах ч юм уу тэнсэх хуулийн заалт байдаг биз дээ?

-Энэ эмэгтэйн хувьд 2003 онд 16 настайгаасаа хулгайн хэрэгт холбогдсон. Тухайн үед насанд хүрээгүй гэдгээр нь ялыг нь хойшлуулж байсан. Гэтэл тэрээр засрахгүй гэмт хэрэг үйлдсээр л байсан. Тэр 2007 оны таван сард тэнсэн харгалзах ял авсан. Тэгээд долоон сард дахин хэрэгт холбогдож ял аваад тэр ял нь өнгөрсөн онд Өршөөлийн хуулинд хамрагдсан. Төрийн өршөөлд багтаад ч засралгүй зургаа дахь удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Ингээд Баянзүрх дүүргийн шүүхээс гурван жилийн ял оноосон. Одоо хүүхэд нь дөнгөж нэг сартай нь үнэн. Гэхдээ үүнийг харгалзах хуулийн зохицуулалт хараахан алга. Ялыг нь хойшлуулах гэхээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бус давтан үйлдэл олонтой. Анх удаа байсан бол ялыг нь хойшлуулж болдог.

-Тэр эмэгтэйг өмгөөлөгчөөр хангаагүй гэсэн мэдээлэл гарсан?
-Тэр эмэгтэй өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн бичгээ шүүхэд өгсөн. ЭБШХ-д “…хэргийн холбогдогч өөрийгөө өмгөөлж шүүх хуралд оролцож болно” гэж заасан байдаг тэр дагуу л тэр эмэгтэйн хэргийг шийдсэн.

-Нийт хэдэн удаагийн үйлдлээр бусдад хэдэн төгрөгийн хохирол учруулсан юм бол?
-Энэ эмэгтэй шүүхээр удаа дараа таслагдсан гэж дээр хэлсэн. Бусдад их хэмжээний хохирол учруулдаг ч амьдарлын боломж муутай гэдэг шалтгаанаар бусдын хохирлыг төлж барагдуулдаггүй. Уг нь шүүхийн захирамж н.Үүрийнтуяагаас мөнгө гаргуулж хохирогчдод гаргаж өгөх шийдвэрийг хуулийн дагуу гаргасан байдаг. Хамгийн сүүлд шийдэгдсэн хэрэг дээр нийт зургаан удаагийн үйлдлээр иргэдэд нэг сая найман зуун мянган төгрөгийн хохирол учруулсан байсан.

Н.Яруу

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан