Нийслэлтэй хаяа дэрлэн байрлах чимээгүй хот мянга гаруй га газар эзэлдэг. Тодруулбал, Нарангийн энгэр 300 орчим, Даландавхар 137, Өлзийт 35 га газар эзэлдэг. Нийт хорь орчим оршуулгын газар байдаг. Анхнаасаа хот ингэж өргөжин тэлнэ гэж тооцоолоогүйгээс өдгөө нийслэл чимээгүй хоттой холилдож, хил хязгаар гэх юм үгүй болжээ.
Бурхан болоочдоо оршуулж, хойчийн буяныг нь үйлдэх нь хүний ёс ч эргээд түүнийгээ арчилдаг, жинхэнэ утгаар нь хүндэтгэдэг байх учиртайсан. Гэтэл өнөөдөр манайд энэ байдал алдагдаж, айлын хашаан дотор булш, бунхан байх нь ердийн үзэгдэл болж. Даландавхар, Цагаан даваа гэх зэрэг оршуулгын газрын 80 орчим хувь нь эвдэрч, сүйтгэгдсэн. Тэдний цөөнгүй хэсэг нь буюу албан ёсны тоо баримтад өгүүлснээр нийслэлийн 25 мянган айлын хашаанд шарил байдаг аж.
Ингэж энд тэндгүй замбараагүй байрлах оршуулгын газруудыг цэгцлэх, оршуулсан шарилыг чандарлах, шилжүүлэх журмыг НЗДТГ-аас Улаанбаатар хотноо мөрдөх гэж байна. Учир нь, өнөөдрийн байдлаар оршуулгын газар жил ирэх тусам 20-25 га-аар нэмэгдэх болжээ. Байгаль дэлхийдээ эргэн шингэж, үлдсэн хүмүүс нь ч талийгаачдынхаа хойчийн буяны төлөө эх болсон газрын хэвлийд буцаан үлдээх нь зүй ч хоёр хот нийлэн байрласан манай нөхцөлд энэ нь хэдийн аюул болж хувирсан. Үүнээс үүдэн хотын ус, агаар, хөрс улам бүр бохирдох болсон.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр шарилаас 20 гаруй төрлийн хорт хий ялгардаг бөгөөд газар гэсэх цагаар буюу ялангуяа долдугаар сард халдварт шар, сүрьеэ өвчин газрын хөрснөөс дэгдэж хүнд халдах магадлалтай болдог. Нийслэлд жилд 5800-6500 орчим хүн нас бардгийн 30 орчим хувь нь халдварт болон хорт хавдраар хорвоог орхидог гэсэн судалгааг ч холбогдох газрууд хийжээ.
Хөрс, газрын хэвлийд оршуулсан шарилд тухайн хүнийг үхэлд хүргэсэн өвчний нянгууд олон жил усталгүй үлддэг. Сүрьеэгийн савханцар гэхэд 30-40, боом 30, тарваган тахал 40 жил байх магадлалтай аж. Шарилаас гарах хорт хий нь газрын хэвлийд ч хадгалагдаж үлддэг байна. Бурхан болооч-доо элдвээр хэлэхдээ биш юм. Эргээд хүн амьдарч байгаа нөхцөлд оршуулгын газар хаяа дэрлэн байгаа нь ариун цэврийн хувьд зохимжгүйг энд хөндөхийг зорьсон юм.
Тэгээд ч энэ нь иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд нөлөөлөх төдийгүй нийслэлийн өнгө үзэмжийг гутаадаг. Иймээс дээрх ажлын хүрээнд нийслэлээс Самбалхүндэв, Өлзийт хороолол дахь оршуулгын газруудыг хашаа барьж тусгаарлах, Хятад иргэдийг оршуулсан газрыг хөндөн шарилуудыг нь чандарлах аж. Ингэснээр газар чөлөөлж шинэ суурьшлын бүс ч бий болох юм.
Ж.Сүх